Монгол Улсын харцага Н.Батзаяатай ярилцлаа. -Та энэ жилийн наадмаар өнгөтэй сайхан барилдлаа. Олон жил наадмаар зодоглож, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн гарлаа шүү дээ? -Би олон жил зодоглож байж улсын цолонд хүрсэн. Түүнээс хойш зургаан жилийн дараа Монгол Улсын харцага гэсэн энэ эрхэм цолонд хүрлээ. Үнэхээр сайхан барилдлаа. Наадмын зүлэг ногоон дэвжээ маань намайг ивээлээ. Их баяртай байна. -Таны энэ …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
22 July
Соргог бөхөн олноороо үрэгджээ
ОХУ-ын Халимагийн Зэрлэг амьтан судлалын төвд халдварт өвчин гарсны улмаас 86 соргог бөхөн үхжээ. Тус төвд нийт 90 соргог бөхөн байснаас ердөө дөрөв нь амьд үлдсэн бөгөөд нэг эрэгчин, гурван шаргачин бөхөн амьд үлдсэн байна. Хэдийгээр соргог бөхөн дэлхийд 180 мянга орчим байдаг ч онцгой анхаарал шаардсан эмзэг амьтан аж. Казахстан улсад мөн л халдварт өвчний улмаас хэдэн жилийн өмнө 10 гаруй …
-
22 July
Амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулна
Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрыг “Өргөө” Хоёрдугаар төрөхийн “Хүрээ”, Гуравдугаар амаржихыг “Амгалан” гэх болсон. Тэгвэл энэ сарын 17-нд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, дээрх амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн Өргөө амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин “Хүрээ”, …
-
22 July
Ипотекийн 10 хувийн журам наймдугаар сараас хэрэгжинэ
Засгийн газраас ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд баталгаа гаргахаар болсон. Энэ дагуу Засгийн газраас холбогдох журмыг батлаад байгаа. Одоогоор салбарын яам болон банкууд журмын дагуу иргэдэд 10 хувийн урьдчилгаатайгаар зээлийг олгож эхлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Түүнчлэн банкууд нэгдсэн байдлаар 10 хувийн урьдчилгаатай зээл олгох журмаа Сангийн яам, БХБЯ-тай хамтран боловсруулах …
-
22 July
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Алтангадас одонгоор шагнагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал, Австрали Улсын иргэн Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хоорондын харилцаа болон Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог боловсронгуй болгох, бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр …
-
22 July
Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем гэж юу вэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл 2015 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлнэ. Тус төслийн нээлтийн ажиллагаа тухайн өдрийн 10 цагт Чингис хааны талбайд болно. Нээлтийн үеэр, – Иргэдэд мэдээлэл зааварчилгаа өгөх – Карт цэнэглэх, борлуулах цэг ажиллуулах – НХҮГ карт олгох – Автобусууд танилцуулах, туршилтын карт уншуулж үзүүлэх – Тэмцээн уралдаан …
-
22 July
Сэтгэлийн дэм багаддаггүй
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийнхээ зарим иргэнд дэмжлэг үзүүлжээ. Тэрээр дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд өргөө гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс олон арван дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. …
-
22 July
Хороодын дарга нарт үүрэг даалгавар өглөө
Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 07 дугаар сарын 20-ний өдрийн 14:00 цагт дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагджээ. Тус хуралдааныг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулжээ. Шуурхай хуралдаанаар Хүн амын өрхийн мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн явц, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй ААНБ-дад адистатчилалын шалгалт явуулсан тухай болон ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод …
-
22 July
АТГ 34 хүнийг баривчилжээ
АТГ өнгөрсөн оны болон энэ оны эхний зургаан сарын ажлын тайлангаа гаргаж, сэтгүүлчдэд танилцуулсан билээ. Тус газраас авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн байцаалтын шатанд 577,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 7 тэрбум 907,9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240,5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд нийт …
-
22 July
Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил 95 хувьтай байна
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Амгалан” дулааны станцын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Нэг, хоёрдугаар зууханд туршилтын галлагаа хийжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус станцын барилга угсралтын ажилтай танилцаж бүтээн байгуулалтын явц, чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж ажиллаж буй. Энэ хүрээндДулааны III цахилгаан …
-
22 July
Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжааллаа
Монголбанк өчигдөр буюу энэ сарын 20-нд 107.0 тэрбум төгрөгийн 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 20-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 992.7 тэрбум төгрөг болж буй юм. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү …
-
22 July
Бооёо хөл дээрээ босч чадах уу?
“Шинэ үе” продакшны цоо шинэ шоу тоглолт удахгүй үзэгчдийн хүртээлд хүрэх нь. Хавраас хойш дорвитой уран бүтээл дэлгээгүй “Шинэ үе”-ийнхэн маань шинэ тоглолтынхоо бэлтгэлд хэдийн орсон бөгөөд тус тоглолтонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх нар оролцож байгаа юм байна. 2014 он тэдэнд хатуу хандаж, 2015 оны эхэнд ч тэдэнд хүнд гарз учирсан. Гэвч тэд бууж өгч, толгой гудайсангүй, ийнхүү шинэ …
-
22 July
6000 хүн БНСУ-д ажиллахаар бүртгүүлжээ
Энэ жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 6000 иргэн бүртгүүлжээ. Тэдний 600 нь л БНСУ-руу явах юм. Энэ жилийн хувьд БНСУ-аас квотоо буулгаж, гадны ажилчдад өндөр шалгуур тавих болжээ. Өнгөрсөн жил Монголоос 1000 ажилтан авч байсан бол энэ жил 600 болгож бууруулсан байна. Солонгосын талаас шалгуураа чангалсантай холбоотойгоор тус улсыг зорихоор бүртгүүлэх иргэдийн тоо ч буурчээ. Бүртгүүлсэн 6000 иргэнээс энэ …
-
22 July
Хакүхо: Санамсаргүй гар, хөл савлахыг алийг тэр гэх вэ
Сумо бөхийн долоодугаар сарын барилдаан өндөрлөх дөхөж байна. Энэ башёг тэргүүлж буй ёкозүна Хакүхо Даваажаргал өчигдрийн барилдааныхаа төгсгөлд өрсөлдөгч сэкивакэ Ичиножёог “алгадсан” нь өнөөдрийн сошиал ертөнцийн гол сэдэв байв. Жиргээчид түүний энэ үйлдлийг буруутгаж, аварга нэрэндээ сэв суулгалаа хэмээн шүүмжилж буй. Тэгвэл Хакүхо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Барилдаан ноцолдоонд аль санамсаргүй гар хөл савлахыг тэр гэх вэ, …
-
22 July
Осол гарч ээж охин 2 амиа алдлаа
Булган аймгийн Тэшиг суманд авто осол гарч 2 хүн амиа алдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоож байна. Ямартай ч жолооч эрүүл байсан гэдэг нь нотлогдсон байна. Амиа алдсан 2 – ын нэг нь У гэх эмэгтэй 33 настай, өөрийн 15 настай охины хамт амиа алдлаа. Машинд нийт 5 хүн явсан бөгөөд бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Хутаг – Өндөр сумаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл