Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн комиссоос олгодог. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан мэдээллээр энэхүү зөвшөөрлийг нийт 1747 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн байдаг аж. Үүнд ортой эмнэлэг 88, сувилал 104, 743 эмийн сан багтаж буй юм. 2014 онд тус газраас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зохистой байдлын үнэлгээ хийхэд 11,7 хувь нь эмэгтэйчүүдийн, 24,7 хувь нь …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
28 July
Улиастай-Гачууртын замыг түр хаана
Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаанхоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж …
-
28 July
“Czech open 2015” фестивальд монгол тамирчид амжилттай оролцлоо
БНЧУ-ын Пардубице хотноо 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 26 дахь удаагийн “Czech Open 2015” олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас фиде мастер С.Билгүүн, С.Чингүүн, спортын мастер Б.Тэнгис, Э.Баасансүрэн, Ц.Батсайхан, Ц.Ганцоож, Х.Итгэлт нар оролцож, сонгодог шатрын төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний G3 буюу түргэвчилсэн рапид тоглолтын төрөлд 10 улсын 91 …
-
28 July
Г.Буяндорж нарын шүүх хурал үргэлжилж байна
“Ноёд” группийн ерөнхийлөгч гэх Г.Буяндорж болон Ууганбаяр, Батдорж, Дамдиндорж, Баттулга нарын таван хүнийг шүүх хурал шүүгдэгч талын элдэв шалтгааны улмаас 7 удаа хойшилсны эцэст өчигдөр эхлэн, өнөөдөр үргэлжилж байна. Тэдэнд Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар буюу бусдыг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэхүү шүүх хурал нь одоогоор …
-
28 July
Насанд хүрээгүй охидыг Эрээнд “нийлүүлдэг” монгол хүүхнүүдийг шүүжээ
Хятадад байнга амьдардаг гэх Д.Хишигдолгор, Н.Алтанчимэг нарыг насанд хүрээгүй охидыг Хятадын Эрээн хотоос цаахна Жанхчхүүгийн даваа гэх газарт “Лангуфан” иллэгний газарт биеэ үнэлэхэд зуучилсан, улсын хил давуулан худалдаасан хэргээр саяхан шүүжээ. Худалдаалагдсан охид бүгд эмзэг байдалтай буюу орлого багатай, хойд эцгийн дарамтанд байдаг байж. Д.Хишигдолгор нь хоёр охиныг энэ байдлаар нь далимдуулан өөрийн зардлаар гадаад паспорт, тасалбар худалдан авч хил …
-
28 July
Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурлын тов гарлаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Тэгвэл шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товлосон байна. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд …
-
28 July
Гэртээ байлгаж болохгүй 9 зүйл
Бүх зүйл сайн, муу энерги агуулж байдаг. Тиймээс зарим зүйлийг гэртээ байлгах нь тийм ч тохиромжгүй ажээ. Та гэр доторхи зарим нэгэн зүйлээ ялгаад хэрэггүй гэснээ харамсалгүйгээр хаяарай. Зарим нэг эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойлж болох ажээ. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрж байвал тэр …
-
28 July
Чингэлтэйчүүд “Ёохор-2015” наадмаас хүрэл медаль хүртлээ
Хэнтий аймгийн Батширээт суманд 2015 оны 07 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд “Ёохор-2015” урлагийн наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд ОХУ-ын Чити мужаас 3 хамтлаг, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 26 хамтлаг Ёохор бүжгийн “уламжлалт төрөл”, “модерн буюу орчин үеийн төрөл” гэсэн 2 төрлөөр өрсөлдсөж шилдгүүдээ тодрууллаа. Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ардын авъяастнуудын “Золбоо” хамтлагийнхан амжилттай оролцон Уламжлалт Ёохор …
-
28 July
Прокурорын байгууллагын гурван үеийн төлөөлөл уулзлаа
Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас “ЭРГЭН ДУРСАХУЙ – ЦАГ ҮЕ” сэдэвт 3 үеийн прокуроруудын уулзалт, ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, ярилцлаганд 3 үеийн прокуроруудын төлөөлөл болсон 40 гаруй прокурор ажилтнууд хөдөө орон нутаг, нийслэл хотоос оролцсон бөгөөд ахмад үеийг төлөөлж Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Гомбодорж, …
-
28 July
Ажлын дэд хэсэг хуралдана
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг маргааш Төрийн ордонд хуралдана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
28 July
БНУУ-ын үндэсний ассамблейн дэд дарга Латорцаи Янош манай улсад айлчилна
Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийнэ. Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид …
-
28 July
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/620 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 10 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр …
-
28 July
Чингисийн талбайд энэ сарын 30-нд “Алдрын хүндэтгэл” арга хэмжээ болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус түүхэн үйл явдлыг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийг …
-
28 July
В,С вируст гепатитын шинжилгээг ҮНЭГҮЙ хийнэ
Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Элэгний төв” гепатитын В,С вирүсийн үнэгүй шинжилгээ оношлогоог 28-нд буюу хийх аж. Мөн энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст гепатитын эмчилгээний зѳвлөгѳѳг үнэ тѳлбѳргүй үзүүлэх юм байна. Дашрамд дурдахад, “Элэгний тѳв” нь элэгний ѳвчлѳлийн оношлогоо эмчилгээнд бүрэн зориулагдсан анхны ашгийн бус тѳв юм. Утас: 70132006 Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж, Далай цамхаг, 2-р …
-
28 July
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт: МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар цалин хөлс, хөдөлмөрийн хууль болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд МҮЭХ-ны байранд мэдээлэл өгнө. Утас 88007709 10:00 цагт: Чойжин ламын сүм музей, Сүхбаатар дүүргийн ОБХ, СБД-ОБХ-н Гал Унтраах Аврах 34-р ангитай хамтран “Чойжин ламын сүм музейд гарсан түймэр унтраах тактикийн сургууль” хийнэ. 10:00 цагт: Засгийн газрын урилгаар айлчилж буй Ардчилал, сонгуулийн олон улсын хүрээлэнгийн Ерөнхий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл