Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 30 December

    Цэргийн штаб “Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарлаа

    Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Батлан Хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудалд дэмжлэг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргээрээ Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын 2014 оны “Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарсан байна.

  • 30 December

    УИХ-ын дарга З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд оролцдог уламжлалтай. Тэрээр өнөөдөр /2014.12.30/ 57 дахь удаагийн Харшийн сүлд модны наадамд оролцлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүүхэд багачуудад хандан ирэх жилдээ эрүүл энх байж, эрдэм номдоо амжилт гарган, ур чадвараа улам хөгжүүлэхийг ерөөн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж …

  • 30 December

    Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх авто замыг нээлээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Хансуун зам” ХХК-ийн ерөнхий захирал Х.Алтансүх болон бусад албаны хүмүүс …

  • 30 December

    754 цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн  бэлэн байдалд энэ сарын 27-ны өдрөөс 2015 оны  нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажиллаж байна. Цагдаа нар эдгээр өдрүүдэд …

  • 30 December

    УИХ-ын дарга З.Энхболд 2014 онд “нийгэм, улс төрийн салбарт онцлох хүн” байв

    Монголчууд шинэ жилийн баярыг өргөн дэлгэр цар хүрээтэй тэмдэглэдэг болоод багагүй хугацааг үджээ. Шинэ оны босгон дээр албан байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, дүүргүүд тухайн жилийн амжилт, алдрын эздээ тодруулж алдаршуулдаг уламжлалтай. Энэ нь тухайн жилд гаргасан амжилтыг нь үнэлэн баталгаажуулж буйн илэрхийлэл юм. Тэгвэл нийгэм, улс төрийн салбарт УИХ-ын дарга З.Энхболд “онцлох хүн” байж чадлаа. Тэрбээр УИХ-ын даргын хариуцлагатай …

  • 30 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Булганд малын галзуу өвчин гарчээ Булган аймгийн Рашаант суманд малын галзуу өвчнөөр нэг үхэр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлагууд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.  Эх сурвалж: ОБЕГ ДЭЛХИЙ ДАХИНД: Эбола вируст халдварын тархалт эрчимтэй байгаа улс орнуудад нас …

  • 30 December

    Зарим автозамд 85 тонн бодис цацлаа

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГнь 2014 оны 12 сарын 29-ний өдөр орсон цасыг тухайн өдрийн 17 цагаас эхлэн Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар, 12 сарын 30-ны өглөөний 04 цаг хүртэл даваа, гүвээ, гүүр, өгсүүр зам, уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацлаа. Мөн өнөөдөр 07 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон …

  • 29 December

    Жастин Бибер дуулахаа завсарлана хэмээн мэдэгдэж шуугиан тарив

    Канадын алдарт залуу дуучин Жастин Биберийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлыг татаж байдаг билээ. Тэгвэл саяхан олныг гайхшируулсан мэдэгдэл гаргаж шуугиан тариад авлаа. Тэрээр дуулахаа түр завсарлаж байгаагаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь шүтэн бишрэгчдээ шоконд оруулав. Жастин Бибер чухам ямар шалтгаанаар тайзнаа гарахгүй гэж шийдсэнээ тодруулаагүй ч дараа хэлнэ гэж амлалаа. Харин түүний энэхүү сенсацийг зарим нь “Бибер олны …

  • 29 December

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын шилдэг ажилтнуудад мөнгөн урамшуулал олголоо –

    Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагат амжилттай ажиллаж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг шалгаруулан, урамшуулан, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зорилгоор тусгай шалгаруулалтын журам гаргасан. Уг журмын дагуу 2014 онд шалгуур үзүүлэлтийн дагуу шалгарсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шагнал гардууллаа. Нийт 248 их эмч, …

  • 29 December

    Залуус шинэ оны оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна

    Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг  МЗХ-оос  жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой  хамтран зохион байгуулж  байсан  бол  энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай  дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны …

  • 29 December

    МУСТА Э.Азбилэг: Уран нугарах, загвар өмсөх нь миний мөрөөдөл байсан

    “Андра загварын агентлаг”-ийн модель, МУСТА Э.Азбилэг Солонгос улсад болсон “Дэлхийн авъяаслаг мисс” тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн амжилттай оролцож,  дэд байрыг эзэлсэн юм. Та бүхэндээ авъяасаараа дэлхийд гайхагдсан модель бүсгүйтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. – Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе.  Анхны сэтгэгдлээ уншигчидтай хуваалцахгүй юу? – Баярлалаа. Монгол улс болон “Андра” агентлагаа төлөөлөн амжилтай …

  • 29 December

    “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээн болно

    Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд  зохион байгуулахаар  болжээ. Уг  тэмцээнийг SHINOBU FIGHTING FITNESS клуб санаачлан Монголын Залуучуудын Холбоо, Монголын  Бодибилдинг  фитнессийн холбоо хамтран  зохион байгуулж байгаа …

  • 29 December

    Хилсээр цаазлуулсан Хөгжилтийн ар гэрийнхэн нөхөн төлбөр авна

    Синьхуа агентлагийн мэдээ: 1996 оны 4-р сарын 9-нд ӨМӨЗО-ны төв Хөх хотын Ноосон нэхмэлийн нэгдүгээр үйлдвэрийн байрны хажуугийн жорлонд эмэгтэй хүний хүчирхийлээд амь насыг нь бүрэлгэсэн жигшүүрт хэрэг гарсан юм. Тухайн үед Хөх хотын тамхины үйлдвэрийн ажилчин Хөгжилт Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн боловч түүнийг сэжигтнээр татан мөрдөн байцааж 61 хоногийн дараа шүүхээс 18-хан настай Хөгжилтөд цаазаар авах ял оноож, …

  • 29 December

    Шонхор циркийн захирал СТА Г.Баатархүү: Бид Чингисийн удам, Монгол баатар гэдгээ мэдрэх сайхан байдаг

    Монгол цирк дэлхий дахинаа өөрийн онцлог гайхамшгийг цаг ямагт мэдрүүлдгээрээ аугаа билээ.Тэр  дундаа салхи татуулан исгэрэх морин дээр бүжин наадах залуусыг Монголын үзэгчид төдийгүй гадаадын жуулчид  гайхан биширч, Морьтны Монголоор бахархан  цэнгэдэг. Ийнхүү Монгол улсаа, Монгол Морин Циркийн урлагийг гадныханд, дэлхий дахин таниулахад үнэтэй хувь нэмрээ  оруулж яваа эрхэм бол .Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал дахь Монгол жүжигчдийн “Шонхор” …