Мэдээ мэдээлэл

January, 2023

  • 20 January

    МСНЭ-ээс 2023 оныг Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх жил болгон зарлалаа

    МСНЭ-ийн ээлжит Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл 2023 оны 01 сарын 19-нд хуралдан бүрэн эрхийн дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн тодорхойллоо. Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжил, нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, цаашдын хөгжлийн хандлага, стратегийг тодорхойлох, үүн дундаа сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрэмбэлэх, мэргэжлийн нэр хүндийг өргөх, нийгмийн дэмжлэгийг хүлээхүйц төвшинд хүргэх зорилгыг дэвшүүллээ. Дээрх зорилгод хүрэхийн тулд …

  • 20 January

    Төв аймаг 100 жил:“Монгол төрийн голомт” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд эрдэмтдийнхээ үгийг сонсож, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, зарим зөвлөх үйлчилгээг эрдэмтдийн зөвлөлөөрөө гүйцэтгүүлэх, бүх сумын Засаг дарга нар дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан.    Төв аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэмтдийн зөвлөл”-тэйгээ  хамтран Чингис хаан музейд “Монгол төрийн голомт” эрдэм шинжилгээний …

  • 20 January

    С.Эрдэнэбат:Дарга нарын цалинг 30-50 хувь нэмчихээд цэрэг нарынхаа цалинг 8 хувь нэмж байгаа нь шударга бус

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • 20 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи:  Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд …

  • 19 January

    Л.Оюун-Эрдэнэ:Нүүрсний хулгайтай тэмцэж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын …

  • 19 January

    Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяатай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын цалин, гүйцэтгэлийн санхүүжилт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • 19 January

    Зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг хоёр сартай нярайд мэс засал амжилттай хийж амь насыг нь аварлаа

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 18-нд уушгины венийн бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа. Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд …

  • 19 January

    “Жинст мөрөн” ХХК-ийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ

    МҮХАҮТ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)”-тэй хамтран, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төсөл хэрэгжүүллээ.  Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл нь дэмжигдэж, амжилттай хэрэгжив.  “Жинст мөрөн” ХХК нь 2007 оноос …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна. 2023 оны 01-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн …

  • 18 January

    Ц.Элбэгдорж: С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа, гурвуулаа жолоогоо татъя

    Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хоёрдугаарт, намын их хурлыг зарлах, гуравдугаарт, намын даргад нэр дэвших, сонгох журмыг хэлэлцэж, батлах зэрэг асуудлыг шийдсэн. Тэгвэл  энэхүү асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

  • 18 January

    Архангай, Булган, Төв аймгийн нутгаас мал хулгайлж “Эмээлт”, “Дэнжийн 1000” захын ченж нарт зардаг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Цагдаагийн байгууллагаас бод малыг бүлэглэн хулгайлж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж …

  • 18 January

    Д.Амарбаясгалан: Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийднэ

    Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Ehalamj.mn рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулсан. Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна.  Өрхийн …

  • 18 January

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг Улсын аварга боллоо

    “UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М. Анхцэцэг түрүүллээ. Тэрээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай өргөв. Тэрээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Эмэгтэй -87кг: 1. М.Анхцэцэг, Алдар /огцом …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 17 January

    Ч.Батсуурь: Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна

    Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн …