2 сарын 4-өөс 2 сарын 15 хооронд 10 хоногийн Випашяна бясалгал зохион байгуулагдах Энэтхэгийн Вомбей хотод байрлах “Дхамма-Паттана “ төвийн танилцуулга Энэхүү төв нь Вомбей хотод байрлалтай томоохон төв бөгөөд энэхүү төв нь Дэлхийн 8 дахь гайхамшгаар тодроод буй Global pagoda буюу Дэлхийн хамгийн том суварганы дэргэд байрладагаараа онцлогтой. Энэхүү Глобал Пагода нь Дотроо арван мянган хүн нэгэн зэрэг бясалгал …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
21 January
Замын хөдөлгөөний дүрмээ баримталж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэс нийт 293 дууудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага иржээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 9 гарч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлаж, гарч болзошгүй …
-
21 January
Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга явагдаж байна /фото/
Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 17 цагийн байдлаар Налайх дүүргийн иргэдийн 33,9 хувь нь буюу 6626 иргэн, Багануур дүүргийн 28,6 хувь нь буюу 4644 иргэн саналаа өгчээ. Налайх дүүргийн иргэдийн саналыг өнөөдөр 21 цаг хүртэл 7 хэсгийн хорооны байранд авна. Харин Багануур дүүргийн иргэдийн саналыг маргааш 20 цаг хүртэл 5 хорооны хэсгийн байранд авна. …
-
21 January
Дуучин Ч.Цэлмүүн хагас нүцгэн зурагнуудаа дэлгэжээ
Дуучин Ч.Цэлмүүн Universe best songs наадамд оролцож Гранприйн эзнээр шалгарснаар түүний уран бүтээлийн гараа эхэлсэн билээ. Тус наадмаас төрөн гарсан олон дуучид амжиллтай яваагийн нэг жишээ бол дуучин Цэлмүүн юм. Тэрээр саяхан хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон билээ. Мөн тэрээр сошиал медиаг идэвхитэй хэрэглэгч нэгэн гэнэ. Дуучин бүсгүй маань өөрийн фэйсбүүкдээ хагас нүцгэн зурагнаасаа оруулж сонсогчиддоо бэлэг барьсан байна.
-
21 January
Т.Гүррагчаа: Оргил үргэлж зүүдлэгдэж байдаг
Монгол Улсын гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, уулчин Т.Гүррагчаа гуай 73 насандаа Гималайн ноён оргил далайн төвшнээс дээш 8850 метрт өргөгдсөн Жомолунгма оргилд авирах урилга хүлээж авчээ. -Уулын спортын хамгийн өндөр настай нь та юу, эсвэл танаас өндөр настай хүн бий юу. Эр хүний насыг асуухад гилмэх зүйл байхгүй биз дээ? -Одоо авирч байгаа хүмүүсээс надаас илүү өндөр настай …
-
21 January
Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооноос идэвхитэй амралт өдөрлөг зохион байгуулна
Сурагчдын амралтанд зориулсан “Идэвхтэй амралт” өдөрлөг 2015.01.21 өдөр зохион байгуулагдах боллоо. Өдөрлөг “Англи хэл сурах амархан”, “Та ч уран илтгэгч болж чадна.” сэдвүүдээр өрнөх бөгөөд мэргэжлийн багш лекторууд уулзалт ярилцлага хийх тул та бүхэн идэвхтэй оролцоорой. Өдөрлөгт оролцох сурагчид 2015.01.20-ны 17 цагаас өмнө Утасны дугаараа “message”-ээр илгээж бүртгүүлээрэй. Хэзээ: 2015.01.21. 10:00-12:00 цаг Хаана: Эмон бизнес төв – Sho Book Coffee …
-
21 January
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Дархан хотын Марс төвийн үнэт эдлэлийн лангууyнаас 50-н ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ. Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй нэг …
-
21 January
15 цагийн байдлаар Налайх дүүргийн 4574 иргэн санал өгчээ
Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга явагдаж байна. Саналын ирцийн явцын мэдээллийг 2 цаг тутам танилцуулж байгаа юм. 15 цагийн байдлаар Налайх дүүргийн нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 23,4 хувь буюу 4574 иргэн хэсгийн хороон дээр очиж саналаа өгсөн байна. Тус дүүрэгт 7 хороо ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 21 цаг хүртэл санал авах ажиллагаа үргэлжилнэ. Налайх дүүргийн иргэдийг …
-
21 January
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.01.21/ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Маттью Лө Бланыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 727 сая еврогийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд 522 сая ам.долларын урт …
-
21 January
3 сая дахь иргэнийг алдаршуулах логог алдаршуулахыг уриаллаа
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулан ажиллаж байгаа билээ. …
-
21 January
Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа
Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс хэр хэмжээний орлого олж хэрхэн зарцуулсныг, энэ салбар дахь ямар компаниуд хуулийг чанд биелүүлж, хэд нь хариуцлагагүй хандсан талаарх тайланг 2006 оноос хойш жил бүр гаргаж байна. Энэ тайланг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл нэгтгэн гаргадаг юм. Ийм зөвлөл одоогоор дэлхийн 48 оронд ажиллаж, эрдэс баялгийн салбарт ил тод байдлын …
-
21 January
Хэнийнх нь хөргөгч хоосон байна?
Дээрх асуултын хариултыг олохын тулд хэн нэгнийнх нь хөргөгч рүү өнгийсөнгүй. Харин хөргөгчний цаана өгүүлэх төсвийнхний төсөөгүй амьдралтай танилцлаа. Товчхондоо яг л дээрх зурагт өгүүлсэн шиг дүр зургийг олж харсан юм. Хэн нэгнийх нь мууг үзэхийн тулд бус өдрөөс өдөрт газар авсаар байгаа хямралын энэ үед төсвийнхний зөрүүтэй амьдралыг л бодит жишээнд тулгуурлан гаргахыг хичээв. УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга, …
-
21 January
Ш.Энхбат: Юм хийж байгаа хүнийг л бусад нь муулдаг
Урлаг, уран сайхан хөгжиж буй энэ цаг үед өөрийн хүч хөдөлмөрөөрөө уран бүтээлээ хийж, сонсогч олноо баясгаж яваа Шаравын Энхбат хэмээх залуу уран бүтээлчтэй ярилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцья. -Намайг Шаравын Энхбат гэдэг. Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, Улаанбаатарт өссөн. Одоо бол зохиолын дуу дуулдаг, уран бүтээлч, Соёл продакшний дуучин. –Дуулаад хэдэн жил болж байгаа вэ? -Дуулаад бараг 10-аад жил …
-
21 January
АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо намаа цэвэрлэж МАНАН-гаас салгах ажиллагаа эхлүүлснээ мэдэгдлээ
Ардчилсан нам засаг барьсан түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан хүн бол Н.Алтанхуяг. Хамгийн удаан буюу 2 жил гаран засаг барьсан ч улс орныг самарч, эдийн засгийн сөхрүүлэн, ирээдүйгээ өрөнд унагачихаад “өвчтэй” нэрийдлээр алга болсон. Тэр Ерөнхий сайдаас огцорсон ч ард иргэдээ төлөөлсөн УИХ-ын гишүүн хэвээр буй. Хэзээ үнэнтэй эвлэрч чуулганы танхимдаа ирж суух бол гэсэн цөхөрсөн иргэдийн хүлээлт байна. …
-
20 January
УИХ-ын гишүүн С.Бямбацогт МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгслөө
МАН-ын залуу боловсон хүчний нэг хэдий ч улс төрд туршлагажиж яваа УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, ромбо дипломоо гардан авсан байна. Тэрбээр 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан байна. Төр түших их ажлын хажуугаар хууль боловсруулах, батлахад хамгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл