Мэдээ мэдээлэл

January, 2022

  • 12 January

    Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болгон зарлалаа

    Булган аймаг 2021 оныг “АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ” болгон зарлаж байсан бол энэ жил “НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарлаж байгааг “VISIT BULGAN-2022” форумын үеэр хэллээ. “Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан …

  • 12 January

    Өнөөдөр 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа бараа хилээр орж ирлээ

    Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн …

  • 12 January

    Р.Гончигдорж: Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй

    Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа. -Ардчилсан хэмээн тодотгодог 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү эцэг хуулийг батлалцсан тухайн үеийн төрийн түшээдийн нэг бол та. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. -Баярлалаа. Ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж, хэлэлцэж, баталцгаасан Ардын Их Хурлын депутатууддаа, Улсын бага хурлын гишүүддээ, ард нийтээр хэлэлцүүлэхэд идэвхтэй …

  • 12 January

    ЭМЯ: 1818 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1818 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1227 нь нийслэлд, 565 нь орон нутагт, 26 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр иргэн нас барж, нийт нас баралтын тоо 2003 болсон байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт …

  • 12 January

    Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас …

  • 12 January

    Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хурлаас нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг байгууллагын болон холбогдох төлөвлөлтөд тусган хэрэгжилтийг хангуулан, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх …

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна. 2022 оны 01 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд …

  • 11 January

    Ачаа бараатай чингэлгүүдийг хилээр оруулж эхэллээ

    Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүллээ. БНХАУ-ын …

  • 11 January

    Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтод ажиллаж байна

    Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна. Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс …

  • 11 January

    Дархан-Уул аймаг цагаан сар тэмдэглэхийг хориглолоо

    Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр /2022.01.11/ хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумисан бөгөөд 4 сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг ХХААГ-т өглөө. Мөн оны өмнөх хоёр долоо хоногт коронавирусийн өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний 7 хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх 7 хоногтоо харьцуулахад өвчлөлийн …

  • 11 January

    Бүс нутгийн соёлын сайд нарын уулзалт болж байна

    “Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонези Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд …

  • 11 January

    Мөсөн баримлын гайхамшиг

    Өвлийн улиралд Хятадын хойд нутагт амьдардаг хүмүүс мөсөөр урлаж хийсэн урлагийн бүтээлээр цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаа гоёж, хотын өнгийг мөсөн баримлаар чимдэг уламжлалтай. Мөсөн баримал гэхээр мэдээж мөсийг цавчиж урлан олон янзын дүрс гаргахыг хэлдэг. Хятад улсад мөсөн баримал хамгийн сайн хөгжсөн бүс бол Зүүн хойд бүс, тэр дундаа Хар мөрөн мужид хамгийн алдартай байдаг. Мөсөн баримлыг харах гэж маш …

  • 11 January

    “King Tug” Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна

    Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт ердөө 11 хоногийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх билээ. Өнгөрсөн долдугаар сард Н.Төгсцогт WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн …

  • 11 January

    Н.Пүрэвдорж: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр …

  • 11 January

    Ч.Хурц: Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан даа

    Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон. Хүний ертөнцийн жамаар жилээс жилд цөөрч буй тэднийхээ үгийг хойч үе нь сонсож үлдэх учиртай нь энэ хорвоогийн хатуу боловч үнэн билээ. Тиймээс ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа …