Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 15 January

    УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанууд тус тус болно. Үүнд: Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд; Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 …

  • 15 January

    Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 гаруй хүнийг төр “үх” гэсэнтэй ялгаагүй

    Таны биед хэрэггүй эрхтэн байдаг уу. Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Нүд, чих, гар, хөл, элэг, бөөр…гээд хүний бүх л эрхтэн өөрт нь юу юунаас илүү чухал. Хамгийн гол нь тухайн хүн эрхтэн, эд эсээ цоо эрүүл л байлгах хэрэгтэй. Гэхдээ өвчин хэлж биш хийсч ирдэг жамтай. Тийм л учраас өвдсөн хүнийг буруутгах учиргүй. Тэр дундаа элэг, бөөр нь …

  • 15 January

    Ганц бие хүн богино насалдаг гэдэг үнэн үү?

    Дэлхий бөмбөрцөгийн аль ч улс оронд хүн ам зүйчдийн гаргаж буй урьдчилсан мэдээ гэр бүл төлөвлөх бодлого ямар чиг хандлагатай байгааг тодруулах зорилготой байдаг гэнэ. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад 1960-аад оноос, Зүүн Европт 1980 оноос нийгмийн хамгийн чухал нэгж болох “Хууль ёсны баталгаат гэр бүл”- ийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа нь төр засгийн удирдлагуудынх нь санаг зовоох …

  • 15 January

    994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөг олгожээ

    Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин “Хүний хөгжил” сангаас өнгөрөгч онд 18 хүртэлх …

  • 15 January

    Хурд болон гэрлэн дохионы 2569 зөрчил гарсан байна

    2015 оны нэгдүгээр сарын 01-нээс 01-р сарын 14-ны өдрийн байдлаар хурд болон гэрлэн дохионы нийт2569 зөрчил гарсан байна. 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр  гэрлэн дохионы 120, хурд хэтрүүлсэн 96 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Хурд хэтрүүлсэн, торгуулсан мэдэээллийг авахыг хүсвэл энд дарж …

  • 15 January

    Аль-Каида бүлэглэл террорист халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдлээ

    Йемен улсын Аль-Каида террорист бүлэглэл Францын Шарли Эбдо сэтгүүлийн байранд гарсан цуст халдлагыг зохион байгуулсан гэдэг нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Йемен улс дахь Арабын хойгийн Аль-Каида бүлгийн удирдагч Нассер Бен Али Ал Анасси “Парис хотод болсон халдлагын хариуцлагыг Аль-Каида бүлэг өөртөө хүлээж байгаа бөгөөд энэ халдлагыг бидний бурхны элчүүд үйлдсэн. Тэд бидний сонгогдсон баатрууд байсан. Тэд баатарлаг үйлс …

  • 14 January

    Хулгайн анчид хоёр баавгай, 13 буга, 17 согоо, нэг хүдэр агнан хил давуулах гэж оролджээ

    Улсын хилээр ан амьтны эд эрхтэн гаргахыг оролдсон тохиолдлууд удаа дараа гарсаар байна. Одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн сүүлийн тохиолдлыг дурдвал энэ сарын 9-ний өдөр УБ-Замын-Үүдийн галт тэрэгний 25 дугаар вагонд ан амьтдын эд эрхтэн гаргахаар нуусан байсныг цагдаагийн байгууллага илрүүлээд байна. Эл хэргийг Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн хууль бусаар хил гаргах гэж байсан нь энэ …

  • 14 January

    Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр болно

    Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд  Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр буюу 2015 оны 01-р сарын 15 нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”,  “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, төрийн хошой …

  • 14 January

    Улсын филармонийн тайзнаа монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

    Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар урлаг соёлын мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч . телевиз, радио, кабелийн суваг, цахим орчинд залуучуудын хүлээн авч байгаа уран сайхны хөтөлбөрийн дийлэнх хувь нь гадаадын уран бүтээлүүд болон бүх урсгал чиглэлийн дууны уран бүтээлүүд давамгайлж байх бөгөөд үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, мэргэжлийн түвшинд бүтээн …

  • 14 January

    Дундговь аймгийн Дэрэн сумын тэмээний баяр эхэллээ

    Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт болж байна. Энэхүү баярт зориулан “Миний нутаг сайхан” урлагийн тоглолтыг хийж, нутгийн зон олноо баясгаж, мөн тэмээний уралдаан, сайхан тэмээ шалгаруулах тэмцээн зэргийг зохион байгуулж байгаа ажээ. Ч.Мандахнар

  • 14 January

    Шүүх /1.3-5.4 сая/ VS ард түмэн /100-500 мянга/

    Монголд хамгийн өндөр цалин, тэтгэвэр тэтгэмжтэй нь шүүгчид.  “Эдийн засгийн хувьд хараат бус байх, халдашгүй байх, бусдын нөлөөнд автахгүй байх” үүднээс авдаг цалин, тэтгэмжийг нь хуульчлан заасан байдаг.  Анхан шатны шүүгч 2.7 сая,  давж заалдах шатных 2.9 сая, дээд шүүхийн шүүгч  3.2 сая төгрөгийн цалин авдаг. Монголд ийм хэмжээний цалин авдаг төрийн албан хаагч шүүгчид л байна. Цалинг тогтоосон эрхзүйн …

  • 14 January

    “Богд” нэртэй шинэ банк байгуулагдана

    УИХ-ын гишүүн Л.Болд “Богд” нэртэй банк байгуулахаар өнгөрсөн онд тусгай зөвшөөрлөө авчээ. Тус банк нь ирэх гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж. Уг нь Л.Болд шинэ банкаа “Бодь” гэж нэрлэхээр болсон ч шүүх дээр маргаантай байсан учраас аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгийн Богд сумаар нэрлэхээр болсон байна. Ами Olloo.mn

  • 14 January

    Мөнгөний бодлогын хүүг нэмлээ

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж мөнгөний бодлогын хүүг нэг нэгжхувиар нэмэгдүүлэн 13 хувь болголоо. Энэхүү шийдвэрийг гаргахдаа “Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарсан.Тухайлбал, хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны эцэст жилийн 11 хувь болж буурсан хэдий ч төгрөгийн гадаадвалюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөллөөр суурь инфляци12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж …

  • 14 January

    Гишүүдийг хүлээж байна

    УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи  хуралдаан хараахан эхлээгүй байна.  Хуралдаан 14.00 цагт эхлэх ёстой. Одоогоор гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,  .Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.  Үдээс өмнө чуулган хуралдаагүй бөгөөд УИХ-ын байнгын хороод төсвийн тодотголоор хэлэлцсэн юм. Д.Анар 

  • 14 January

    Маргааш зохион байгуулагдах байсан жагсаал цуцлагджээ

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цэлин тэтгэвэрийг нэмэгдүүлэх гурван талт уулзалтын тэргүүнүүдтэй уулзаж Засгийн газраас цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх бүхий л бололцоотой аргыг авахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр маргааш Чингимщсийн талбайд болохоор товлогдоод байсан жагсаал болохгүй болсон талаар МҮЭ-ийн дарга Х.Амгаланбаатар мэдэгдлээ.