Үнэтэй, хямд, дээд, дунд зэрэглэлийн гэлтгүй хүнсний бүтээгдэхүүн болоод цайны газар ресторануудын хоолноос ялаа, шумуул, жоом, чүдэнз, утас, үс гарсан цөөнгүй тохиолдол гараад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нэгдүгээр микрт байрлах “МАЕСТРО″ рестораны борцтой шөлнөөс 12-ийн төмөр боолт гарчээ.Борцон дотор нь хатсан байсан буюу гадна талаараа борцон бүрхүүлтэй болсон учраас тогооч нь мэдэлгүй хоолондоо хийсэн гэсэн тайлбар өгсөн байна. Тус …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
1 March
14 настай охин Facebook-ээр хэрэлдсэнээсээ болж амиа алджээ
Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ гэмт хэргийн нөхцлийн сэжим болох нь ч бий. Тэгвэл АНУ-ын Вашингтон хотод Facebook-ээр нэгнийгээ доромжилсноос болж хэрэг явдал нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулжээ. Тэд олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ доромжилж маргаан үүсгэсэн бөгөөд паркад уулзаж асуудлаа шийдэхээр төлөвлөөд эцэст нь 14 настай охины үхлээр энэ хэрэг дууссан байна. CNN-ий мэдээлснээр Бирмингем паркад хүүхдүүд зодолдож …
-
1 March
Ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс хоорондын гэрээ”-ний төслийг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон байна. Бүгд Найрамдах Казахстан улсад Монгол Улсын 1000 орчим иргэн байнга оршин сууж, жилд дунджаар 6000 гаруй иргэн зорчиж байгаа аж. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан улсад …
-
1 March
“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь тоглогдоно
ҮДБЭЧуулга 2015 оны I-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр …
-
1 March
“Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа”
“Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг 2 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, ШУА, “Сентура гоулд Монголиа” компанийн төлөөлөл зэрэг таван газрын төлөөлөл оролцсон юм. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулав. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: “Сүүлийн үед Монголын нийгэмд Ноён уулын …
-
1 March
2015 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 3-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай Ой тэмдэглэх тухай / Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой / НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт …
-
1 March
СТӨ болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгий асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм. Соёлын төв …
-
1 March
Өнөөдөр болох үйл явдал
11:00 цагт МХЕГ-аас зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай үзүүлэх сургалтыг барилгын компани дээр зохион байгуулна. 99095421 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүгчийн ажлын ачаалал” болон Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийн зохион байгуулалтын талаар болон цаг үеийн бусад сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага …
February, 2015
-
28 February
Хакухо бэлтгэл дээр Ичиножёо, Тэрүнофүжи хоёртой барилджээ
Мэргэжлийн сумогийн Хару башёгийн өмнөх бэлтгэлээ ёкозүна Хакухо М.Даваажаргал эхлүүлж, зарим дэвжээгээр зочилж эхэлжээ. Өчигдөр Хакухо Минато дэвжээнд очиж бэлтгэл хийхдээ Ичиножёо А.Ичинноровтой дөрвөн удаа барилджээ. Энэ дөрвөн барилдаанд Хакухо гуравт нь давсан бол Ичиножёо нэг удаа аваргыг түрж гаргасан байна. Минато дэвжээнд Хакухогоос гадна шинээр секивакэ цол хүртээд буй Тэрүнофүжи зочлон, бэлтгэлээ хийжээ. Хакухо Тэрүнофүжитэй гурван удаа барилдахдаа гурвууланд нь …
-
28 February
Цагдаагийн өөдөөс томорсон хурган даргын тусгай дуут дохио ашиглах эрхийг цуцалжээ
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн дарга Ч.Чимэдсүрэн цагдаагийн албан хаагчтай маргалдаж буй бичлэг цахим хуудсаар тараад байсан. Энэ талаар “Ч.Чимэдсүрэнгийн жолоочийн үнэмлэх хүчингүй байна. Мөн тусгай дуут дохио ашиглах тухай журмыг зөрчсөн байна” гэсэн шаардлагыг тавьсан гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ дагуу шалгалт хийж, улмаар Ч.Чимэдсүрэнгийн автомашиндаа тусгай дуут дохио ашиглах эрхийг цуцалсан байна. Ами Olloo.mn
-
28 February
“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” автомашины жагсаал болно
Маргааш “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” автомашины тайван жагсаал болох гэнэ. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явах аж. Жагсаалын гол зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энэрэл, халамжид өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэхэд орших юм. Уг үйл ажиллагаанд нэгдэх …
-
27 February
Монгол “Let me in” нэвтрүүлгийн ялагч эх орондоо ирлээ
“ТВ-9” телевизийн Монгол “Let me in” нэвтрүүлгийн ялагч 24 настай С.Чимэгсайхан БНСУ-ын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт гоо сайхны хагалгаа хийлгээд эх орондоо өчигдөр ирлээ. С.Чимэгсайхан нэвтрүүлэгт оролцохыг хүссэн 100 эмэгтэй дундаас ялагчаар тодорч, “Банобаги” эмнэлэг 100 хувь үнэ төлбөргүй гоо сайхны хагалгаанд орсон юм. Түүний гавлын ясны гажигтай байсныг мэс ажилбараар зассан байна. Тодруулбал, гавлын яс, шүдний эсрэг зуултын гажгийг …
-
27 February
Н.Энхбаяр шинэ гишүүддээ батламж гардуулав
МАХН-ын Төв байранд өнөөдөр Монголд улс төрийн байгууллага үүсэн байгууллагдсаны 94 жилийн ой, “Эх орончдын баяр”-т зориулсан шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй тус намын удирдлагууд оролцов. Энэхүү арга хэмжээнд орон нутгаас 100, нийслэлээс 150 гаруй иргэд оролцож МАХН-ын шинэ гишүүнээр элссэн бол …
-
27 February
Аймшигтай гоо сайхны салон
Хүчирхийллийн аливаа хэлбэрийг дор нь тас цохиж, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэх хэрэгтэйг энэхүү материалыг үзсэн бүхэн ойлгоно гэж найдна. Пакистан улсад өвөрмөц гоо сайхны салон нээгджээ. Эндхийн ажилтнуудын гадаад дүр төрхийг харсан бүхэн шоконд ормоор. Энэхүү гоо сайхны салон нь түлэгдсэн эмэгтэйчүүдийн Нөхөн сэргээх төвийн дэргэд нээгдсэн юм байна. Пакистаны эрчүүд яагаад ч юм хүчил, шатах тослох материалаар эмэгтэйчүүдийг түлж, шатааж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл