Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 22 May

    Централ Тауэрийн гаднаас ус алдаж байна

    Нийслэл хотод зуны улиралд олон усан оргилуур цацардаг. Гэвч зарим нэг нь усан оргилуур гэхээсээ илүүтэй шлангаар даралттай ус шүршиж байгаа мэт л харагддаг. Нийслэл хотын өнгө үзэмжид цаашлаад Улсын нэр хүндэд тааруухан нөлөөлж буй нь тодорхой. Тэдгээр даралттай ус шүршигчийн нэг нь М-СИ-Эс группын Централ Тауэр-ын урд талынх. Уг нь тус барилга нь хотын өнгө үзэмжийг сайхан харагдуулж байгаа …

  • 22 May

    Hewlett-Packard Хятад дахь хувьцаагаа 2.3 тэрбумаар худалдлаа

    АНУ-ын технологийн тэргүүлэгч Hewlett-Packard компани Хятадын серверийн бизнес дэх 51 хувийн хувьцаагаа Tsinghua Holdings пүүст 2.3 тэрбум ам.доллараар худалдсан байна. Түүнчлэн энэхүү гэрээг байгуулснаар  HP нь Хятадын Цинхуа их сургуулийн хөрөнгө оруулалттай буюу 4.5 тэрбум долларын өртөг бүхий “H3C” хамтарсан компанийг байгуулах аж. Дээрх шинэ хамтарсан компани нь компьютерийн сервер, санах төхөөрөмж болон технологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. …

  • 22 May

    Бизнес эрхлэгчид эрсдлийн үнэлгээ хийв

    МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Саруул” худалдааны төвд МХЕГ, СБД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран зохион байгууллаа. Үзүүлэх сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны томоохон төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүр, мухлагуудын удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч, худалдагч нарын …

  • 22 May

    Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах соёлын төвийн барилгыг акталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн балансад бүртгэлтэй тус дүүргийн 23 дугаар хороонд байрлах нийт 417 сая 18 мянган төгрөгийн үнэ бүхий Соёлын төвийн барилга, инженерийн шугам сүлжээг актлав. Мөн шинээр цэцэрлэг барихтай …

  • 22 May

    Шинээр нээгдэж буй цэцэрлэг, сургуульд “сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” – ийн гэрчилгээ олголоо

    Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажилласан. “Шинжээчийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр 12 Ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг материалаа ирүүлснээс бичиг баримт, материал болон барилга байгууламж, сургалтын орчин, нөхцөлтэй танилцаж 8 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” …

  • 22 May

    Мексикт дахин олон тооны хүн алга болжээ

    Тавдугаар сарын эхээр зэвсэглэсэн хэдэн зуун хүмүүс үймээн дэгдээсний дараа Мексикийн эрх баригчид тус улсын Гуэрреро мужийн Чилапа хотод сураггүй алга болсон 15 орчим хүнийг эрэн сурвалжилж, хайж эхлээд байна. Сураггүй бологсдыг цагдаагийн аижлтнууд болон хэд хэдэн залуус авч явсан гэдгийг тэдний ар гэрийнхэн мэдэгджээ. Сүүлийн үед Чилапа нь газар нутгийг булаацалдсан хар тамхины өрсөлдөгч хоёр бүлэглэлийн хооронд өрнөсөн эмх …

  • 22 May

    Борлуулалт нэмэгдүүлэх “7X” буюу “Мастер борлуулагч” сургалт 5 сарын 23-нд эхлэнэ

    Сургалтын хөтөлбөр Хэрэглэгчийнхээ зан үйлийг судал Манай хэрэглэгч хэн вэ, тэд хэдийд худалдаж авдаг вэ, тэд одоо хаана байна, юуг худалдан авахыг хүсэж байна вэ, хэрхэн худалдан авдаг вэ гэсэн олон асуултыг ар араас нь тавьж болно. Хамгийн гол нь ямар шалгуураар тэд шийдвэр гаргаж буйг бид бүрэн хэлж чадахгүй. Үүнийг хэрэглэгчийн “хар хайрцаг” гэнэ. Борлуулалтын танилцуулга буюу сэдэл өгөхөд …

  • 22 May

    Хурд хамтлаг “Урлаг урлагаа дэмжье” төслийг хэрэгжүүлж эхэллээ

    Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ? Магадгүй Улаанбаатар хотод урлагийн хөгжил тодорхой хэмжээгээр харагдаж байвч хөдөө орон нутагт дутагдалтай байгаа юм. Ийм ч учраас “Хурд” хамтлаг уран бүтээлээ хийхийн хажуугаар “Урлаг урлагаа дэмжье” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Хурд” хамтлагийнхан энэ сарын хорьдоор Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театртай хамтран Улаанбаатар паласт тоглолт хийхээр …

  • 22 May

    Нийслэлд санаатай хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

    2015 оны 05-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1524 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 4 хүн, хулгайлах гэмт хэрэг 10, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт …

  • 22 May

    Иргэддээ сэрэмжлүүлж байна

    Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх; 2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх; 3. Хүүхдийг олон …

  • 22 May

    Хуулиа биелүүлээгүй ХК-иудад СЗХ арга хэмжээ авчээ

    Санхүүгийн зохицуулах хорооноос зарим хувьцаат компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн эрхийг хязгаарлажээ. Учир нь тус компаниуд хувьцаат компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа цаг тухайд нь хуралдуулж энэ тухай тайлангаа тус хороонд ирүүлээгүй юм байна. Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар доорх нэр бүхий ХК-иудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах …

  • 22 May

    Мэдүүлгийн зөрчилтэй 28 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

    Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд болон хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэний гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг бөгөөд 2015 он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк болон …

  • 22 May

    Налайх, Багахангай дүүргүүдэд гарсан хээрийн түймрийг цаг алдалгүй бүрэн унтраалаа

    Налайх дүүргийн 3 дугаар хороо,  Ар булгийн ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлагыг өдөр 15:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгаас 13 иргэн, 1 автомашин, 1 мотоциклтой очиход 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 18:00 цагт бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. …

  • 22 May

    Согтуу байхдаа нүхэнд унаж хүндэвтэр гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэсэн байна

    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ын 10 дугаар гудамжинд  эрэгтэй хүн 4-5 метр гүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг оройн 22:40 цагийн үед өгснөөр нийслэлийн Аврах ангийн 8 бүлгийг очиход 5 метр бохирын нүхэнд согтуу иргэн Б 33 настай, эрэгтэй унаж хүндэвтэр гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.

  • 22 May

    Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав…

    Тун онцгүй гарчиг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрч, Хууль зүйн салбарыг удирдаж явсан экс сайд төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд “Миний хошногийг ухсан шүү” гэж хашгирч байхад яалтай ч билээ. Ес зүйн алдаа дутагдал ихтэй хэмээн чичлүүлж, байнга элдэв хэл аманд өртөж байдаг энэ улс төрчтэй барьцаж байгаа юм биш. …