Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Циркийн сургуулийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг шуурхай мэдээллийн утсанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Гал унтраах 14, 34 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна.Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
24 June
Монгол улс олон улсын аврах багтай болно
ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигдөр эхэллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, хумүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой бүлэг заалт оруулж байгаа. Олон улсын …
-
24 June
ЭМСЯ Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.24/
2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар: Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: Улсын хэмжээнд 18396 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 857 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 308 хүн хандаж, 56 хүн шинээр хэвтэж, 163 хүн эмчлэгдэн гарч, 325 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 84 өвчтөн …
-
24 June
Самсунгийн өв залгамжлагч олон нийтээс уучлал гуйлаа
Самсунг Группын өв залгамжлагч өөрийнх нь компаний санхүүжүүлдэг эмнэлэг MERS вирусын халдварыг тараасанд олон нийтээс уучлал гуйжээ. Үндэсний телевизийн сувгаар Ли Жае-Ёнг олон нийтэд хандаж үг хэлсэн нь Samsung Foundation санг удирдах болсноосоо хойш анх удаа хийсэн үйлдэл юм. Samsung Foundation сан нь Самсунг Эрүүл мэндийн Төв нэртэй Өмнөд Солонгосын хамгийн том эмнэлгүүдийн нэгийг эзэмшдэг. Өмнөд Солонгост гарсан 175 MERS …
-
24 June
Зуслангийн шинэ чиглэлд автобус явж эхэллээ
06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн зуслангийн чиглэл нээгдэж байна. “ЗҮ-1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд автобус, “ТҮ-2 Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг автобус, “ТҮ-3 Баянбулаг-Тэнгис” чиглэлд нэг автобус тус тус үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
24 June
Байт харвааны оюутны Дэлхийн аварга 2016 онд Монгол Улсад болно
Олон улсын оюутны спортын холбоо, ОУ-ын байт харвааны холбооны төлөөлөгч Х.Карлос, Б.Жулиан нар 2015 оны 06 сарын 20-23-нд Улаанбаатар хотноо ажлын айчлал хийлээ. тэд 2016 оны 6 сард Монголд болох оюутны байт харвааны 11 дүгээр ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцлаа. Төлөөлөгчид ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, МБХ-ны холбооны дэд ерөнхийлөгч М.Болд болон албаны бусад хүмүүстэй уулзан, тэмцээнийг явуулах Төв …
-
24 June
Халуунаас болж амиа алдагсдын тоо 700 болжээ
Пакистаны өмнөд нутагт байрлах Синдх мужид цаг агаар хэт халуун болсны улмаас амиа алдагсдын тоо 700-д хүрчээ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг ерөнхий сайд анхааруулсан байна. Үндэсний Гамшгийн удирдах газарт ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал өгсөн аж. Цэрэг армийнхан хэт халуунд цохиулсан иргэдэд зориулсан төвүүдийг байгуулж, Гамшгийн удирдах газарт …
-
24 June
Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явжээ
БОГОТА. /KAZINFORM/. Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явсан гондурас эмэгтэй Колумбын нийслэл Богота хотын нисэх буудлаас баривчлагджээ. Тус нисэх буудлын цагдаа нар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “22 настай Паола Деянира Сабиллон нь Испани руу явахыг завдсан бөгөөд шалган нэвтрүүлэх шугамд дөхөж ирэхдээ тэрбээр самгардаж, бие барьж байгаа нь илэрхий байсан нь бидэнд сэжиг төрүүлсэн” гэв. Рентген туяагаар Сабиллоныг хөхөндөө саяхан …
-
24 June
Өндөр технологи бүхий лаборатори нээлтээ хийлээ
Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд өндөр технологи бүхий 24 лаборатори өнөөдөр ХААИС-д нээлтээ хийлээ. Энэ төслийг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагын санхүүжилсэн юм байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний, сүү судлалын, амьтны био технологийн болон мах боловсруулах, судлах лаборатори гэх мэт лабораториос гадна бүрэн автомат гидропоник хоёр хүлэмжийг ч бас өнөөдөр хүлээн авсан юм. …
-
24 June
Маргааш нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаан болно
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар Хуралдаан маргааш буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: · Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай · Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га Налайх …
-
24 June
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт усалгаа тогтмол хийнэ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын явцаа танилцуулж, санал солилцов. Нийслэлийн төвийн 6 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт …
-
24 June
Авлигатай тэмцэх газар бол айсан хүнд хөдөлдөг аргал юм
Саяхны нэгэн өдөр УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дарга нар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллагын нэг юм. Тус газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын хэлснээр энэ уулзалт “үйлдвэрлэл дээр нь үзэж харах” зорилготой байв. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад харьцангуй шинэ тулгар байгуулагдсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцах боломжийг та бүхэнд …
-
24 June
Улаанбаатар хотын газар хөдлөлтөнд эрсдэлтэй барилгуудыг танилцуулна
“Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага сургуулийн” хоёр дах өдөр үргэлжилж байна. Австрали Улсын Куинсланд мужийн оролцогч Бред Комменс “Хот дахь эрэн хайх, аврах олон улсын багийн үүрэг, хариуцлага”, Шинэ Зеландын оролцогч Жон Титмус “Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийн үүрэг, хариуцлага”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын оролцогч Флавио Салио “Олон улсын эмнэлгийн …
-
24 June
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг бүрэн эрхийн хугацаа өндөрлөж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу Монголд ажилласан жилүүдэд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг, иргэний нийгмийн байгуулллагууд, ард иргэд чин сэтгэлээсээ найрсаг хандаж, ажилд нь гүн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын …
-
24 June
Монгол цэргүүд олон улсын марш тактикийн тэмцээнээс цом хүртлээ
ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл