Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 22 January

    Реал Мадрид хамгийн их орлоготой клуб

    Делойтте санхүүгийн байгууллагаас жил бүр гаргадаг хамгийн их ашиг орлогтой клубуудын жагсаалт гарчээ. Уг жагсаалтыг зөвхөн орлого дээр үндэслэн гаргадаг юм. Испанийн Реал Мадрид клуб энэ жилийн жагсаалтыг тэргүүлжээ. Реал энэ жагсаалтыг 10 жил дараалан тэргүүлж байна. 2013-14 оны улиралд Испанийн нийслэл хотын баг 459,5 сая фунт стерлингийн ашиг олсон байна. Энэ нь өнгөрсөн 2012- 13 оны улирлын ашигаас 25 …

  • 22 January

    Нийгэм нийтээрээ шүүмжлэлийн дон тусчихжээ

    Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клуб цуврал лекц зохион байгуулах болжээ. Өнгөрсөн мягмар гаригийн зочноор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц уригдаж “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц тавьсан юм. Энэхүү лекцийг хүргэж байна. Гэрлийн чийдэн шиг байгаач ээ гэж уриалж байна -Уламжлалт зан заншил дотор ялгаж салгах олон зүйл бий. Монголчууд хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйхаас эхлээд …

  • 22 January

    УИХ-ын чуулган хуралдана

    Монгол Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээрсаны 23-ны баасан гарагт 14:00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд,  “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, эцсийн хэлэлцүүлэг/     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт …

  • 22 January

    Хавдрын шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүд гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлнэ

    Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн өвчлөлөөс хоёрдугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын дөрөвдүгээр шалтгаан болж байна. Өвчний гаралт цаашид нэмэгдэх хандлагатай нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоонд хамрагдах талаар мэдлэг дутмаг байгаатай холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар буй. Эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаас харахад хөхний хорт хавдрын тархалт 2000-2008 оны хооронд 12.5-20.6 үүнээс үүдэлтэй нас баралт …

  • 22 January

    Жирэмсэн үед өндөр өсгийтэй гутал өмсөж болох уу?

    Жирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох боловч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш гэдгийг эмч нар хэлж байна. Жирэмсэний хугацаа ахихийн хирээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөггүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг …

  • 22 January

    Жолооч нараа өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалцгаая

    ЗХУТөв 2015.01.01-01.21-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 3820 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 01-р сарын 21-нд гэрлэн дохионы 85, хурд хэтрүүлсэн 121 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд гэрэл дохионы зөрчил гаргалгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж өөрийгөө болон бусдыг ослоос хамгаалаарай. 2015.01.21 улаан гэрэл дохионы зөрчил үзэх 2015.01.21 хурдны зөрчил үзэх

  • 22 January

    Сар шинийн үзэсгэлэн худалдаа маргаашнаас эхэлнэ

    Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн …

  • 22 January

    Он гарсаар 23 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

    2015 он гараад 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Үүний  20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орсон бөгөөд 2 хүүхэд нь амь насаа алдсан эмгэнэлтэй явдал тохиолдож байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар …

  • 22 January

    “Буруугүй буруутан” 1-р сард 3-хан удаа тоглогдоно

    АЖ А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа  үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ. Энэхүү жүжиг маань 01 сарын 23-нд 19:00 цагт 01 сарын 24-нд 18:00 цагт 01 сарын 25-нд 18:00 цагаас тус тус гуравхан удаа тоглох гэж байна. “Буруугүй буруутан” жүжиг нь …

  • 22 January

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.22/

    2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД  Осол, гэмтлийн шалтгаанаар 1431 хүн ГССҮТ-д ханджээ 1 дүгээр сарын 13-наас 20-нд нийт 1431 хүн ГССҮТ-д хандсаны 63.1%-ийг эрэгтэйчүүд, 19.7%-ийг 0-15 насны хүүхдүүд эзэлж, 9.2% нь хэвтэн эмчлэгдсэн байна. Шалтгааныг харвал 40%-ийг уналт, 11% нь зам, тээврийн осол, 7.4%-ийг түлэгдэлт эзэлж байна.   Эх сурвалж: ГССҮТ ДЭЛХИЙ ДАХИНД …

  • 22 January

    Вьетнамчуудыг эрүүгийн хэрэгт татаж болзошгүй

    Монголд ажиллаж амьдарч байгаа Вьетнамчуудын талаар сүүлийн үед интернэт ертөнцөөр таагүй  мэдээлэл цацагдаад байгаа билээ. Монгол охидтой зугаацаж, нохойны боодог хийн, тэр ч бүү хэл монгол морийг хотийн төвд засварынхаа газар төхөөрч, түүгээр ч үл зогсохгүй монгол охидтай зугаацаж байгаа зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацуулж байгаа нь Монголчуудыг үл хүндэлж байгаа хэрэг юм. Амьдарч буй улсынхаа хууль дүрмийг үл …

  • 22 January

    МУГЖ дуучин Б.Сарантуяа номын санд ном хандивлажээ

    МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа Баянзүрх дүүрэгт байрлах “Нобелийн шагналтнууд” номын сангийн бяцхан уншигчид, багш нартай уулзалт хийжээ. Энэхүү номын санг Батцэцэг гэх эмэгтэй өөрийн санаачилгаар байгуулсан байна. Энэ талаар дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Би хувиасаа хоёр ном бэлэглэлээ. Ер нь бол энэ номын санд ширээ, сандал дутагдалтай байгаа гэсэн. Энэ номын санг дэмжих сонирхолтой хүн байвал 99882352 Батцэцэг гэдэг …

  • 21 January

    МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр өдөр болно

    Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан,  Д.Дуламсүрэн нарын “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай…” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.    Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучдын “Мартагдахгүй юмсан” тоглолт энэ сарын 22-нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө …

  • 21 January

    Багануур дүүргийн санал асуулгын ирц 14 цагийн байдлаар 56.1 хувьтай байна

    Багануур дүүрэгт хот байгуулах санал асуулга 2 дахь өдрөө үргэлжилж байна. 14  цагийн байдлаар санал өгөх иргэдийн 56.14 хувь буюу 9129 иргэн саналаа өгчээ. Санал асуулга өнөөдөр 20:00 цагт дуусах тул Багануурын иргэд Та бүхэн иргэний цахим үнэмлэхтэйгээ харъяа хороон дээрээ очиж санал асуулгадаа идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.