Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 13 February

    Байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Өнөрбаяр 2 дугаар сарын 12-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр манай улсын иргэн Т пургон автомашины хаалганд 50 кг, иргэн О пургон маркийн автомашины суудлын зөөлөвчин …

  • 13 February

    Одонгийн мөнгийг олгоно

    Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ. Тэгвэл энэ жил цагаан сарын өмнө буюу ирэх даваа гаригт олгохоор болсон байна. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн Алдарт эх одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлжээ. …

  • 13 February

    Авто машин, ажнай хүлэг, алга ташилтаар шагнуулсан дуучин Я.Гэрэлчулууны тоглолт

    “Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай” хэмээн дуулж Хөвсгөлчүүдийнхээ хайр хүндлэлийн эзэн болж байсан хоймор нутгийн дууч хүү  Ядамсүрэнгийн Гэрэлчулуун өдгөө түмэн олондоо нэртэй, төр улсдаа данстай дуучин болсон билээ.   Бага наснаасаа дуу хууртай нөхөрлөж, аймаг улсын хэмжээний уралдаан тэмцээнд тэргүүлж,  урлаг соёлын харгуйгаар урагшлан тэмүүлсээр Соёл урлагийн их сургуульд элсэн орж мэргэжлийн дуучны замналаа эхлэсэн. “Ханилснаас илүү амраг” телевизийн олон ангит …

  • 13 February

    “Хүннү Эйр” Хөвсгөлийн нислэгээ түр зогсоов

    “Хүннү Эйр” компани Хөсгөлийн нислэгээ түр зогсоохоор болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг нь Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох болсон тул агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багассан байна. Тиймээс ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсолт хийх болсон байна. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн нислэгийг баруун аймгийн нислэгтэй хамт хийж байсан бөгөөд Мөрөн хотын иргэд нийслэл рүү автомашинаар …

  • 13 February

    Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1650 зөрчил илэрчээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын явцад нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Илэрсэн …

  • 13 February

    “Монгол уран бүтээл” төсөл Улсын филормоны тайзнаа…

    Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл УЛСЫН ФИЛАРМОНИЙН ТАЙЗНАА Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлжИдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах ижий аавдаа Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэйТэргүүн сарын шинийн наймны тоглолтын тасалбар бэлэглэж сэтгэлийг нь баясгаарай. Энэ цагийн бахархал болсон хөгжмийн зохиолчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров Төрийн соёрхолт, Монгол улсын урлагийн …

  • 13 February

    “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 сарын 1-ээс эхлэн тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.     Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас …

  • 13 February

    НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглуг энэ сарын 11-ний өдөр Хууль зүйн яаман дээр Хууль зүйн сайд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу Хууль зүйн сайдад шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэсэн бөгөөд сайд Д.Дорлигжав хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон юм.

  • 13 February

    Хоёрдугаар сарын 12-ны гэрэл дохио, хурд хэтрүүлсэн зөрчил

    ЗХУТөв 2015.01.01-02.12-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 8194 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 02-р сарйн 12-нд гэрэл дохионы зөрчил 97, хурд хэтрүүлсэн 114 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ЗХДүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Гэрэл дохионы зөрчил № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 …

  • 13 February

    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” МАН-ын бүлгээс

    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ,             Өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлдэг сар шинийнхээ баярын өмнө улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг …

  • 13 February

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өглөө 09 цагт Эрүүл мэнд, спортын яамны А зааланд эхэллээ. Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Dr Soe Nyunt-U, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн салбарын 150 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014-2015 …

  • 13 February

    Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өнөөдөр ажлаа хүлээж авлаа

    Монгол Улсын Их Хуралтай зөвшилцсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Ерөнхий Прокурорыг томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд уншин сонсгож, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд ажлын амжилт хүсэн ерөөлөө. Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын …

  • 13 February

    Тэнгэрийн улаачид газар нутгаа аврахаар нэгдэв

    Зайран, удгадыг байгаль дэлхийн хэлмэрч хэмээдэг. Тэд  Монгол орныхоо нуур цөөрөм,  нутаг нуга, уул ус, байгаль дэлхийгээ авран хамгаалахаар нэгэн дээвэр доор нэгдэж, ‘’Тэнгэрийн чуулган’’ нэртэй клубийг саяхан байгуулсан байна. Тэнгэр шүтлэгт монголчуудын язгуурын зан үйл болох бөө мөргөл сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч, айл бүрт өвгөд нь бууж,  удам сударынхаа үүх түүхийг хүүрнэн, үрс хүүхдийнхээ энхэл донхолыг засан, бие сэтгэлийг …

  • 13 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн ЗДТГ-аас Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж тэтгэвэртээ гарсан 120 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд болон хотын захиргаанд …

  • 13 February

    Г.Пүрэвбат: Согтохоороо омогтой болдог хүн урьд төрөлдөө асур явжээ

    Г. Пүрэвбат: Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү -Ямар үед сүнс төрлөө олохгүй уддаг вэ? -Сүнс төрлөө олохгүй удах нь маш муу. Зарим хүн үхсэнээ мэддэггүй, огт итгэдэггүй. Өөрийгөө мөнх хэмээн баримталсан аймшигтай атгаг буюу үнэмшилд эзлэгдээд үхлийн тухай ямар ч бэлтгэл ойлголт байхгүй, зуурдад хэдэн мянган жилээр гацдаг тохиолдол бий. Энэ бол аймшиг. Орчлонд бясалгалаараа гацдаг тохиолдол …