Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 11 March

    Наран дээрх аврага толбо

    Хэдэн хоногийн ѳмнѳѳс наран дээр нилээн том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн ѳдѳр маш тод туйлын туяа дэлхийн хоёр туйл хэсгээр ажиглагдах …

  • 11 March

    Улаанбаатарын газар хөдлөлт

    2005 оноос эхлэн Улаанбаатар хот орчмын бүс нутагт тохиож буй газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдэж хүнд мэдрэгдэм хүчтэй газар хөдлөлтүүд хэд хэдэн удаа болсон юм. Улаанбаатар хот орчим газар хөдлөлтийг бүртгэх суурин 15 станц, нүүдлийн 9 станцыг суурилуулж газар хөдлөлтийн идэвхжилтийг хянаж байна. Энэхүү зураг дээр 1997 оноос өнөөг хүртэлх Улаанбаатар хот орчимд болж буй газар хөдлөлтийн төвийн тархалтыг харуулж …

  • 11 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад мэс засал хийлгэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэлтэй холбоотойгоор биеийн байдлын талаар албан ёсны хариултыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч , Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонгоос авлаа. -Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа талаар сонслоо. Биеийн байдал нь ямар байгаа вэ. Ямар эмчигээ хийлгэх гэж байгаа юм бэ? -Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд …

  • 11 March

    Иргэдийг аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах “Аюулгүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 10-ны өдөр болж, “Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн байгууллага 2013 онд 69112 гомдол, мэдээлэл шалгаснаас 43660 буюу 63,1 хувийг гэмт хэргийн шинжтэй, 23938 буюу 34,6 хувийг захиргааны …

  • 11 March

    Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсээр байна

    2014 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1558 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 64 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 4, хулгайлах 29, дээрэмдэх 1, булаах 4, танхайрах 16, залилан 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 2, зам тээврийн хэрэг 19, …

  • 11 March

    Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад нь дэмжинэ

    Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хүрээнд Торонтогийн хөрөнгийн бирж, Уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон. Уг чуулганы үеэр Торонто хотын хөрөнгийн биржийн тэргүүн дэд ерөнхийлөгч Унгад Чадда, Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ үеэр Монгол улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн бирж байгуулахаар …

  • 11 March

    HABA “Эрүүл мэнд, гоо сайхныг тэтгэгч”

    ХАБА Монголия компани нь Японы тэргүүлэгч гоо сайхны болон биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “HABA Laboratories INC” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч компани юм. Бид 5 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ХАБА брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн болоод биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулах, мөн ХАБА гоо сайхны салоны үйлчилгээг эрхэлдэг. НАВА нь “Health Aid Beauty Aid” …

  • 11 March

    Өчигдөр манай улсад Хятадын иргэд нас барсан байна

    Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр осол гарчээ. Газрын тос тээвэрлэж явсан тус компанийн хоёр машин өчигдөр орой 22.00 цагийн үед дэлбэрч, Хятадын иргэн хоёр жолооч нас барсан тухай эх сурвалж мэдээллээ. Ослын газарт өчигдөр онцгой байдлын бие бүрэлдэхүүн ажилласан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд ОБЕГ, Газрын …

  • 11 March

    Багахангайн эмэгтэйчүүдийн баярын гангараа

    Нийслэл хотоос урагш 90 орчим км-т оршдог нийслэлийн Багахангай дүүргийн Ардчилсан намынхан дүүргийнхээ эмэгтэйчүүддээ содон бэлэг барьж баярлууллаа. Учир нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотоос мастер үсчид тус дүүрэгт хоёр өдөр ажилласан юм. Энэ хугацаанд тэд 330 орчим эмэгтэйчүүдийн үсийг үнэ төлбөргүй засч үйлчилсэн байна. Энэ талаар Багахангай дүүргийн АН-ын дарга Э.Галбадрал хэлэхдээ “Уламжлал маягаар баярын …

  • 11 March

    “Mongolian mining corporation” 437.3 сая ам.долларын орлоготой ажилласан байна

    “Mongolian mining corporation” 2013 онд 437.3 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2012 оны мөн үед 474.5 сая ам.долларын орлого олж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүн болжээ. Түүнчлэн “Mongolian mining corporation”-ийн санхүүгийн урьдчилсан тайланд дурдсанаар тус компанийн алдагдал 58.1 сая ам.доллар болсон байна. Ингэснээр 2012 онд 0.07 цент байсан тус компанийн нэгж хувьцаанд ногдох алдагдлын хэмжээ 1.57 цент болж …

  • 11 March

    “Петро чайна дачин тамсаг”-т гал гарч 2 хүн амиа алджээ

    Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг”  компанид өнгөрөгч шөнө  их хэмжээний гал гарсан байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уг томоохон газрын тосны компанид ямар учраас гал гарсан нь тодорхойгүй байгаа ч баттай эх сурвалжийн хэлж байгаагаар хоёр ч хүний амь эрсджээ. Харин монгол ажилтан уу хятад ажилтан  уу… цааш нь

  • 11 March

    Пэпэ Рэйна: Ливэрпүүлд эргэж очих эсэхийг Брэндан Рожэрс шийднэ

    Өдгөө 32 настай Испани хаалгач Пэпэ Рэйна өөрийн Мэрсисайд дахь ирээдүйгээ хэрхэхийг Брэндан Рожэрсоос хамаарна гэж хэлсэн байна. Рэйнагийн Ливэрпүүлтэй байгуулсан гэрээ дуусахад дахиад 2 жил дутуу байгаа юм. Тэрээр энэ улиралд Рафа Бэнитэзийн Наполи клубт зээлээр тоглож байгаа билээ. Рэйна хэлэхдээ “Түүнтэй дахин хамтрахад таатай байна. Тэр бол дэлхийн шилдэг мэнэжэрүүдийн нэг” гэсэн байна. Ливэрпүүлийн одоогийн дасгалжуулагч Брэндан Рожэрсийн …

  • 11 March

    Петровис шүлхийтэй газруудад шатахуун түгээлтээ зогсоожээ

    Зүүн бүсийн аймгуудад шүлхий гарсантай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг суманд “Петровис”-ийн салбарууд байдаг бөгөөд тэдгээрийг шатахуун түгээхийг хоригложээ. Учир нь иргэд хорио цээрийн дэглэмтэй байхад авто машин хөлөглөн ийш тийшээ зорчиж хүндрэл учруулах болжээ. Шүлхий нь машины дугуйгаар газар авах өндөр магадлалтай учраас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд ийн шийдвэр …

  • 11 March

    Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн дундаж цалин хамгийн өндөр байна

    Дундаж цалингийн хэмжээг бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 874.8 мянган төгрөг байна. Харин баруун бүсэд хамгийн бага буюу 592.6 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа аж. Дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь харвал уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн дундаж цалин хамгийн өндөр буюу нэг сая 521.4 мянган төгрөгт хүрчээ. Харин үүний дараа 1.1 сая төгрөгийн …

  • 11 March

    Намын дэд дарга амиа хорложээ

    Дэлхий даяар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байсан өдөр буюу гуравдугаар сарын 8-нд БНСУ-ын Нудунг намын дэд дарга, эмэгтэй Пак Ын Жи амиа хорлон нас барсан байна. Тэрээр сүүлийн үед  эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах ажилд өөрийн зүгээс хийж, амалж буй ажлууд нь биеллээ олохгүй байгаад маш их харамсаж байгаагаа найз нөхдөдөө хэлж байсан ажээ. Өдгөө 36 …