Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 19 May

    “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа. Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр …

  • 19 May

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргаллаа. Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн …

  • 19 May

    “Шилэрдэг” Г.Шийлэгдамба

    Малч монголчууд таван хошуу малынхаа ааш араншинг андахгүй сайн мэддэг ард түмэн. Төллөх дөхсөн хээлтэй ингэ ботголох  болонгуут гэнэтхэн сүргээсээ салж ганцаараа явахыг малч монголчууд “ингэ шилрэх” гэж нэрлэдэг. Гэтэл хүмүүс дунд ийм үзэгдэл бас байдаг бололтой. Ингэхдээ “төрөх” гэж биш, ажил албаа огоорон архи дарс хөөцөлдөж “шилэрдэг” гэнэ. Тэр дундаа төр засгийн өндөр албан тушаалтнууд дунд ийн үе үе …

  • 19 May

    Адуу, тэмээний анхан шатны боловсруулалт хийсэн шир экспортлогдож эхэллээ

    Өнөөдрийн байдлаар Монгол улсад арьс, ширэн түүхий эдийг стандартын дагуу бэлтгэж байгаа арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 үйлдвэр тус тус ажиллаж байна.      Манай улс жилд бод, бог малын нийт 10.3 сая ширхэг арьс, шир бэлтгэгддэгээс 25.8 %-ийг нь үндэсний үйлдвэрлэгч нар боловсруулж, үлдсэн 74,2 % нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдэн БНХАУ руу, мөн …

  • 19 May

    “Эрсдэлгүй Улаанбаатар” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

    Нийслэлийн Засаг Даргын 2015 оны А/359 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Найзуудаа үүнийг мэдэх үү” уралдааныг зохион байгууллаа. Уралдааны эхний шатны шалгаруулалтыг дүүргүүдийн хэмжээнд хийж, шалгарсан багууд сүүлийн шатанд өрсөлдөж аваргаа тодрууллаа. Сургалт дадлагын гол зорилго нь цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн …

  • 19 May

    “Хайрын хүч”-д МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нэгдлээ /Бичлэг/

    Хөтлөгч Б.Тамирын эхнэр болох Болормаагийн бие муудаж хорт хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг цахим ертөнцөд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэд 2014 онд өвчний оношыг мэдсэнээс хойш өдийг хүртэл энэхүү аймшигт өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд Болормаад яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй болоод байгаа юм.   Тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д …

  • 19 May

    Таван музейг төрийн тусгай хамгаалалтад авна

    БСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны 11-р сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны 4-р сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ.Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна. Өчигдрийн Засгийн Газрын хуралдаанаар улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд …

  • 19 May

    Америкт бус, Монголд бүтээсэн нисгэгчгүй онгоц

    Улаанбаатар хот дотор нисээд пицца хүргэхэд ч ашиглаж болно Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд оюутнуудын хийсэн бүтээл болон гарааны компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. “Новелти”  компани нано технологи ашиглан ус нэвтрүүлдэггүй шингэн үйлдвэрлэжээ. Эл шингэн цац- лага нь ноосон эдлэл, торго, даавуу, чулуун хавтан, модон тавилга гээд …

  • 19 May

    “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдэвт сургалт эхэлнэ

      Эрхзүйч Н.Цогжавхлан “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдэвт 8 цагийн сургалтыг 5 сарын 21-ны Пүрэв гаригт зохион байгуулна. Сургалтын зорилго Хүний нөөцийн ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрх зүй, зарчимд тулгуурлан ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой. Сургалтын онцлог Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаархи цогц мэдлэгийг олгоно Байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон бусад бичиг баримтууд цэгцтэй болно Байгууллагадаа зориулсан цогц бичиг баримтуудыг боловсруулж …

  • 19 May

    С.Эрдэнэ: Аливаа улс оронд залуучууд ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг

    Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын Залуучуудын холбоо хамтран Азийн Залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж буй арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Их танхимд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон …

  • 19 May

    Залаатын аманд гарсан түймрийг 21 минутад бүрэн унтраав

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21.02 цагт ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид болон тухайн газар явж байсан 17 иргэний хамт 21.23 цагт буюу 21 минутад түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна. Хоёр орчим га газар хээрийн түймэр шатаж …

  • 19 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Залуучуудын Үндэсний Хороо, Дэлхийн Залуучуудын Ассамблей, , Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг Монголд анх удаа зохион байгууллаа.  Төрийн ордонд өнөөдөр болсон уг ассамблейд гадаад, дотоодын 23 орны 600 төлөөлөгч оролцов. Арга хэмжээг нээж …

  • 19 May

    Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч – Танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үй ажиллагааг Монголын Өмгөөлөгчдийн холбоо нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 22 – ны өдөр буюу Баасан гарагт 10 – 16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай …

  • 19 May

    Нэрт теннисчнийг хүчингийн хэргээр шоронд хорьжээ

    Grand Slam тэмцээний од, теннисчин Боб Хьюттийг насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутган Өмнөд Африкийн шүүхээс зургаан жил шоронд хоригдох ял ногдуулсан байна. Өдгөө 75 настай Хьюттийг өнгөрөгч гуравдугаар сард хүчингийн хоёр хэрэгт буруутай хэмээн тогтоосон бөгөөд тэдгээр хэргийн нэгийг нь 1980-1990 оны хооронд дасгалжуулагч хийж байхдаа үйлджээ. Шүүгч Бёрт Бам Австрали гаралтай нэрт теннисчнийг шүүх хурлын үеэр харамссан дүр …

  • 19 May

    Тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл болсон “Хүрэн Берет”-ийн эзэд тодорлоо

    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан бэлтгэлийг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгууллаа. “Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчдын ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл бөгөөд энэ бүх шалгуурыг хангаж, сайтар бэлтгэгдсэн алба хаагч өмсөх эрхтэйгээрээ тусгай …