Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 1 February

    Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар эхэллээ

    Жил бүр болдог энэхүү семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох …

  • 1 February

    Гурван настай хүү эцэг, эхээ буудаж гэмтээжээ

    АНУ-ын шинэ Мексик мужийн Альбукерке хотын зочид буудалд байрлаж байсан гурван настай хүү гар буугаар эцэг эхээ буудан гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар хүү өнгөрөгч бямба гарагт зочид буудлын өрөөндөө байхдаа ээжийнхээ цүнхэнд байсан гар бууг гарган буудаж орхижээ. Улмаар сум эцгийнх нь гуяыг нь нэвтэлж, ээжийнх нь баруун мөрийг шүргэсэн байна. Одоогоор эцэг нь гадуур эмчилгээ хийлгэж …

  • 1 February

    Олон нийтийн санал асуулга онигоо болж байна

    Аавдаа хайртай юу? Ээждээ хайртай юу? гэж хүүхдээс асуудаг шиг л юм өнөөдөр Монголд болж байна.  Шийдлийн хэмээх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн 2 сар бодож олсон супер санаа болох “олон нийтийн санал асуулга” үнэхээр олон нийтийн дэмжлэг авах нь битгий хэл уур унтууг хүргэсэн зүйл боллоо. Иргэдийн гар утасруу явуулж буй SMS дээр : “Хөгжлийн замаа хамтдаа сонгоё! 1. Оюу …

  • 1 February

    Хамгийн аюултай гоо сайхны бүтээгдэхүүний орц

    Нүүр, бие арчлах гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсанд аюултай бодисуудыг агуулсан байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүний заавар дээр байгаа бодисын нэрийг анхааралтай унш. Хортой бодис байна уу? Натрийн лаурилсульфат Хоруу чанар: шампунь, саванд байдаг энэ бодис арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цочрол өгдөг нь тогтоогдсон. Эерэг нөлөө: лаурилсульфатгүйгээр шампунь хөөсөрч, үсийг өөх, тосноос цэвэрлэж чадахгүй. Үнэртэй бодис Хоруу чанар: шампунь, гель, лостон, …

  • 1 February

    Утга зохиол:”Газраас бие минь хөндийрөх шиг мэдрэмж…”

    Залуу яруу найрагч Д.Нямдоржийн шинэ номын тухай зохиолч, эрдэмтэн С.Дулам хэрхэн өгүүлснийг уншигчиддаа хүргэж байна Яруу найрагч байхын тулд чи “Болор цом” дээр дэвхцээд нэмэргүй, болор жүнзтэй халзагнаад нэмэргүй, болж өгвөл дарга даамал хийж даналзаад нэмэргүй… гэдгийг мэдэрсэн байх, хэний ч мэдрэшгүйг мэдэрч, илэрхийлэшгүйг илэрхийлэхийг л яруу найраг гэж мэдсэн байх. Магадгүй ээ, хаа нэгтээ, хэн нэг нь хэлчихсэн ч …

  • 1 February

    Өнөөдөр залуучуудын байгууллагыг үндэслэгч их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

    Цаг үеийнхээ  түүчээ  болсон бид үе үеийн эх орончдыг дурсан санаж, тэдний алдар гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн хүргэж байх учиртай. Бидний үнэт өв бол эх орон, үүнийг хамгаалж ирсэн үе үеийн алдартнуудын түүхэн замнал гэдэгтэй маргах хүн нэгээхэн ч үгүй биз ээ. Тэгвэл  өнөөдөр Монголын  Залуучуудын  байгууллагыг үндэслэгч  их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн түүхэн өдөр тохиож байна. Тэрээр  Монголын Залуучуудын  холбооны  …

  • 1 February

    “Халуун сэтгэл” аянаар Өвөрхангай аймагт тусламжийн хувцас хүрлээ

    Япон улсад сурж, ажиллаж амьдардаг Монгол оюутан залуусын “Халуун сэтгэл” бүлгэм нь Өвархангай аймагт тусламжийн хувцас явуулсныг аймгийн Улаан загалмайн хороо болон Залуучуудын холбоо хамтран Арвайхээр сумын 72 өрх хөдөөгийн 80 гаруй өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгууллаа. Хамтран ажилласан залуучууд болон хувь хүн байгууллагууддаа талархлаа. Хүүхэд залуучуудын төлөөх та бидний ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

  • 1 February

    УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын уулзалтанд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулж буй Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт өнөөдөр /2015.02.02/ Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг …

  • 1 February

    Онцгой байдлын салбарт энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

    Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2015 оны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 100 гаруй удирдах ажилтан оролцож байна. Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд оролцсон Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, “Цаашид …

  • 1 February

    Ахмадын дэлхийн аваргаас хос алт, хүрэл медаль хүртэв

    Дэлхийн ахмад тамирчдын их наадамд энэ жил 22 орны 3000 орчим тамирчин өрсөлдөж байна. Манай улс уг тэмцээнд маш амжилттай оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл хос алт, хүрэл медалийн эзэд манай улсаас тодорсон байна. Тодруулбал, ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500м, 1500 метрийн төрөлд түрүүлж, хос алтан медаль хүртжээ. Мөн ОУХМ Н.Эрдэнэтуяа насны ангилалдаа хос хүрэл медалийн эзэн болсон байна.

  • 1 February

    160.527 иргэн саналаа өгчээ

    Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас авч эхэлсэн юм. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр 2015 оны хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагийн байдлаар 3,206.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 160.527 иргэн саналаа ирүүлээд байгаа …

  • 1 February

    Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн өдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг …

  • 1 February

    13 аймаг түргэн тусламжийн шинэ машинтай болов

    2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2.1 тэрбум төгрөгийн “Түргэн тусламжийн тоноглогдсон автомашин” нийлүүлэх, мөн ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих эмнэлгийг бэхжүүлэхэд 750.0 сая иений төсөл хэрэгжиж байгаагийн эхний ээлжийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг өнөөдөр хүлээн авлаа. Нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг судалгаанд үндэслэн Эрүүл мэнд, …

  • 1 February

    Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн амиа алджээ

    2015 оны 02-р сарын 01-с 02-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 884 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.       Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 11, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 7, …

  • 1 February

    СХД-ийн газрын албаны дарга Э.Болорчулуун тамгаа аваад зугтжээ

    Улсын өмчийг хувьдаа завшдаг байдал хэрээс хэтэрснийг илтгэх хэрэг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гарчээ. Зүгээр л нэг хорооны хурган даргаас эхлээд улс төрчид нь хүртэл нь их, бага хэмжээгээр идэж, уудаг байдал шат, шатанд гарсаар.  Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун нь хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон …