Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 31 March

    Өндөр үнээр үнэлэгдсэн сурагчийн дүрэмт хувцас мөнгөөр угаагджээ…?

     -Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам сайд, дарга нар,тэднээс тендер авсан ААН-үүдийн буруутайг шүүх тогтоов-         Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал нар нэр бүхий долоон компанитай хамтран сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, ихээхэн мөнгө хувьдаа завшсан тухай мэдээлэл тэнүүчилж байв. Тиймээс энэхүү маргаан холбогдох мэргэжлийн байгууллагууд болон бусад Төрийн бус байгууллагын …

  • 31 March

    “Баатрууд тэнгэр” компани 104 дэлгүүрээр нөөцийн махаа худалдаалж байна

    Монголын махны холбоо ХХААЯ-тай байгуулсан гэрээний дагуу энэ долоо хоногоос мах бэлтгэлийн компаниуд нөөцийн махаа худалдаанд гаргаж эхэлсэн. Энэ жилийн тухайд “Баатарууд тэнгэр” компани 3,212,7 тн мах бэлтгэн нөөцөлсөн бөгөөд нийслэлийн 104 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна.

  • 31 March

    Мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ

    Даваа гарагт хуралдсан Засгийн газрын шийдвэрээр хонины болон тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд  тушаасан ноосонд урамшуулал олгохдоо үйлдвэрийн  эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000 төгрөг , Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас …

  • 31 March

    МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа цагдаагийн байгууллагын тугийг Эверестэд мандуулна

    ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, Тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Дэд дарга, Дэд комиссар Д.Эрдэнэбаатар нар МУ-ын гавьяат тамирчин, ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шилдэг уулчин, цагдаагийн байгууллагын ахмад алба хаагч Т.Гүррагчааг хүлээн авч уулзлаа. Эдүгээ 74-н настай Т.Гүррагчаа гуай Энэтхэг, Австри зэрэг Олон Улсын уулчидтай хамтран аврих юм байна. Уулын спортоор 42 жил хичээллэж, тамирчин багийн ахлагч, дасгалжуулагчаар …

  • 31 March

    Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ

    Манай гаригийн хамгийн хамгийн өндөр настан Японы иргэн Мисао Окава 118 насандаа таалал төгсчээ. Мисао Окава 1898 оны 3-р сарын 5-нд Осака хотоос холгүй орших тосгонд кимоно зардаг дэлгүүрийн эзний эр бүлд төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд 2 нь одоо 90 гарсан настай аж. Өндөр настаны бие гойд эрүүл байсан бөгөөд зөвхөн  сонсгол нь муудаж эхэлсэн гэнэ.      Түүний хэлснээр …

  • 31 March

    Төрийн байгууллагуудаас 57 машин хураажээ

    Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп машин унахыг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах …

  • 31 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.01/

    2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар:  МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%)нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого: 3 дугаар сарын 24-нөөс 31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) …

  • 31 March

    ШШГЕГ-ын харъяа Хорих 405 дугаар ангид танилцах сургалт хийлээ

    Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын эхний 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй танилцах практик сургалт”-ыг зохион байгуулж ажилласан байна. Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги …

  • 31 March

    Нийслэлийн удирдлагууд Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна. Б.Цэвээндаш …

  • 31 March

    БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэллээ

    БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурлын эхэнд, Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин  сүүлийн жилүүдэд эрс  доройтож, хүн амын 50 гаруй хувь нь  амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол  …

  • 31 March

    Тоёота Приус маркийн машины толь ихээр алдагдаж байна

    Нийслэл хотын хэмжээнд сүүлийн үед япон улсад үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн авто машин ихээр орж ирж авто машины эвдрэл гэмтэл болон гэмт халдлагад өртөж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан түүний сэлбэг хэрэгсэл, эд ангиудын эрэлт хэрэгцээг дагаж зах зээл үнэ ханш өсч байгаа нь машины эд анги, түүний сэлбэг хулгайд алдагдах хэрэг ихээр үйлдэгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн …

  • 31 March

    Төсөл нэртэй төөрүүлдэг залилан

    Ийм нэгэн залилан гарсан байна. Иргэн та залилуулсан бол Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Ууганбаяртай 88028884 утсаар холбогдоорой. Та бүхэн шэйрлэж тус болно уу? Юу болсон бэ? гэвэл иргэн О-нь Багануур дүүрэгт “Гүн галуутын Оюун*Эрдэнэ” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 2012 оын 05-р сарын 01 ний өдрөөс эхлэн “Анхны алхам”, 07-р сарын 1 нээс Хамтдаа …

  • 31 March

    Мэргэжлийн хяналтынхан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, хэлтэс, албаны дарга, улсын байцаагч, мэргэжилтэн, бусад албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана. Энэ дагуу Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж эхэллээ. Тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, …

  • 31 March

    Шатахуун түгээх станцыг дээрэмдсэн иргэнийг баривчилжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сод монгол шатахуун түгээх станцад баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгний орлогыг дээрэмдээд зугтаасан гэх мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.