Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 9 March

    “21” худалдааны төвд гал гарч байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн томоохон худалдааны төв болох 21 хороолол орчимд байх “21” худалдааны төвд гал гарчээ. Яг одоо гал унтраах ангийнхан тус газарт ажиллаж байгаа аж. Тус худалдааны төвд 100 гаруй түрээслэгч төрөл бүрийн бараа, худалдаа үйлчилгээ эрхэлдэг юм байна

  • 9 March

    ССАЖЯ-ыг энэ сарын 18нд дуудлага худалдаагаар оруулна

    Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэд “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилгыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргасан билээ. Мөн ССАЖЯ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү орлогоор хүүхдийн …

  • 9 March

    Нийслэлийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг иргэд үнэлнэ

    Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулгыг энэ сард зохион байгуулна.  Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу  санал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн …

  • 9 March

    Азийн залуучууд Монголд чуулна

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, …

  • 9 March

    Ангараг гаригт далай байсан нь тогтоогджээ

    НАСА-гийн ( Үндэсний Агаар Сансрын Захиргаа) эрдэмтэд Ангараг гаригт хийсэн зургаан жилийн судалгааны үр дүнд тэнд далай байсан гэсэндүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны үр дүнг Science сэтгүүлд нийтэлсэн аж. Энэхүү улаан гаригт байсан далай дэлхий дэх Хойд мөсөн далайн хэмжээтэй ойролцоо болох нь тогтоогджээ. Тэрвээр Ангараг гаригт далай байсныг батлах юм бол эрдэмтэд судлаачдад тэнд байсан эртний амьдралын эх үүсвэрийн талаар …

  • 9 March

    Хоёрдугаар сард 295,000 ажлын байр нэмэгдүүлжээ

    Өнгөрөгч хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин нь 5.7 хувиас 5.5 хувь хүртэл буурснаар АНУ-ын эдийн засаг 295,000 ажлын байр нэмэгдүүлсэн тухай Хөдөлмөрийн газраас мэдэгдсэн байна. АНУ нь сүүлийн 12 дахь сардаа үргэлжлэн, ажлын байрыг сар тутамд 200,000-аас дээш тоогоор нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь 1994 оноос хойш ажлын байрыг нэмэгдүүлж буй хамгийн урт хугацаанд тооцогдож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн байдал ажиглагчдын …

  • 9 March

    Б.Батрэгзэдмаа: Үхмээр гунигтай доромжлолыг амслаа

    Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чоно сүлд” кино Монголын үзэгчдэд хүрч эхлээд байгаа ч олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна. Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа тус киног үзсэн сэтгэгдлээ фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Чонон сүлд” киног өчигдөр орой үзээд зүрх базлаад шөнө унтаж чадсангүй ээ. Үхмээр гунигтай доромжлолыг амслаа. Өргөө гэрийн адаг – навсархай оромжтой “монгол” Өөрийн мэдлээ барсан – заяаны адаг “монгол хүн” …

  • 9 March

    Галт тэрэг осолдож 40 хүн гэмтжээ

    Уг галт тэрэг нь Чарлотоос Хойд Каролина хүрэхээр явж байхдаа осолджээ. Ойролцоогоор 40 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Жолоочийн хэлж байгаагаар осол гарахаар нөхцөл байдал байгаагүй гэнэ. Мөн нэгэн зорчигчийн твиттерт бичсэнээр 212 зорчигч явж байсан ба 40 хүн хөнгөхөн гэмтжээ. Галт тэрэг осолдох үед диспетчерт дхио ирсэн ч үүнийг зүгээр л түр гацсан гэж ойлгожээ. Мөн галт тэрэг хурдаа …

  • 9 March

    И.Эрдэнэцогт: Шинжлэх ухааны ид шидийн үзүүлбэр хүүхдүүдийн сонирхлыг их татдаг

    Хүүхдийнхээ төрсөн өдөр, үсний найр зэрэг арга хэмжээний үеэр эцэг, эхчүүд хүүхдээ болон бусад багачуудыг яаж баярлуулахаа сайн мэддэггүй. Дээрээс нь манайд ийм үйлчилгээ ч төдийлөн дэлгэрээгүй байгаа. Харин хүүхэд багачуудад шинжлэх ухааны үндсэн дээр илбийн гайхамшигт үзүүлбэрүүдийг үзүүлэх шинэ төрлийн үйлчилгээ манай улсад нэвтэрчээ. Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хотын “Чарлэнд” шинжлэх ухааны Магий сургууль шинжлэх ухааны гайхамшигт ид шидийн хөгжөөнт …

  • 9 March

    ИЗНН засгаас гарах асуудлыг хэлэлцэнэ

    ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа юм. Ойтойгоо давхцуулан тус намынхан Их хурлаа хамтатгахаар болсон бөгөөд Улсын драмын театрт өнөөдөр үргэжлүүлэн хуралдахаар болжээ. Их хурлаараа тус намынхан улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэнэ. ИЗНН-ын Их хурал хамгийн сүүлд 2012 онд болсон. Намын дүрмээр дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг ч улс …

  • 9 March

    Америкчууд Оросын нутаг дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

    Олон улсын “Тэнгэрийн нээлттэй орон зай” гэрээний хүрээнд АНУ болон Чех улс ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр энэ сарын 9-14-ны хооронд ажиглалтын нислэг үйлдэнэ гэж ОХУ-ны Цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгджээ. Ажиглалтын нислэгийг АНУ-ын “OC-135B” нисэх онгоцоор хийх ажээ. Нислэгийн багт ОХУ мэргэжилтэн орох бөгөөд ажиглалтын багийнхан нислэгийн өгөгдлүүдийг чанд сахиж, хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын тоног төхөөрөмж ашиглаж …

  • 9 March

    Зуны цагийн хуваарьт шилжинэ

    Засгийн газрын хуралдаанаар Зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оруулж, хэлэлцүүлсэн. Хуралдаанаар зуны цагийн тоололд энэ сарын 27-28-ны шөнө шилжих шийдвэрийг гаргажээ. Ийм шийдвэр гаргасныг Ерөнхий сайдын Хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхтөр твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Зуны цагийн хуваарь 2007 он хүртэл шилжиж, цагаа урагшлуулдаг байсан юм. Тухайн үед цагийн хуваарийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд хортой гэж үзэн …

  • 9 March

    Морин хуурын чуулгын ардын хөгжимд зориулсан концертууд эгшиглэнэ

    Монгол Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” зорилтот төслийн концертууд амжилттай туурвигдаж үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байгаа билээ. Уг тоглолтуудад Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж …

  • 9 March

    “Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугам”-ын газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/175 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх “Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугам”-ын газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг …

  • 9 March

    Ногоон байгууламжийн 100 цэцэрлэгч бэлтгэх сургалт эхэллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар их сургууль хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх  сургалтаа эхлүүллээ. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын дадлагыг эзэмших юм. Сургалтыг Улаанбаатар их …