Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 31 July

    Монголын анхны “усан дээрх загварын шоу” өнөөдөр болно

    Монголд анх удаа загварын шоуг усан дээр зохион байгуулна. Энэ талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Fashion Fеstival Mongolia-2015” нэртэй энэ шоуг Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Залуучуудын Холбооны Соёлын байнгын хороо, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монгол модель” агентлаг хамтран зохион байгуулж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 31-нд “Fashion festival …

  • 31 July

    Нийслэлийн даншиг наадмын төсвийг өөр зүйлд зарцуулахыг шаардлаа

    Нийслэлийн зарим иргэдийн төлөөлөл Даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж “Э.Бат-Үүл даргаас гуйх гуйлт байна” хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй аж. Тэд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хөрөнгө оруулахыг хүслээ. Даншиг наадмын утга агуулгын талаас судлаач Б.Баярдалай танилцуулсан юм. …

  • 31 July

    Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийгчид хэрэглэгчдийг хохироосоор байна

    Энэ сарын 20-27-ны өдрүүдэд Зам арк, Грийн ресорс, Төгс үржих зам ХХК-ууд нь газар шорооны ажлыг зөвшөөрөлгүй хийснээс цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээж БГД-ийн III, IYхорооллын 96-р байр, Апекс, Өгөөж гэрэлзэрэг компани, аж ахуйн нэгжүүдийг болон СБД-ийн Дүрслэх урлагийн дээд сургууль, МУИС-ийн IYбайрны цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох  хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар …

  • 31 July

    Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт боом өвчний дөрөв, хоёр аймгийн гурван сумын нутагт галзуу өвчний гурав, нийт гурван аймгийн долоон сумын нутагт долоон тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж. Үүнд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн нэг үхэр, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын …

  • 31 July

    Сэрэмжлүүлэг

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, …

  • 31 July

    Солонгос хэлний тусгай шалгалтын тов гарчээ

    Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах тусгай шалгалтын тов гарсан байна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах тухай дурьджээ. БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад …

  • 31 July

    Япон эмэгтэйчүүд наслалтаараа дэлхийд тэргүүлж байна

    ТОКИО. /Kyodo/. Япон эмэгтэйчүүд наслалтаараа гурав дахь жилдээ дэлхийд тэргүүллээ. Харин япон эрэгтэйчүүд наслалтаараа дэлхийд гуравдугаарт орж байна. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, япон эмэгтэйтэйчүүдийн дундаж наслалт өнгөрсөн онд 86.83 жил байсан бол эрэгтэйчүүдийнх нь 80.5 жил байжээ. Энэ нь өнгөрсөн онд япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт өмнөх оныхоосоо 0.22 жил, эрэгтэйчүүдийнх 0.29 жилээр тус тус нэмэгдсэн үзүүлэлт …

  • 31 July

    МХЕГ уул уурхайн бохирдлын хяналтын чиглэлийн төсөлд оролцоно

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. БНСУ-ын Койка байгууллагын 5,800,000 ам.долларын санхүүжилтээр Миреко байгууллага “Монгол Улсын уул уурхайн бохирдлын хяналтын мастер төлөвлөгөө боловсруулах, салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг БОНХАЖЯ-нд хэрэгжүүлэх гэж …

  • 31 July

    ​“ASEM”-ийг угтаж зам барилгын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ

    Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа авто замыг сайжруулахаар шийдлээ. Энэ нь Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбоотой. Гэрээний дагуу Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд зам барилгын ажил багтаж байгаа юм. Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн авто замтай холбох 8.3 км замын ТЭЗҮ-ийг боловсруулахаар боллоо. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг …

  • 31 July

    Залуучуудын ДАШТ-нд оролцох манай баг удахгүй явна

       2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Бразил улсын Ресифи хотод болно. Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдээр болно. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад …

  • 31 July

    Оюутнуудын картыг ирэх сарын 15-наас олгоно

    Нийслэлчүүд нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлдэг болоод байгаа. Шинээ систем учраас иргэдийн дунд тулгамдсан асуудал багагүй гарч байгаа тул Нийслэлийн тээврийн газраас өчигдөр иргэдийн асуултад хариулт өгөхөөр мэдээлэл хийсэн юм. Одоогоор 130 мянган иргэн картаа авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудын 50 мянга нь картаа авчээ. Зорилтот бүлгийн иргэд карт авахдаа идэвхтэй хандаж байгаа гэнэ. Мөн оюутнуудын картыг нь ирэх сарын …

  • 31 July

    Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 30-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх  нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү асуудлыг танилцуулахдаа, Улаанбаатар хот нь төсвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалаг хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн …

  • 31 July

    Польшийн тэтгэлэгээр хоёр оюутан сургахаар болжээ

    БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар  БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михал Рафал Лабенда тай өчигдөр уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний Боловсролын яам хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулах талаар ярилцлаа. Мөн  багш солилцооны хөтөлбөр болон боловсролын чанарын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын шинжлэх …

  • 31 July

    УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа

    Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр /2015.07.31/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик,БНСУ-ын Хараагүйчүүдийн Siloam төвийн захирал Ким Ми Кионг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангийн зохицуулагч Лий Юу Ри нарыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Хараагүйчүүдийн Siloam Төв, Солонгосын тусламжийн нийгэмлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сан хамтран АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног …

  • 31 July

    Цагаатгалын судалгааны ажил хэвийн үргэлжилнэ

    Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш эдүгээ 25 жил болж байна. Улсын комисс байгуулагдсанаар хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төдийгүй хэлмэгдэгчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах зэрэг олон ажлыг зохион байгуулсаар …