Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 17 December

    Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнг нэгтгэж байна

    Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахыг  үүрэг болгосон.  Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн …

  • 17 December

    Нийтийн эзэмшлийн 1.804 мянган метр квадрат талбайг цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1,804 мян метр квадрат талбайг цэвэрлэж, 2215 тн хог хаягдлыг ачуулжээ. Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар  …

  • 17 December

    Ичиножёо А.Ичинноров 10 kг-ийг хасахад хүрчээ

    Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд цөөн башёд үнэмлэхүй амжилт үзүүлэн “секивакэ” цол хүртчихээд буй  Архангайн Батцэнгэлийн уугуул хүү Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо жингээ хасахаар хичээж байна. Түүнийг сумогийн мэргэжилтнүүд болон багш Минато ояката нь жингээ тодорхой хэмжээгээр хасах шаардлагатайг хэлсэн байна. Учир нь Ичиножёо жингээ хасч хурдаа  нэмэхгүй бол барилдааны амжилт буурч магадгүй гэнэ. Одоогоор Ичиножёогийн жин 199 кг-д хүрчихээд байгаа. …

  • 17 December

    Эрчим хүчний шинэ тариф үйлчилж байна

    Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоосон билээ. Уг шинэ тарифыг энэ сарын 5-наас эхлэн мөрдөж байгаа юм. “Үнийг индексжүүлсэн” гэдэг нь гадаад болон дотоод зах зээлийн олон нөлөөллийг харьцуулан судалж, дүгнэсний үндсэн дээр дундажлан гаргасан шинэ тариф …

  • 17 December

    Галт тэргэнд дайруулах гэж байсан иргэнийг аварлаа

    Цагдаагийн алба хаагчид амиа хорлох гэж байсан иргэнийг аварч чадлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20-р хорооны хэсгийн байцаагч а/х Д.Мөнхболд а/а Г.Зоригтбаатар мөн олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар нар нь Б.Г.Д-н 20-р хороо Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авч шуурхай шалгасны эцэст Ю овогтой С нь согтуугаар галт тэрэгний …

  • 16 December

    Тувагаас 20 цаа буга авчирчээ

    Сүүлийн жилүүдэд цаатнуудын амин зуулга, уламжлалт аж ахуй алдагдахад хүрчээ. Учир нь, цаа бугын сүрэг цус ойртож бие нь давжаарч, тоо толгой нь цөөрөх аюулд өртөөд буй аж. Тиймээс Засгийн газар цаатан иргэдэд анхаарлаа хандуулан амьдралын төвшинг дээш лүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийг мийн хамгаал лыг сайж руулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий “Цаа бугын аж ахуйг …

  • 16 December

    Зам тээврийн осол 30 гарч, 26 хүн гэмтжээ

    Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-17-ны хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1940 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 57 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 22, осол …

  • 16 December

    Нийслэлд золгүй байдлаар 4 хүн амиа алджээ

    Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1940 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 57 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 22, осол 30 …

  • 16 December

    Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

    Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, …

  • 16 December

    “Салют” аяныг өрнүүлж байна

    Гаалийн ерөнхий газраас энэ сарын эхнээс “Салют” сэдэвт нэг сарын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд: Ачааны болон суудлын автомашин, зорчигчийн биедээ болон биеэс тусдаа авч яваа ачаа тээшинд пиротехникийн хэрэгслийг /салют/ хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуусан үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад / бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль …

  • 16 December

    Мөнгөн тэмдэгт хуурамчаар хэвлэсэн хэрэг гарчээ

    Энэ сарын 15-16-нд шилжих шөнө буюу өчигдөрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага,  мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэрэг гарчээ. Дээрх зөрчлийн гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг шалган 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас барсан бол дээрэм болон хулгайн гэмт хэрэг хамгийн их гарсан байна. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн …

  • 16 December

    Гаалийнхан онц байдал зарлав

    Гаалийн байгууллага энэ онд төсөвт нийт нэг их наяд 900 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой ч одоогийн байдлаар 250 тэрбум төгрөг дутуу байгаа тул энэ хүрээнд дахин онц байдал зарлажээ. Ийнхүү гаалийн боомтод ажиллаж буй байцаагч нарынхаа тоог нэмэгдүүлж, ГЕГ-ын байцаагч нараа хүртэл орон нутаг руу явуулсан байна. Энэ нь иргэдэд үйлчлэх гаалийн байцаагч нарын тоог нэмснээр гаалийн татвараас олох төсвийн …

  • 16 December

    Пакистанд гурван өдрийн гашуудал зарлагдлаа

    Пакистанд орон даяар бүх сургуулиудыг өндөржүүлсэн хамгаалалтад авч, дахин халдлага гарахаас сэрэмжилж байна. Террористуудын халдсан сургуулийг Пакистаны армийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд тэнд ихэвчлэн цэргийн албан хаагчдын үр хүүхдүүд суралцдаг юм байна. Олон тооны шархдагсад эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд энэ халдлагын талаар НҮБ, Орос,АНУ, Франц, Энэтхэг, Их Британи болон дэлхийн бусад олон оронд хэлэлцэн, Пакистанд терроризмтэй тэмцэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэхээ …

  • 16 December

    Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнийг Монголын мисс тэргүүлж байна

    Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монголоос “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож байна. Тэрбээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож буй Э.Азбилэг нь уран нугаралтын гайхимшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх …

  • 16 December

    АЖ Д.Зангад 300 мянгаар, Төрийн соёрхолт Д.Болд 5.5 саяар дуулна

    Хамтлаг дуучдын шинэ жилээр дуулх үнэ ханш нийтэд илэрхий болжээ. Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханшийн дээд үнийг Төрийн соёрхолт Д.Болд тогтоожээ. Тэрбээр 5.5 сая төгрөгөөр дуулахаа мэдэгджээ. Түүний дараагаар поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа 2-3 дууг 4 сая төгрөгөөр дуулах гэнэ.Түүнчлэн Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан 3.5-4 саяар дуулах аж. Харин МУГЖ Т.Ариунаа, С.Наран нар 2.5-3 сая төгрөгөөр дуулахаар …