Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 4 August

    Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний хуваарь

    Түмэн эх чуулгат                    18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт ҮДБЭЧуулга                             18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт Тэнгис кино театрт                 “Терминатор генисис” УСК                                                    “Ватиканы нууц” УСК                                                    “Биелэгдэшгүй даалгавар сөрөгчид” УСК                                                    “Made in Ulaanbaatar” МУСК                                                    “Ар хударга” МУСК                                                    “Минионс” 3ди хүүхэлдэйн кино                                                    “Хуримын сюрприз” МУСК Өргөө кино …

  • 4 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21086 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1202 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 88 хүн хандаж, 2 хүн шинээр хэвтэж, 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 …

  • 4 August

    Манай шүхэрчид хамтарсан сургуулилтаа амжилттай гүйцэтгэлээ

    Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Зэвсэгт хүчний 084, 337 дугаар ангиуд зуны хамтарсан шүхрийн сургуулилтыг гүйцэтгэлээ. Энэ хоёр анги нь 1995 оноос хойш хамтарсан сургуулилтыг гүйцэтгэж ирсэн бөгөөд Өгий нуурын дэргэд гурав дахь жилдээ базаажээ. Энэхүү хамтарсан сургуулилт нь Зэвсэгт хүчний 084 дүгээр анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Шүхэрчид усны буулт, шөнийн буулт, нам …

  • 4 August

    Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.04/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …

  • 4 August

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2015 оны ээлжит бус чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.08.04/ үдээс өмнө 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд …

  • 4 August

    Cristiano Ronaldo Испанийн гудамжинд гуйлгачны дүрээр… /видео/

    Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Cristiano Ronaldo Испанийн Мадрид хотын хүн ихтэй гудамжинд зүсээ хувирган гуйлгачны дүрд хувиран бүтэн нэг цагийн турш хөлбөмбөгөөр үзүүлбэр үзүүлсэн ч бяцхан жаалаас өөр хэн ч түүнийг тоосонгүй. Харин түүнийг нүүрээ хувиргасан багаа авангуут хүмүүс таньж хэрхэн хандаж байгааг эндээс харж болно.

  • 4 August

    “Хог bucket challenge” –д ЭМСЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС дуудагдлаа

    Сүүлийн үед манай улсад “Хог bucket challenge” аян улам бүр эрчээ авсаар байна. Эх оронч сэтгэл энгийн зүйлээс эхэлдэгийн бодит үлгэр дуурайл болсон энэ аянд элэг нэгт Монгол түмнээ элэгний хепатитын вирүсийн эрсдлээс хамгаалах их үйлсийг эхлүүлсэн ОНОМ сангийнхан ч нэгдээд байна. Тус сангийн хамт олон Дэлхийн Хепатитын өдрөөр “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” уриан дор зарим нэг ухамсар дорой хүмүүсийн ухвар …

  • 4 August

    Бааварыг өнөөдөр шүүнэ

    “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. 461-р ангид саатуулагдаад  буй Баавар давж заалдах шатны шүүх хуралд  онлайнаар оролцох  хүсэлт гаргаад байсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаад байгаа.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс  Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан тул  1.6 жилийн хорих ял оноосон. Түүнтэй хамт байсан Д.Манлайжаргал, …

  • 4 August

    Нигерийн арми барьцаанд байсан 178 хүнийг чөлөөлжээ

    Нигерийн армийн дайчид өнгөрсөн ням гарагт Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан 178 иргэдийг Борно мужид байрлах байшингаас суллажээ. Армийнхны чөлөөлсөн 178 хүний 101 нь  хүүхэд, 67 нь эмэгтэй бусад нь эрэгтэй хүн байжээ. Мөн “Боко Харам” бүлэглэлийн удирдагч өөрийн хэдэн дайчдын хамтаар зугтаж байхад нь Бама тосгоны ойролцоогоос Нигерийн армийн цэргүүд барьж авсан аж. Ерөнхийлөгч Мухаммаду Бухари …

  • 4 August

    С.Чулуун: Даншиг наадмаар өв соёлоо сэргээж байгаа нь чухал

    ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа. –Даншиг наадмын түү­хэн эх сурвалж, өнөөдөрсэргээн тэм­дэг­лэхийн ач хол­богд­лыг олоннийт ихээ­хэн сонирхож, мөн шүүмж­лэлтэйхандах нь ч  байна. Түүх, соёлын ямар  уламж­лалтай байсныг тодруулахгүй юу ? -Даншиг наадам монгол­чуудын хувьд Монголын үндэсний их баяр наад­мын нэг байгаа юм. Анхны Даншиг өргөх ёслол 1639 онд Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагтыг залах ёслолын үеэс үүдэлтэй. Энэ …

  • 4 August

    Тусгай олимпоос 11 медальтай ирлээ

    АНУ-ын Лос Анжелес хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай Олимпийн наадмаас манай тамирчид 11 медальтай ирлээ. Энэ оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд болсон тус наадамд 165 орны эрэгтэй, эмэгтэй 7000 орчим тамирчин спортын 25 төрлөөр өрсөлдсөн аж. Тухайлбал жүдо бөхийн төрлөөр Б.Мягмарсүрэн, Б.Энхмаа ширээний теннисний хосын төрөлд У.Нинжбадгар, Г.Бодь-Эрдэнэ нар алт, жүдо бөхийн төрлөөр Э.Тэмүүлэн, Ц.Мөнхбаяр, ширээний теннисний …

  • 4 August

    АНУ-д секс боолчлол тахлын хэмжээнд хүрчээ

    Жил бүр мянга мянган хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байна. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооныхны хэлж буйгаар бэлгийн мөлжлөг болон хүн худалдаалах гэмт хэрэг тус улсад тахлын хэмжээнд хүрээд буй аж. Өнгөрсөн жил гэхэд л энэ төрлийн гэмт хэргээс 600 хүүхдийг аварсан байна. Гэвч энэ тооны цаана олон мянгаар тоологдох хүний тэр тусмаа насанд хүрээгүй  хүүхдийн хувь заяа харанхуйд бүдгэрсээр олны нүднээс …

  • 4 August

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …

  • 4 August

    Чингэлтэй дүүргээс зарим иргэндээ хүндэтгэл үзүүлжээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат 12 дугаар хорооны иргэн Э.Эрдэнэбаатар, 18 дугаар хорооны иргэн Г.Одончимэг нарт гэр олгох, 2 дугаар хорооны иргэн Б.Цогжавхлан, 7 дугаар хорооны иргэн О.Золзаяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламжийг 8 дугаар сарын 3-нд гардууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг …

  • 4 August

    Прокурорын алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ

    Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн ажлын хүрээнд Төв аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Оюундэлгэрийн ажил, алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна.  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр нь Прокурорын байгууллагад нийт 25 жил ажилласнаас тус …