Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 25 March

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Захирамжаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, …

  • 25 March

    100 цэцэрлэгч сертификатаа гардан авлаа

    Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран  ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын …

  • 25 March

    Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэх зорилготой ”Мөрөөдлийн боловсрол” аян эхэллээ

    Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Монгол Улсын багшийн их сургууль, Шинжлэх ухаан техникийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ. Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх …

  • 25 March

    НОЁН цолтой хоёр эрхэмийг Монголын эдийн засаг өршөөсөөр байх уу?!!!

    Ноён доллaрын үнэ өдөр ирэх тусам нэмэгдсээр… Харин түүний эсрэг зогсох ёстой монгол төгрөг урвуу хамааралтайгаар жолоогоо алдчихсан давхиж явна. ХЭН ҮҮНД БУРУУТАЙ ВЭ? 2012 онд Монгол банкийг хүлээж авахдаа НОЁН ДОЛЛАРЫГ 1380-1400 төгрөгний хооронд хүлээж авсан эрхэм МОНГОЛБАНК-ны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 2000 төгрөгт хүргэчихээд сууж байгаа. Гэвч ямар нэгэн буруу түүнд байхгүй хэмээн өөрийгөө хамгаалсан үйлдлээ хэрэгжүүлсээр суугаа нь …

  • 25 March

    Үндэслэлгүйгээр урамшуулал олгодог байдал Налайхын ИТХ-ын Тэргүүлэгчдийг тойрсонгүй

    Налайх дүүрэгт Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдон ажилласан байна. Ингэхдээ тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзжээ. Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Дүүргийн Хурлын …

  • 25 March

    35 тэрбум төгрөгийг “Саусгоби сэндс” ХХК-иар төлүүлэх шийдвэр гарлаа

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад уучлал үзүүлсэн. Тэрбээр тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг …

  • 25 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.25/

    2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин, албан: 3 дугаар сарын 18-нд ХӨСҮТ-д анхны тохиолдол бүртгэгдэж, 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сэжигтэй 49 тохиолдол бүртгэгдсэнээс 24 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймгаас 8 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Уг дэгдэлтийн анхны 3 тохиолдлоос ялгасан үүсгэгч нь БНХАУ-д бүртгэгдсэн “HUNAN.CHN_93_H1” үүсгэгчтэй …

  • 25 March

    Платини Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

     Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) ерөнхийлөгч Мишель Платини дөрвөн жилийн хугацаагаар дахин сонгогдсон байна. Вена хотноо болсон УЕФА-гийн удирдах зөвлөлийн ээлжит хурлын үеэр Мишель Платини “тамирчдын талбай дээрхи ёс зүйн асуудлууд болон үндэс угсааны ялгаа их гардгийг хэлж энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран спортын цагдаагийн хүчин бий болгоно гэдгээ илэрхийлсэн байна. Н.Тика

  • 25 March

    NBA-ын шилдэг 10 амжилт

    10. Чикаго Бүллс: 72-10 Деннис Родман 1995-96 онд Чикаго Бүллсд багт ирснээр Бүллс улам хүчтэй болж улмаар 72-10 гэсэн амжилтыг үзүүлж тухайн жилдээ НБЭ-н аварга болж байсан. Хамгийн ойрхон дөхөж очсон үзүүлэлт 69-13 буюу дараагийн улиралдаа хийжээ 9. Рашид Уоллес: Нэг улиралд 41 техникийн алдаа авсан тоглогч 2000-2001 оны улирлын тоглолтонд 41 удаа техникийн алдаагаар торгуулсан. Тэрээр 2 тоглолт тутамд нэг …

  • 25 March

    Орон сууцны үнэ 0,5 %-иар буурчээ

    REAL PROPERTIES ULAANBAATAR LLC судалгааны төвөөс хийсэн орон сууцны үнэ ханшийн түүвэр судалгааг уншигч та бүхэндээ танилцуулья. УБ хотын хэмжээнд бидний бүртгэснээр хотын төвийн 6 дүүрэгт нийт 1497 орон сууц байгаагаас 2 сарын байдлаар судалгаандаа нийт 390 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулан анализ хийж үзжээ. УБ хотын нийт орон сууцыг дүүргээр ангилж харвал /Зураг 1/ Нийт хуучин орон сууцны …

  • 25 March

    Элэгний мэс засал хийлгэх шаардлагатай хүүд туслаарай Монголчуудаа

    МУИС-ийн Эдийн Засгийн 2 курсийн оюутан Э.Анар-Эрдэнэ 20 настай“B”вирусний шалтгаант элэгний цирроз буюу хатуурал, ээнэгшил алдагдсаны улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай. Э.Анар-Эрдэнэ нь улс, дүүргийн олимпиадуудад амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медиалуудыг авч байсан. 2005 онд “Математик” сонины нэрэмжит олимпиадын   2-р байр, 2006 онд “Бяцхан” математикийн олимпиадын 2-р байр, 2006 онд Н.Сэхээхүүгийн нэрэмжит математикийн олимпиадын 3-р байр, …

  • 25 March

    Нигерийн 500 орчим хүүхэд сураггүй болжээ

    Нигерийн зүүн хойд хэсгийн Дамасак хотоос 500 орчим бага насны хүүхэд сураггүй болжээ. Оршин суугчдын мэдээлснээр хүүхдүүдийг “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид барьцаалан авч одсон гэнэ. Нигери, Чад улсын хамтарсан армийн цэргүүдэд ялагдан Дамасак хотоос шахан зайлуулагдсан “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид зугтахдаа хүүхдүүдийг барьцаалан авч явсан аж. Борно мужийн албаныхан олон зуун хүүхэд исламын хэт даврагчдын гарт барьцаалагдсаныг баталсан …

  • 25 March

    Улаанбаатар хот Новосибирск хоттой хотын хөгжлийн зарим асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар …

  • 25 March

    Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байх нь чухал

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж буй “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн энэ удаагийн зочноор эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор С.Баясгалан уригдсан билээ.  Энэ удаагийн лекц нь АШУҮИС-ийн лекцийн танхимд болсон юм. Эмч болохоор зорьж буй сурагчид, уг  мэргэжлээр  суралцаж буй олон арван оюутнууд оролцсон энэхүү лекц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрласан, …

  • 25 March

    Бүтэн жил дарсан мах юу болж хувирах вэ

    Энэ жил махны үнэ нэг их айхтар нэмэгдсэнгүй. Жил бүр нүд орой дээр гартал нэмэгддэг болохоор энэ жилийн махны үнийн өсөлтийг нэг их нэмэгдсэнгүй гэж дүгнээд байгаа юм. Тиймээс ч иргэд “нөөцийн мах” хайж сүйд болохгүй байгаа бололтой юм. Түүнээс өдийд дүүрэг бүрт нөөцийн махны худалдаа төрөл бүрээр хийгдэж байх ёстойсон. Махны үнийг өсөхөөс хамгаалах ганц дархлаа нь “нөөцийн мах” …