Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 2 February

    “Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаанд урьж байна

    Уламжлалт сар шинийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Тэмээний ноос, хонины ноосоор хийсэн хоёр хүнийн гудас 45,000 төгрөг, хөнжил 40,000 төгрөгний үнэтэй байгаа бол төрөл бүрийн хүүхэд, том хүний эсгийн улавчнууд 2000-15,000 төгрөг, үндэсний дээл хэмжээнээсээ шалтгаалж 25,000-60,000 төгрөг, охидын загварын …

  • 2 February

    Уушигны хатгаа өвчний эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо

    Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококийн эсрэг вакцин ( ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганы зөвлөмжид тусгасан байдаг. Энэхүү вакциныг нэвтрүүлэхийн тулд үр дүнг судлах судалгааг 2015-2018 оны хооронд ЭМСЯ-наас  Австрали улсын Мельбурн, Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны баг хамтран гүйцэтгэх аж. …

  • 2 February

    Сар шинээр Аав ээжийгээ алдаршуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж

    Cар шинийн баярыг тохиолдуулан “Онлайн Медиа” ХХК,  “Цогц Харилцаа Төв” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 6 дахь жилдээ явуулж байна. -Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай …

  • 2 February

    Супер лиг: Бүх оддын шилдгүүд тодорлоо

    МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм. Тэмцээний ялагчид: Ур чадварын тэмцээний ялагч- Оюунболдын Цэлмэг, Slam Dunk тэмцээний аварга- Quincy Afamefuna Okolie Гурван онооны шидэлтийн аварга- Micheal Pugh нар …

  • 2 February

    “Учрал”-тай Батушка

    “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушка тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж, өсч яваа уран бүтээлч. Тэрбээр “Буруу эргэлт”,  “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна” зэрэг бүрэн хэмжээний кинонд гол дүрүүдийг бүтээсэн. Тэрбээр хамтлагийнхаа аялан тоглолтоор яваад дэлгэцийн бүтээлээсээ татгалзаад байсан билээ. Тэгвэл энэ удаад “Учрал” хэмээх уран сайхны киногоор өөрийн фэнүүдтэйгээ уулзах гэж буйгаа дуулгав. Удахгүй киноны учиг …

  • 2 February

    ”Мөнгөн цом”-ын шилдгүүд тодорлоо

    Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом-2015” яруу найргийн баяр болж өнгөрлөө. Улмаар “Мөнгөн цом” 23 дахь удаагийн яруу найргийн баярын шилдэг бүтээлээр яруу найрагч Б.Чимэдийн “Сэтгэлийн орчлон” ном тодорсон байна. Тус наадмын Ноён хутагт сангийн шагналыг яруу найрагч Д.Гомбосүрэн “Исгэрэгч тэнгэрийн сүм” яруу найргийн бүтээлээрээ, Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны шагналыг …

  • 2 February

    Т.Батцэцэг: Загварын салбарт ойрын жилүүдэд ажиллах хүсэлтэй байна

    Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Дэлхий мисс-2014” тэмцээний оролцогч, Азийн топ модель, мисс Т.Батцэцэгийг урьсан юм. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд таниулаад ирсэн билээ. -“Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцсоноос хойш нэлээд завгүй байна уу. Таныг урих гэж олон хоног хөөцөлдлөө шүү?   -“Дэлхийн мисс”-т …

  • 2 February

    Н.Сувд: Тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий

    УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай театрын энэ жил хийх уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.  -Та уг нь УДЭТ-ын дэд захирлын албан тушаалтай байх аа. Гэтэл өрөөний тань үүдэнд Уран сайхны удирдагч гэсэн байна…  -ССАЖЯ гэж байсан. Сайдын гаргасан тушаалын дагуу урлагийн байгууллагад дэд захирлын албан тушаал байх нь зохис­гүй гэж үзээд Уран сайхны удирдагч гэдэг …

  • 2 February

    “Галзуу хурд -7” трейлерээ цацлаа

    “Галзуу хурд” цувралын гол дүрийн жүжигчин Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сард автын ослын улмаас нас барсан нь тус киноны цуврал долоодугаар анги гарах уу, үгүй юу гэсэн асуултыг бий болгоод байсан билээ. Гэхдээ тус киноны гол зураг авалтууд хэдийнэ  хийгдсэн учраас “Галзуу хурд-7” гарна. Гэхдээ  үлдсэн зарим хэсгийн зураг авалтад талийгаачийн дүү 26 настай Коди Уолкерыг ахынх нь дүрд …

  • 2 February

    Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслолыг Чингисийн талбайд зохион байгуулав

    Өнөөдөр Чингисийн талбайд эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэн жагсаал цуглаан боллоо. Энэхүү үйл ажиллагааг иргэний хөдөлгөөнүүд болон Монголын бөө мөргөлийн төвөөс хамтран зохион байгууллаа. Монголын цөөхөн онгон дагшин газар орны нэгэн болох Ноён уулын байгаль экологийг эвдэн сүйтгэж, шүншиг нь болсон алт эрдэнэсийг нь ухаж төнхөх хүртэл бодлогыг хэрэгжүүлэхээр улайран зүтгэж, улс түмний маань буян заяа сүлд хийморийг доройтуулан …

  • 2 February

    Буудайн урамшууллыг энэ 7 хоногоос олгож эхэлнэ

    Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315,8 мянган га-гаас 518,7 мянган тонн үр тариа, үүнээс 489,4 мянган тонн буудай, 164,0 мянган тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны ургамал, 40,3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16,6 цн үр тариа, үүнээс 16,9 цн буудай, 123,2 цн төмс, 122,9 цн хүнсний ногоо, 24,5 цн …

  • 2 February

    Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг болов

    Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудлаарх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2015.02.03/ Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцов. Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын …

  • 2 February

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа

    Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодрууллаа Хурдан морины …

  • 2 February

    Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

    Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Жендерийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, …

  • 2 February

    САREC хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрыг Сангийн сайд төлөөлнө

    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт  (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Сангийн сайд Ж.Эрднэбатыг томиллоо. Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн орнуудыг тухайн улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн төлөөлөн ажилладаг бөгөөд 2002-2012 онд Сангийн сайд, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд төлөөлжээ. Төв Азийн бүс нутгийн эдийн …