Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 29 December

    Дуучин Б.Баярцэцэг: Гацуур маань эзэнтэй болсон, шинэ жилээ сайхан тэмдэглэнэ

    Уран бүтээлээ эхлээд багагүй хугацааг үдсэн ч гэлээ, хувийн амьдралаа олны нүднээс ихэд нууцалдаг дуучин Б.Баярцэцэг өнгөрсөн хавар нярайлж, хөөрхөн охин төрүүлсэн билээ. 1999 онд нөхөртэйгээ нууцхан гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэсэн тэрбээр нэг хэсэг урд хөршид ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Энэ ч утгаараа, хэвлэлийн хуудаснаа түүнийг “Хятад хүнтэй суусан” гэх зэргээр элдэв мэдээлэл тавигдаж байсан бөгөөд …

  • 29 December

    Жүжигчин П.Шүүдэрцэцэг автобусанд сэлфидэв

    Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг автобусанд селфидсэн зургаа өөрийн цахим хуудаснаа хийжээ. Тэрээр жүжигчин бүсгүй “Саятан болгох дамжаа” хэмээх кинонд тоглож байгаа бөгөөд уг киноны зураг авалтын үеэр ийнхүү автобусанд сэлфидсэн байна. Харин энэ зургийг харсан цахим найзууд нь түүнийг автобусаар зорчдог юм уу хэмээн асуусан байх юм.  

  • 29 December

    Нийслэлийн 2014 оны “Шилдэг хүүхэд”-үүд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас жил бүр  сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ хошуучлан, манлайлж, үлгэр жишээ байж чадсан олон олон авьяаслаг хүүхдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил  “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 төрлөөр дараахь 15 хүүхдийг шалгарууллаа. Үүнд: “Шилдэг тамирчин хүүхэд“ Баянзүрх дүүрэг …

  • 29 December

    Нийслэлийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/965 захирамжийн хүрээнд 2014 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын явагдаж дууслаа. Урьдчилсан дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385161 тоо толгойд хүрч, өмнөх 2013 оныхоос 17.0 хувь буюу 56072 толгойгоор өсчээ. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 33862, үхэр  76561, тэмээ 154, хонь 178755, ямаа 115829 хүрчээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ 2015 оны 1 …

  • 29 December

    “Цөмөөхэй” балет 5 өдөр танхим дүүрэн үзэгчтэй байлаа

    Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2014 оны турш 6 чиглэлээр 116 ажлыг хийж, хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалт, тохижилтын ажлаас гадна олон улсын форум, хэлэлцүүлэг, соёл урлагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд түүхт ойн хаалтын ажиллагаа болгож дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотод амжилттай тоглолоо.Дэлхийн 5 тивд шинэ жилийн баярын өдрүүдэд тоглогддог тус балетыг нийслэлийн Засаг даргын …

  • 29 December

    Прокурорын байгууллагын 2014 оны “онцлох үйл явдал”

    Прокурорын байгууллага 2014 онд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, программ хангамжийн ажлыг төгөлдөржүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, прокурор ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллалаа.  Прокурорын байгууллага 2014 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын хүлээн авсан гэмт …

  • 29 December

    Цагдаагийн алба хаагч нар төрийн дээд одон медалиар шагнагдлаа

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Холбооны хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Ганхүү, Алтан гадас одонгоор Төв архивын газрын музейн сан хөмрөгч Ё.Болор, Цэргийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах …

  • 29 December

    Маргааш 20.00-01.00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн талын замыг хаана

    Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа  “Улаанбаатарын Мөнгөн үдэш” арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Мөн Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах аж. Харин тээврийн хэрэгслийн …

  • 29 December

    2014 оны “Онцлох монгол хүүхэд” тодорлоо

    2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч. Сайханбилэгээс батламжаа гардаж авлаа. Ерөнхий сайд “Онцлох Монгол хүүхэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “… Бидний өвөг дээдэс өсвөр насныхны хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, Хань мэт зөвлө” гэсэн үзэл баримтлалаар ханддаг байсан уламжлал өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй. Ийм ч хандлагаар Та …

  • 29 December

    Улсын аварга С.Мөнхбат Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авав

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авав. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор …

  • 29 December

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзана. 09:30 цагт Төрийн болон төсвийн 1100 орчим байгууллагаас шалгарсан шилдгийн шилдэг 28 байгууллагад болон төсвийн шилдэг 16 санхүүчид шагнал гардуулж, алдаршуулах арга хэмжээ ТӨХ-ны хурлын зааланд болно. 10:00 цагт Нийслэлийн 2014 оны Хөдөлмөрийн аварга шалгаруулах үйл ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 91040607 10:00 …

  • 29 December

    Дэлхийн цөөхөн орон “дээрэмдүүлэлгүй” үлджээ

    Дэлхийн хамаг баялаг хэм баян цөөнхийн гарт очсоор байгаа тухай АНУ-ын сонинд ийнхүү  бичжээ. Орчин үеийн түүхийн бусад үетэй харьцуулахад өнөөдөр манай гарагийн баялаг хэт баячуудын гарт төвлөрчээ. Өмнө нь дэлхийн оршин суугчдын ихэнх нь хүнсний ногоогоо хэрхэн ургуулах, малаа яаж арчлахыг мэддэг, мөн өөртөө болон гэр бүлдээ ч санаа тавьж чаддаг байлаа. Маш цөөн хүмүүс л үлгэрийн мэт баян …

  • 29 December

    Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан том цолтнуудад халгаатай эхлэлээ

    Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан Үндэсний баярын энэ өдөр  бөхийн өргөөнд  болж байгаа  Монгол улсын  Ерөнхийлөгчийн цомын төлөөх  чансаа өндөр  бөхчүүдийн барилдаан ихээхэн сонирхолтой эхэллээ. Бөх сонирхогчдын зүгээс түрүүлэх бөхийн  тоонд  таамаглалд оруулж байсан улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Санжаадамба нар  нар нэгийн даваанд учраа бөхдөө уналаа. Мөн энэ өдөр төрсөн өдөр нь тохиож байгаа улсын начин Баасанхүү, Баянхонгор …

  • 29 December

    Хотын дарга1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын …

  • 29 December

    70 орчим мянган өрх тогны хөнгөлөлтөд хамрагддаг

    Хотын утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өрхийн дулааны хэрэглээндээ утаагүй зуух болон цахилгаан халаагуур ашиглаж байгаа өрхүүдэд хөнгөлөлт үзүүлж буй явдал юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 68895 айл өрх УБЦТС компанитай цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаагаас  95 хувь нь сайжруулсан зуух ашиглаж 200 кВт.ц, цахилгаан халаагууртай 3682  өрх буюу шөнийн цагаар хэрэглэсэн …