Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 4 August

    Сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Анхны ардчилсан сонгуулийн ололт амжилт, алдаа сургамжийг бодитоор нь олон нийтэд хүргэх, энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг сайжруулах зорилгоор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгээрээ идэвхтэй оролцлоо. Сэтгүүлчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүддээ Монголчууд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, ард түмэн …

  • 4 August

    Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ

    Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна Хуурайшилт гангийн улмаас  ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж …

  • 4 August

    Даншиг наадамд 256 бөх барилдана

    Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 – ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм. Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын …

  • 4 August

    ОХУ- руу зорчих иргэд, тээвэрчдийн анхааралд

    Тус холбооноос иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад хандан манай улсаас ОХУ-руу зорчих 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн нөөц дуусч байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж, зөвхөн том оврын автобусанд уг зөвшөөрлийн бичгийг олгох болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар уг зөвшөөрөл дуусч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар-Улаан Үүд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн …

  • 4 August

    Нийтийн бие засах газраас дөнгөж төрсөн нярайг аварчээ

    БНХАУ-ын Бээжин хотын цагдаагийн газрынхан өнгөрөгч ням гарагт нийтийн бие засах газарт хүүхэд уйлж байна гэх дуудлагыг хүлээн авч, дуудлагын дагуу Xicheng дүүрэгт очжээ. Цагдаагийнханыг очиход дөнгөж төрсөн нярай эмэгтэй хүүхдийг бие засах газрын бохирын хоолойд хийсэн байсан аж. Энэ хэргийн талаар цагдаагийн ажилтан Киан Пинг “Хүүхдийг бохирын хоолойгоос гаргах тэр үе хамгийн хүнд байсан. Учир нь надад түүний зөвхөн …

  • 4 August

    Чингис Хаан Билл Гейтсийн дараа бичигджээ

    Чингис хааны Дэлхийн Академийн тэргүүн, Хунтай П.Давааням өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Чингис хааны дэлхийн академи 141 орны 900 гаруй академичтай. Чингис хааны нэр дээр бүртгэлтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэхэд 721.1 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Биет өв гээд яривал ч их юм бий. Намайг Чингис хааны алтан ураг, “Хунтайж” гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийд тунхагласнаар Эзэн Улс, Чингис хааны …

  • 4 August

    Энэтхэгт үер бууж, 100 гаруй хүн амиа алдлаа

    Өнгөрсөн долоо хоногт орсон ширүүн борооны дараа үер бууж, 100 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн хорогдох байранд орсон тухай Энэтхэгийн дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. Баруун Бенгал мужийг дайран өнгөрсөн циклон болон үерийн улмаас 48 хүн амь насаа алджээ. Тус мужийн 10 мянган тосгонд бараг дөрвөн сая хүн хохирол амссан байна. Үерт автсан бүсүүдэд эмнэлгийн тусламжийн 200 гаруй …

  • 4 August

    Төрөөс авлагатай аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг зогсоолоо

    Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоол гаргалаа. Энэ асуудал байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ч мөн байгаагүй бөгөөд М.Зоригт гишүүний горимын саналаар “бусад” гэсэн ангилалд оруулан хэлэлцсэн байна. Ингэснээр төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт …

  • 4 August

    Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний хуваарь

    Түмэн эх чуулгат                    18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт ҮДБЭЧуулга                             18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт Тэнгис кино театрт                 “Терминатор генисис” УСК                                                    “Ватиканы нууц” УСК                                                    “Биелэгдэшгүй даалгавар сөрөгчид” УСК                                                    “Made in Ulaanbaatar” МУСК                                                    “Ар хударга” МУСК                                                    “Минионс” 3ди хүүхэлдэйн кино                                                    “Хуримын сюрприз” МУСК Өргөө кино …

  • 4 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21086 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1202 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 88 хүн хандаж, 2 хүн шинээр хэвтэж, 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 …

  • 4 August

    Манай шүхэрчид хамтарсан сургуулилтаа амжилттай гүйцэтгэлээ

    Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Зэвсэгт хүчний 084, 337 дугаар ангиуд зуны хамтарсан шүхрийн сургуулилтыг гүйцэтгэлээ. Энэ хоёр анги нь 1995 оноос хойш хамтарсан сургуулилтыг гүйцэтгэж ирсэн бөгөөд Өгий нуурын дэргэд гурав дахь жилдээ базаажээ. Энэхүү хамтарсан сургуулилт нь Зэвсэгт хүчний 084 дүгээр анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Шүхэрчид усны буулт, шөнийн буулт, нам …

  • 4 August

    Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.04/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …

  • 4 August

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2015 оны ээлжит бус чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.08.04/ үдээс өмнө 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд …

  • 4 August

    Cristiano Ronaldo Испанийн гудамжинд гуйлгачны дүрээр… /видео/

    Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Cristiano Ronaldo Испанийн Мадрид хотын хүн ихтэй гудамжинд зүсээ хувирган гуйлгачны дүрд хувиран бүтэн нэг цагийн турш хөлбөмбөгөөр үзүүлбэр үзүүлсэн ч бяцхан жаалаас өөр хэн ч түүнийг тоосонгүй. Харин түүнийг нүүрээ хувиргасан багаа авангуут хүмүүс таньж хэрхэн хандаж байгааг эндээс харж болно.

  • 4 August

    “Хог bucket challenge” –д ЭМСЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС дуудагдлаа

    Сүүлийн үед манай улсад “Хог bucket challenge” аян улам бүр эрчээ авсаар байна. Эх оронч сэтгэл энгийн зүйлээс эхэлдэгийн бодит үлгэр дуурайл болсон энэ аянд элэг нэгт Монгол түмнээ элэгний хепатитын вирүсийн эрсдлээс хамгаалах их үйлсийг эхлүүлсэн ОНОМ сангийнхан ч нэгдээд байна. Тус сангийн хамт олон Дэлхийн Хепатитын өдрөөр “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” уриан дор зарим нэг ухамсар дорой хүмүүсийн ухвар …