Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргад зөвшөөрлөө. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
9 March
Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо хийнэ
Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг “Russia-2018” Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо хийхээр энэ сарын 8-ны өдөр Зүүн-Тиморыг зорисон юм. Шигшээ баг маань 3 сарын 12-нд Зүүн-Тиморын багтай тоглох юм байна. Харин 3 сарын 17-нд эх нутагтаа тоглон0. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Хоромхон, ТЕЦ4, лигийн томоохон багуудын шилдэг гэсэн тоглогчид багтжээ. Шигшээ баг нь Монголын шилдэг дасгалжуулагч нар болох С.Пүрэвсүх, Б.Ганбат, Ш.Баянжаргал нараар …
-
9 March
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь аймагт ажиллаа.Тэрбээр бидний хэлж заншсанаар орон нутгийн өмчит “жижиг” Таван толгойн уурхайд очиж, уурхайчин залуусынхаа үйл хэрэгтэй танилцсан юм. 1939 оноос эхлэн гар аргаар олборлолт хийж, нүүрсээ аймаг сумруу тэмээн жингээр тээвэрлэж байсан тэр цагаас уурхайн түүх эхтэй. Харин Тавантолгой компанийн үйл ажиллагаа эхлээд 50 дахь жилтэйгээ золгох гэж байна. Өнөөдөр …
-
9 March
Азийн залуучууд Монголд чуулна
Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015:Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын …
-
9 March
Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн шүүх хурал хойшилжээ
Өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэх уулын орой дээр хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 27-ныг хүртэл хойшилжээ. Сэжигтэн Б овогтой И нь 2014 оны …
-
9 March
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 9-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо. Засгийн газар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, …
-
9 March
Аргентинд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж 10 хүн амиа алджээ
Өчигдөр Аргентины хойд хэсэгт хоёр нисдэг тэрэг мөргөлдөж ослын улмаас арван хүн амь насаа алдсан байна. Бүс нутгийн аюулгүй байдлын албаны дарга Сезар Ангуло “Нисдэг тэрэгт байсан зорчигчид бүгд амь насаа алдсан ” гэсэн мэдээлэл өгчээ. Нас барагсадын дотор Францын болон Аргентины хэд хэдэн иргэн байсан аж. Ла-Риоха-ын удирдагч Дизел Супеогийн хэлснээр гадаадын иргэд Буэнос-Айрес хотын зүүн хойд талд 1.1 мянган …
-
9 March
Сурагчид энэ сарын 28-наас амарна
Энэ хичээлийн жилийн III улирлын амралт гуравдугаар сарын 28-наас эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 6-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилжээ. Хөдөө, орон нутгийн сурагчдын III улирлын амралтын хуваарь Анги Амралт эхлэх хугацаа …
-
9 March
Зарим эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хилээр хяналтгүй орж ирж байна
НМХГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүм Гүм” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдлоо. Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд нь барилгын материал, аж ахуйн болон гоо …
-
9 March
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах уулзалт зохиогдлоо
Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ оны 3 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 17-р хороонд арга хэмжээг эхлүүллээ. Энэ …
-
9 March
Их мастер А.Энхтуул “PEOPLE Magazine” сэтгүүлд ярилцлага өгнө
Шатрын спортын “супер од” эмэгтэйчүүдийн шатрын Дэлхийн аварга, өдгөө эмэгтэйчүүдээс дэлхийд номер 1 болоод байгаа Их мастер А.Энхтуулын дотны найз Хоу И Фань “PEOPLE Magazine”-н нүүрийг чимэж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан хамгийн сайн найзаас нь тус сэтгүүлийн ярилцлага авахаар болсон байна. Иймээс Их мастер маань Бээжин хотод байрлах тус алдартай сэтгүүлийн байранд очиж өөрийн биеэр ярилцлага өгөхөөр болжээ. Үүний дараа …
-
9 March
Үзүүлэх сургалтад 446 компани хамрагдаад байна
МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг орон даяар эхлүүлэн, нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрууд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аян эхэлснээс хойш улсын хэмжээнд барилга, зам, тээвэр, холбоо, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 446 аж ахуйн нэгжийг хамруулан үзүүлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв. Энэ хугацаанд барилгын угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, гарч …
-
9 March
Гана улсад 1 тэрбум ам.долларын зээл олгоно
Олон Улсын Валютын сан эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулах арга хэмжээ авах хэлэлцээрийг Гана улстай байгууллаа. Инфляци, төсвийн алдагдал, өсөлттэй тулгараад байгаа засгийн газрын алдаа дутагдлыг яаралтай засч сайжруулах шаардлагаар хэдэн сарын турш зөвлөлдсөний эцэст гурван жилийн хугацаатай уг гэрээг байгуулж байгаа юм. Гана улсын эдийн засаг нь алт, какао болон газрын тосны экспортын дэмжлэгээр жил тутамд 8 …
-
9 March
Гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүллээ. Үүнд, хуучнаар Уул уурхайн яамны харьяа байсан Уул уурхайн аврах албыг Онцгой …
-
9 March
“21” худалдааны төвд гал гарч байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн томоохон худалдааны төв болох 21 хороолол орчимд байх “21” худалдааны төвд гал гарчээ. Яг одоо гал унтраах ангийнхан тус газарт ажиллаж байгаа аж. Тус худалдааны төвд 100 гаруй түрээслэгч төрөл бүрийн бараа, худалдаа үйлчилгээ эрхэлдэг юм байна
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл