Мэдээ мэдээлэл

August, 2022

  • 16 August

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 08 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 15 August

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өглөө

    Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа. Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Шадар сайдын үүрэг болгосны дагуу гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг …

  • 15 August

    “Шилдэг хүүхэд” алтан медалийг Д.Эрдэмд гардуулав

    Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” алтан медалийг АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа VIII ангийн сурагч Д.Эрдэм хүүд гардуулжээ.  Д.Эрдэм саяхан Австри улсын Моцартын нэрэмжит Олон Улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд өөрийн насны ангилалд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль хүртээд буй. Мөн түүнчлэн …

  • 15 August

    Г.Ганхүү:Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

    Өдгөө Улаанбаатар хотод 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд явуулсан түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ. Улаанбаатарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ямар түвшинд хэрхэн өрнөж байгаа талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа. -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд хийж …

  • 15 August

    Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцсан бол удаах зорин очсон газар нь Богд хааны ордон музей байлаа. Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун …

  • 15 August

    Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

    Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тухайн байршлуудад ажиллалаа. Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын …

  • 15 August

    Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ”Монгол Улсын Засгаас газраас баталсан …

  • 15 August

    Олон улсын мэдээлэл зүйн 34 -р олимпиадад Монголын баг хос хүрэл медалийн болзол хангалаа

    Олон улсын мэдээлэл зүйн 34-р олимпиад Индонез улсад наймдугаар сарын 7-15-ны өдрүүдэд болж байна. Тус олимпиадад оролцож буй Монголын баг урьдчилсан дүнгээр хос хүрэл медалийн болзол хангажээ. Монгол Улсаас Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, …

  • 12 August

    Гийдy Кунзе Увсын Боршоо боомтоос Сүхбаатарын Бичигт боомт хүртэлх замыг дугуйгаар тав хоногт тууллаа

    ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн бичигт боомт хүртэл нийт 2279 км замыг унадаг дугуйгаар 5 хоногт туулж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ. Тэрбээр нийт дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байна. Тодруулбал, Австрали улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нийт 4200 км замыг хамгийн богино хугацаанд дугуйгаар туулсан. Дэлхийн хамгийн …

  • 12 August

    Залуучуудын хөгжлийн аян есдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц арга хэмжээ бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн. 2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг …

  • 12 August

    Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцооны туршлагаасаа хуваалцлаа

    Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад ажиллаж байна.Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүх, саад бэрхшээл, сорилтууд, хэрэгжилтийн талаар эхний өдрийн сургалт уулзалтаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр зохион байгууллаа. Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, “Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол …

  • 12 August

    Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлнэ

    Соёлын яамнаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заажээ. Энэ хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болж буй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ”Соёлын …

  • 12 August

    Хагас коксын үйлдвэр байгуулах төслийн талаар Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах чиглэл өглөө

    “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор Багануур дүүрэгт хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний хүрээнд Нүүрс химийн технологийн цогцолбор барихаар төлөвлөөд буй бөгөөд ТЭЗҮ, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа юм. Тус төслийн явцын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр Шадар сайдад танилцууллаа. Нүүрс химийн технологийн …

  • 12 August

    40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

    “Алсын хараа-2050”, “Шинэ  сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өнөөдөр “Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс”-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот …

  • 12 August

    Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна

    Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Монгол ахан дүүсээ, Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа! Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын …