Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд нар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 …
Мэдээ мэдээлэл
May, 2023
-
2 May
“Баялаг бүтээгч-Бизнес тур” аялал хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа
Аливаа улс орон оршин тогтнохын үндэс нь баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид байдаг. Дотоодоосоо бараа бүтээгдэхүүнээ хангаснаар нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг. Иймд үйлдвэрлэгч орон болох нь нэн чухал юм. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бодлого, шийдвэр хийгээд үндэсний үйлдвэрлэгчид, иргэн бүрийн оролцоо зайлшгүй шаардлагатай билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, хүнсний бүтээгдэхүүнээр …
-
2 May
Д.Сумъяабазар:Авто замын түгжрэлийг 50 хувь бууруулахыг зорьж байна
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Авто замын түгжрэлийг 50 хувь бууруулахыг зорьж байна Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын …
-
2 May
Ж.Сүхбаатар: Ирэх зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөсөн
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Нийтийн тээврийн салбарт 1400 орчим автобус шинэчлэх шаардлагатай байгаа аж. Нийслэлд өдөр тутамд 500 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энэхүү үйлчилгээг 996 автобус 107 чиглэлд үзүүлж …
-
2 May
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчлал хийж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар …
-
2 May
Ж.Сүхбаатар:Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 837 тэрбумын төсөл хэрэгжүүлж эхэлсэн
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Тэрбээр автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хмэжэний 420 тэрбумын гүйцэтгэлийн талаар, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх болон их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай, …
-
2 May
Ж.Сандагсүрэн: Үл хөдлөх эд хөрөнгийн татвар Улаанбаатар хотын татварын орлогын тав орчим хувийг бүрдүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчны талаар ярилцлаа. -Улаанбаатар хотын үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчин, нөхцөл ямар байна вэ. Хот үл хөдлөх хөрөнгийн татвараа бүрэн гүйцэт хурааж чаддаггүй гэж сонссон. -Үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчны талаар хөндөхөөс өмнө нийслэлийн 2023 оны нийт татвар, хураамжийн төлөвлөлтийг сонирхуулъя. …
-
2 May
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.2023 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр …
-
1 May
“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэн дэлгэгдлээ
Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр Норпей арт галлерейд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 60 гаруй зочид оролцов. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох …
-
1 May
Toki апп ашиглан хот хоорондын авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой
Toki апп болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н хамтын ажиллагааны хүрээнд хот хоорондын авто зам ашигласны төлбөрийг Toki апп-р төлөх боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр хотоос гарч буй иргэд “Товчооны төлбөр”-ийг хялбараар төлөх боломжтой болж байна. Мөн жолооч та аялж зугаалахдаа зөвхөн өөрийнхөө авто зам ашигласны төлбөрийг төлөх бус ойр дотнын хэн нэгний товчооны төлбөрийг ч бас Тоki апп ашиглан төлөх боломжтой …
-
1 May
Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт” Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, …
-
1 May
Б.Жавхлан: Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Засгийн газар “ГЭРЭГЭ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа. Засгийн Газар …
-
1 May
Л.Энх-Амгалан:Математик, англи хэл хичээлийн хоцрогдол их байна
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав. Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм. Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээ үр дүнтэй байх гол үндэслэл нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг тэрбээр тодотгосон. …
-
1 May
Л.Энх-Амгалан:Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах …
-
1 May
Д.Отгонбаяр: ТҮЦ-үүдийг бүгдийг нь ачна, Улаанбаатар хот нэг ч ТҮЦ-гүй болно гэдэг юм яриад байна
Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийж өлсгөлөн зарлалаа. Энэ үеэр Түргэн үйлчилгээний цэгээр амь зуугчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяраас тавьж буй шаардлагын тухай тодрууллаа. – Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ? -Нийслэлийн барьж байгаа бодлого, ТҮЦ-үүдийг цэгцэлье гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл