Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 29 January

    Египетэд халдлага болсны улмаас 25 хүн амь үрэгджээ

    Египетийн зүүн нутагт цэрэг болон цагдаагийн газрын байрлал руу цуврал халдлага хийсний улмаас 25 хүн амь үрэгджээ. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дэмждэг нэгэн бүлэглэл энэ хадлагуудыг үйлдсэн бололтой. Египетийн Синайн хойгийн Аль-Ариш хот болон үүний ойр орчимд пүрэв гарагийн орой халдлага үйлдсэн байна. Цэргийн шалган нэвтрүүлэх цэгийн өмнө нэг машин дэлбэрчээ. Шалган нэвтрүүлэх цэгүүд, цэрэг болон цагдаагийн байгууламжууд минад …

  • 29 January

    “Борвины баас нь арилаагүй бяцхан Г.Дэнзэн”-гээс салмаар байна

    Г.Дэнзэн гэгч дэрчийсэн нөхөр гэнэтхэн л Монголын төрд цойлж гарч ирээд хэсэг бужигнуулаад намжсан. Хэнд ч танигдаагүй тэрбээр гэнэтхэн л сонгуулийн дараа ЗГ-ын гал тогоог ахалж яваад авлигын хэрэг сэдрэнгүүт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Хэрэглээний математикч мэргэжилтэй тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, МУИС, Математик компьютерийн сургуульд багш, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд референт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар …

  • 29 January

    “Хувьсал” -ийн жүжигчин Г.Бямбасүрэнгийн “будаггүй” төрх

    “Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч гэгдэж яваа. Тэрбээр 2013 онд “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр “Сити” дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан гэдэг. Мөн “Зүрхээр наадагч” кинонд туслах дүр, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамтран “Хайр” …

  • 29 January

    Дуучин П.Баярцэнгэл жүжигчин болжээ

    “Universe best songs” наадмаас төрөн гарсан залуу дуучин П.Баярцэнгэл чамгүй амжилттай яваа нэгэн. Түүний дуулсан дуу болгон нь сонсогчдын чихэнд хоногшин үлдэж чаддаг гэхэд хилсдэхгүй билээ. Тэгвэл залуу авъяаслаг дуучин маань дуучны амьдралаасаа түр завсарлан “Онч мэргэн” продакшны анхны уран бүтээлд тоглосон байна. Тус кинонд Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглосон байна. Киноны нээлтээ хийх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд …

  • 29 January

    Монголын Залуучуудын холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай 2015 онд хамтран ажиллана

    2015 оны 1-р сарын 29-ний өдөр  Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Улс Төрийн Хэлтсийн дарга Жан Иши Монголын  Залуучуудын  Холбооны  БТГ-ын дарга С.Болорцэцэг болон гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул нарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БТГ-ын дарга С.Болорцэцэг 2015 онд МЗХ-ны зүгээс Хятадын талтай хамтран ажиллах боломж, саналуудыг танилцуулж,  Монгол-Хятадын Засгийн Газрын  хоорондын залуучууд солилцооны цаашдын хөтөлбөрт илүү …

  • 29 January

    Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

    Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаарх Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулав. Энэ тогтоолын төсөлд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар …

  • 29 January

    8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ. Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав. Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд …

  • 29 January

    Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Зарлигт Монгол Улсын эдийн загийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын …

  • 29 January

    Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал болж байна

    Яг одоо Нийслэлийн иргэний танхимд  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал болж байна.  Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдахын зэрэгцээ  МСЭ-ийн дүрмийг хэлэлцэх юм.  Мөн  Монголын сэтгүүлчдийн  эвлэлийн  удирдах бүрэлдэхүүнийг сонгох байгаа. Хуралд 200  гаруй  төлөөлөгч оролцож байна.  МСЭ-ийн нэгдсэн эвлэлийн хурлын талаар бид эргэж мэдээлэх болно. Э.Цэнд-Аюуш А.Баярмаа  Эх сурвалж: www.dorgio.mn

  • 29 January

    Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппараттай болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тус корпорацаас140 ширхэг шээсний шинжилгээний аппаратыг нийслэлийн …

  • 29 January

    Цахим газар өмчлөлийн 2 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

    Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж 1 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь …

  • 29 January

    Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг баталлаа

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн авлигын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нээлттэй Улаанбаатар хот болох зорилтыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөр нь нийслэлийн нутгийн удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, албан …

  • 29 January

    Бурмаа бужигнуулаад эхэллээ

    Р.Бурмаа ХААҮ-ийн сайдаар томилогдоод бүтэн хоёр сар болоогүй ч тус салбарт будилаан үүсгэж, буруу зөвгүй зандарч, бужигнуулаад эхэллээ. “Хэдэн зууны туршид өвөг дээдсээсээ өвлөн ирсэн  ХАА  үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэлийг орчин үетэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололт нэвтрүүлэх замаар нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах явдал туйлын чухал …

  • 29 January

    Түмэн тэмээний баяр болно

    Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар боллоо. Сүүлийн үед “Тэмээний талаар хэр сайн мэдэх вэ?” …

  • 29 January

    Морин хуурын чуулгын цагаан сарын тоглолт болно

    Морин хуурын чуулгын “ТОРГОНЫ ХЭЭ” цагаан сарыг угтсан дан ардын дууны хөгжмийн бүтээл эгшиглэх гэж байна. Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тоглоно.  Тухайн дууг үндсэн хэллэг, аяар нь тэмдэглэн тоглуулж ардын хөгжмөөр хөгжимдөх арга зүйтэй нягт уялдаатай хадгалах,  ардын дууны арвин их өв санг …