Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 5 June

    Робер пирес Монголд ирнэ

    Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойг тохиолдуулан Монгол-Францын найрамдлын нийгэмлэг, Монголын Үндэсний номын сан хамтран  “Номын баяр”-ыг  өнгөрөсөн нэгдүгээр сард зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа ойн хүрээнд энэ сарын 19-нд Францын үндэсний шигшээ багийн тамирчин, Арсенал клубийн тоглогч асан, алдарт Робер Пирес тэргүүтэй ахмадын шигшээ баг манай улсад хүрэлцэн ирэх …

  • 5 June

    Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн Хөгжлийн банкны Роберт Ороор ахлуулсан захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж,  дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. …

  • 5 June

    Коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой

    2012 оноос эхлэн гарч байгаа Коронавируст халдвар /MERS-CoV/ одоогоор Ойрхи Дорнодын 12, Европ тивийн 9, Ази тивийн 4 улсад бүртгэгдэж 1148 хүн өвчлөн 431 хүн нас бараад байна. Манай иргэд олноор зорчдог БНСУ-д 25 хүн өвчилж хоёр хүн нас барсан бол БНХАУ-д нэг хүн өвчний халдвар авсан нь тодорхой боллоо. Халдвар хил дамжин орж ирэх эрсдэл байгаа учир урьдчилан сэргийлэхийн …

  • 5 June

    Академи Авардсын өрсөлдөгчид эцэслэн тодорлоо!

    Кино урлагийн шилдгүүд тодрох Монголын Оскар болоход хоёр хоног үлдлээ. Зохион байгуулалтын үндсэн бүрэлдэхүүн дээр энэ жил жүжигчин Ч.Ундралын тэргүүлдэг U Art Entertainment studio хамтран ажиллаж байна. Авардсын өөр нэг шинэлэг тал нь саяхан нээлтээ хийсэн Шинэ Шангрилад ёслол болно. Зургадугаар сарын 7-ны үдэш Шинэ Шангрилад догдлол дүүрэн зогсох нэр дэвшигчдийн жагсаалт эцсийн байдлаар гарсныг та бүхэнд хүргэж байна. Өрсөлдөгчдийн …

  • 5 June

    МУГТ О.Гүндэгмаагийн эмэгтэйлэг дүр төрх

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Cosmopolitan сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр спорт, амьдралынхаа хожлыг эерэг хандлага хэмээн тодорхойлж, сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Гавьяат маань саяхан АНУ-ын Форт Бинен хотод болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медалийг ихэрлүүлсэн юм.  О.Гүндэгмаа 25 метрийн төрөлд аваргалж, хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртэж, 2016 …

  • 5 June

    АНУ-ын төрийн албан хаагчид кибер халдлагад өртжээ

    АНУ-ын засгийн газрын албан хаагчдын олон сая тооны мэдээлэлд Хятадын хакерууд халдсан байж болзошгүй талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Боловсон хүчний удирдлагын газраас мэдээлснээр, одоогийн байдлаар 4 сая орчим мэдээлэлд хакерууд халдсан гэх бөгөөд өмнө нь мөн олон тооны ажилтны мэдээлэлд хүрсэн тохиолдол байгаа аж. Түүнчлэн холбооны бүх агентлаг, хэлтэс уг хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй гэдгийг засгийн газрын ажилтан …

  • 5 June

    Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барилаа

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлжээ. Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа “…ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг. ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг. ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх таван үндэслэлийг дурджээ. Тиймээс дээрх төлөөлөгчид “…Д.Батбилэг нь дүүргийн ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол …

  • 5 June

    Зүүн Хойд Азийн залуус Монголд чуулна

    Монгол улс Азийн орнуудын анхаарал татаж байна. Учир нь өнгөрөгч сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази” чуулган манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн бол үргэлжлүүлэн ирэх 25-ны өдрөөс долдугаар сарын 2-ны хооронд Зүүн хойд Азийн залуус чуулах гэж байна. “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах уг чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн санаачлан НҮБ-ын …

  • 5 June

    Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид 2015-05.20-06.02 ны хооронд 21 холбогдогчтой 10-н гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө ял шийтгэл эдэлж байсан 6-н хүн байгаагаас Б, Э, Н нарын гурван хүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйл, 192,1-р ял шийтгэл эдлэж байжээ. Сэжигтнүүдийн орон …

  • 5 June

    Төв цэвэрлэх байгууламжийг 48 цаг зогсооно

    Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийг засварлах шийдвэр гаргажээ. Энэ сарын 15-наас эхлэн 48 цагийн хугацаатай Төв цэвэрлэх байгууламжийг зогсоох болсон байна. Гэхдээ энэ үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүйгээр засварлах болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал мэдэгдэв. Тэрбээр “Жил болгон Төв цэвэрлэх байгууламж тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Үүнийг ингэж сүр дуулиан болгохгүй байхыг хүсье. Төв цэвэрлэх …

  • 5 June

    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо

    Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн зарим ажлын талаар хэлэлцсэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинарт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газар байгуулагдсанаас хойш улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хийж байгаа шинэчлэлүүдийн талаар танилцууллаа. Семинарт оролцогчдод аймаг, нийслэлийн Засаг …

  • 5 June

    Хууль бусаар хил давуулахыг завджээ

    Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгээр дагуу Монгол улсын иргэн Д нь “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган боомтоор БНХАУ руу автомашины дээд талын таазанд давхар төмөр гагнан нуувч хийж, 19 ширхэг чонын арьс, 12 килограмм цагаан өнгийн чулууг нуун хил давуулахыг завдсан гэмт үйлдлийг хилчид илрүүллээ.

  • 5 June

    3 см урттай өтийг залуу хүүгийн нүднээс гарган авчээ

    Перу улсад амьдрах нэгэн хүүгийн нүднээс 3 см урттай өт гарган авчээ. 17 настай хүү өөрийн нүдэнд өт байгаа гэж төсөөлөө ч үгүй байсан гэнэ. Хүүгийн нүд ойролцоогоор сар гаруй өвдсөн аж. Түүний нүд маш хурдтайгаар хавдаж эхэлсэн байна. Мэдээж маш хүчтэй өвдөлтийг мэдэрч байсан гэнэ. Эмч нар түүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд итгэмээргүй нь нүднээс нь …

  • 5 June

    Монголын прокуроруудыг сургахад Франц Улс тусална

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Францын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хүлээн авч уулзав. Францын шүүгч, прокуроруудыг бэлтгэдэг Шүүхийн Үндэсний сургууль 2011 оноос Монгол Улстай хамтран ажиллаж эхэлжээ. Тус сургууль нь 8000 суралцагчтай, Европт эртнийд тооцогддог түүхтэй газар юм. Францын Шүүхийн Үндэсний сургууль Монгол Улсын …

  • 5 June

    Коронавирусийн халдвараас сэрэмжлүүлж байна

    Манай улсын иргэд олноор зорчдог БНСУ-д Коронавирусийн халдвар нэмэгдэж, хил дамжин тархах эрсдэл үүсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.Коронавирус нь хүнээс хүнд халддаг бөгөөд хүнд явцтай, ханиад томуу үүсгэдэг амьсгалын замын цочмог халтай хам шинжтэй өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурах, ханиах, амьсгал олшрох, амьсгалахад хэцүү болох бөгөөд ихэнх өвчтөнд хатгалгаа, суулгахшинж тэмдэг илэрч, зарим нь бөөрний …