Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 7 August

    Оны эхний хагас жилд авлигын эсрэг сургалтад 12938 иргэнийг хамруулжээ

    Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 оны эхний хагас жилд 176 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 12938 хүнийг хамрууллаа. Орон нутагт зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 7379 хүн хамрагдсан байна. Эдгээр сургалтын 61.4 хувь нь төлөвлөгөөт сургалт бөгөөд 38.6 хувь нь тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээг харгалзан зохион байгуулжээ. Авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 …

  • 7 August

    Б.Чинтэнгис хүүгийн бие сайжирсныг мэдэгдэж, талархал илэрхийлэв

    Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өөрсдөө санаачлан 1.5 сая төгрөг цалингаасаа цуглуулж, халуун усанд түлэгдсэн 1 нас 3 сартай Б.Чинтэнгис хүүгийн эмчилгээнд хандивласан билээ. Б.Чинтэнгис хүү өнгөрсөн гурван сарын хугацаанд БНСУ-д арьс нөхөх, хиймэл арьс тавих мэс ажилбарт орж, эрүүл саруул болоод эх орондоо ирсэн тухай хүүгийн нагац эгч Б.Долгоржав Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, тус газрын албан хаагчдад халуун баяр …

  • 7 August

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талархал” хүргүүлсэн байна

    Монголын сурагчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж байна. Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоотой хамтран 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртад Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон 480 сурагчдад …

  • 7 August

    Тэрхийн цагаан нууранд завьтай осолджээ

    Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд М эзэнтэй “Цагаан нуур” жуулчны баазын завьтай явсан 7 хүн осолдож аврах хантааз өмссөн 4 иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой …

  • 7 August

    МАН-ын 6 сайдыг огцрууллаа

    Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан …

  • 7 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:  31 дэх долоо хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт тууралттай өвчний хамшинж нийт тохиолдлын 64.4 хувийг эзэлж байна. Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас өндөр байгаа бөгөөд 25 дэх долоо хоногоос эхлэн үргэлжлэн ихсэж, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна. …

  • 7 August

    Тоглоомд агуулагдах химийн аюултай бодисуудыг тогтоолоо

    НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс Хүүхдийн тоглоомны найрлаганд ордог химийн аюултай бодис, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээллээ. Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна. ХҮҮХЭЛДЭЙ Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл барби цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг. Зөвлөгөө -Жижиг хүүхэлдэй …

  • 7 August

    Маргааш Чингис хааны талбайд 500 лам ном хурна

    Маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм. Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, …

  • 7 August

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/. 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд: …

  • 7 August

    Маргааш “Хүй долоон худаг”-руу нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ

    “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн …

  • 7 August

    Зуслангийн замын ажил энэ оны 10 дугаар сарын 30-нд гэхэд дуусна

    Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр зам, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох ажил, Улиастай – Гачуурт чиглэлийн  авто замын бүтээн байгуулалтын  ажлын явцтай танилцлаа. Хамгийн эхэнд …

  • 7 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны хурал НЗДТГ – ын А танхимд болно. Утас: 99666553 10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон “Даншиг наадам- Хүрээ цам” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:30 цагт Хангарди ордны урдаас хөдөлнө.Утас: 88781218, 325044 12:00 цагт: Нийслэлийн ИТХ–ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн …

  • 7 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 7-ны Баасан гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.00-17.00 цагт: 11-р хороо Төмөр зам, ШШГЕГ-ын 409-р анги, Сүйхэнт, Жимс трейд, Траст трейд, Актив Хийц, Гор Газ ХХК-ууд, Ногоон зоорины гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор 10.30-17.30 цагт: 12, 10-р хороо Улаанбаатар сан, …

  • 6 August

    Засгийн газрын зургаан гишүүнийг огцрууллаа

    Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан зургаан сайдыг огцруулах тухай төслийг хэлэлцэж нийт 45 гишүүн санал хураалтанд оролцож, 95.6 хувь нь тус саналыг дэмжснээр Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын МАН-аас Засгийн газарт томилогдсон зургаанд гишүүн огцорлоо. Харин энэхүү санал хураалтад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй.

  • 6 August

    Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.06.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 35 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, …