Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 14 May

    Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

    Ерөнхий сайдыг огцруулах асуудал сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Түүнийг “Оюутолгой”, “Тавантолгой”-н мега төслүүдээс болж гишүүд төдийгүй иргэд нэлээд шүүмжилж байгаа. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдолын байнгын хороон дарга О.Баасанхүү баталлаа. Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн бүрийг өрөнд оруулах гэж байсан. Эрдэнэс Тавантолгойгоос 200 сая доллар зээлж аваад иргэн бүрт 100 мянган төгрөг тараая гэж хэлсэн. …

  • 14 May

    НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ

    НАМЗХ өнгөрсөн дөрөвдүгээр сард бага хурлаа хийж, Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ахлагчаар нь  холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу одоогийн  Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг томилсон. Их хурал ирэх зургаадугаар сарын 18-20-ны  өдрүүдэд болохоор товлогдсон бөгөөд сүүлийн үед НАМЗХ-ны гишүүдийн дунд хагарал үүсэж, насны квотыг 40 болгох асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл түгсэнтэй холбогдуулан өнөөдөр тус холбооны зүгээс сэтгүүлчдэд …

  • 14 May

    Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 2015 ёслол боллоо

    Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам, мөн “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ыг хэрэгжүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил шилдэг уран бүтээлч шалгаруулах …

  • 14 May

    Азийн Залуучуудын Ассамблейн зочид ирэхэд нэг хоног үлдлээ

    “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдах Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей болоход 4 хоног үлдлээ. Азийн 23 улс орны 300 орчим залуус манай улсад зочлох бөгөөд маргааш Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари тэргүүтэй төлөөлөгчид ирэх юм. Өнөөдрийн байдлаар уг чуулганд дэлхийн бусад улс орноос төлөөлөгчид оролцохоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Мальдийв, Кувейт, Бүгд …

  • 14 May

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5360 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 348 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр …

  • 14 May

    Ж.Батсуурь гишүүн цахим ярилцлага хийв

    Улсын Их Хурлын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо. Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь оролцож Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчидтай холбогдон тус төвийн багш нарыг ӨМӨЗО-ны Бугат хотод туршлага судлуулах ажлыг зохион …

  • 14 May

    540 ширхэг вазелин тосыг хандивлав

    Зүүн аймгуудын нутаг  дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын  дэм үзүүлэх  зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулсан  тусламжийн аянд үндэсний компаниуд  хандив өгсөөр байна.  Юнилевер корпарацийн албан ёсны борлуулагч  Адилакс XXК ийн хамт олон энэхүү аянд нэгдэж,  101 төрлийн үйлчилгээтэй  хүн, мал, нярай хүүхдийн арьс арьчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээнд тустай, түлэнхийн  шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг …

  • 14 May

    Л.Пүрэвсүрэн: Гадаад бодлогод “Нэг цонх”-ны зарчмыг баримталж ажиллана

    Төрийн бүх шатны байгууллага гадаадын улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо нэг цонхоор харилцаж ажиллах зарчмыг эн тэргүүний зорилт болгон хэвшүүлэхээр ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн түвшинд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлыг танилцуулан мөрдүүлж байна гэлээ. Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад …

  • 14 May

    Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат АТГ-т шалгагджээ

    Аймаг, дүүргийг удирдаж байгаа эрхэм дарга нар АТГ-т шалгагдаж, улсын мөнгө төгрөг идэж уусан, авлигын хэрэгт холбогдсон нэр зүүдэг. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат энэ хэл амаас холуур тойрсонгүй. Сонгуулийн дараанаас л хууль бус томилгоо явуулсан, Улаанбаатараас баахан дарга нар томилсон, төсвийн мөнгөөр байр худалдаж авсан зэргээр хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагджээ. Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн …

  • 14 May

    “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элгээ хайрлая” аян зарлажээ

    “ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд зохион байгуулагдах ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны удирдамж Зохион байгуулагчид: Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам Монголын элэгний эмч нарын нийгэмлэг Оном сан Зорилго : Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран хэрэгжүүлж байгаа ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР нь манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний …

  • 14 May

    Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэх арга зам

    БИЧИЛ ГЛОБУС ГРУПП-ын  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ОТГОНСҮХ ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг …

  • 14 May

    Эвслийн бүлгээс завсарлага авлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм. Сангийн сайдын …

  • 14 May

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа. Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний …

  • 14 May

    О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д аваргаллаа

    “РИО-2016” олимпийн 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ. Тэмцээнд 76 улсын 600 мэргэн бууч өрсөлдөж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүтэй 11 тамирчин оролцож байгаа. Тэгвэл 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн цомд аваргаллаа. Түүний дараагаар Болгарын буудагч, …

  • 14 May

    Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. …