Мэдээ мэдээлэл

June, 2022

  • 22 June

    Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2840 гоёлын мод тариад байна

    Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улиас модыг цэвэрлэх, хортон шавжаас сэргийлэн шохойдох, гоёлын моддыг хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус байгууллага нь нийслэлийн 49 гудамжны 52.9 га талбайн өдөр тутмын арчилгаа, тохижилтыг хариуцан ажилладаг юм. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээний ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 …

  • 22 June

    БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг 6 дугаар  сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд …

  • 22 June

    Прокурорын байгууллага бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг …

  • 22 June

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг шийдвэрлэжээ

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах байгууламжийн III шинэ шугамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрдэнэт хот болон тус үйлдвэрийн усан хангамжийн барилга, байгууламжийг өргөтгөх III шинэ шугамын бүтээн байгуулалт юм. Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах барилга, байгууламжийн хос …

  • 22 June

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн …

  • 21 June

    Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо. 1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. …

  • 21 June

    Жэймс Лиотта: Монгол, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Жэймс Лиотта Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд тус танхим нь Улсын Их Хурал, түүний Тамгын газартай удаан хугацааны туршид үр өгөөжтэй хамтран …

  • 21 June

    Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут,өврийн Зэгстэй болон Сэлэнгэмөрөн Хялгантбаг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэнгол Мөнгөнморьт, Балж гол Дадал …

  • 21 June

    Залуу тамирчид явган аялал хийлээ

    Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл” хөтөлбөр нь амралтын өдрөөр амжилттай үргэлжилж дууслаа. Хөтөлбөрийн сүүлийн өдөр олимпын төрлийн спортын тамирчид Манзушир хийдээс Цэцэ-гүн оргил гэсэн маршрутаар явган аялал хийв. Баг тамирчдыг “Рио-2016” олимпын хүрэл медальт, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, “Рио-2016” олимпын оролцогч Б.Дөлгөөн, “Бээжин-2022” өвлийн …

  • 21 June

    “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ

    Зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хаан банк, Мобиком ХХК, GEM групп хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг эхлүүллээ. Энэхүү аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 …

  • 21 June

    Үерийн усаар бий болсон лаг, хагшаасыг цэвэрлэж байна

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас үерийн хамгаалалтын далан сувгуудад лаг, хагшаас ихээр хуримтлагдсан. Геодези, усны барилга, байгууламжийн газраас лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2, 4, 20, 23-р хороонд байрлалтай “Алтан жолоо” импексийн өмнөх Бага Нарангийн үерийн далан суваг, Чингэлтэй дүүргийн 11, 12-р хороонд байрлалтай Баруун уулын суваг гаргалгаа бөглөрсөн байсныг …

  • 21 June

    “Улаанбаатар их дуулга-2022”тэмцээнд Монголын 56 тамирчин оролцоно

    Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны …

  • 21 June

    Цэвэр, бохир усны шугам угсарч байна

    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу ф315мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугам суурилуулалтын ажил хийж байгаа юм. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын …

  • 21 June

    Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, алба хаагчдад Үндэсний аврах бригадын 55 жилийн ой, Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэнд хүргэв. 1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй тусгай …

  • 21 June

    Чөлөөт бөх:”Бишкек-2022″ААШТ-ээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн 2022 оны “U-17”, “U-23” хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 19-26-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект хотод зохиогдож байна. “Бишкек-2022” U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай улсын эмэгтэй тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний эхний өдөр охидын 69 кг-ын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа …