Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд хоёр дахь жилдээ байгуулах гэж байна. Өнгөрсөн долоо хоногоос засч эхэлсэн энэхүү мөсөн гулгуурын талбайн өнөөдөр нээлтээ хийн иргэдэд үйлчилж эхэлнэ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
15 December
Өнөөдөр УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл үнэт үзмэрээ хүлээлгэн өгнө
Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны Мягмар гарагийн 11.00 цагт Төрийн түүхийн музейд УИХ-ын гишүүн Хатагтай Ц.Оюунгэрэл өөрийн үнэт үзмэр хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол болно. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл болон уран хатгамалч С.Одончимэг, Монгол Төрийн Түүхийн музейн захирал Н.Оюунтэгш болон албаны бусад хүмүүс оролцоно. Монгол Төрийн Түүхийн музейн гол танхимд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл өөрийн …
-
15 December
Кафед гурван иргэн амиа алджээ
Өнгөрсөн амралтын өдөр Сидней хотын төвд байрлах кафег зэвсэгтэй, нүүрээ халхалсан этгээдүүд барьцаалсан билээ. Цагдаагийн газраас мэдээлснээр дээрх кафег “Аль Кайди” бүлэглэлийн дайчид барьцаалсан гэсэн ч Засгийн газар энэхүү мэдээллийг үгүйсгэсээр байгаа. Зэвсэгт этгээдүүд өчигдөр нэг эмэгтэйгээр дамжуулан цагдаа нарт “Мухаммед бол түүний элч” гэж бичсэн тугийг өгсөн юм. Шинжээчид энэхүү тугийг Аль Кайди бүлэглэлийн туг гэжээ. Тэгвэл өчигдөр 21.00 цагийн …
-
15 December
Ч. Улаан эхнэртээ 12 тендер авч өгч, З.Баянсэлэнгэ 9 тэрбумын тендер авчээ
АН, МАН-ынхан л идэж уудаг гэдэг. Гэтэл тэднээс дутахгүй МАХН-ынхан тендерийг хэрхэн иддэгийг та одоо харах болно. Энэ бол гүтгэлэг биш харин бодит үнэн зүйл гэдгийг хэлье. МАХН-ын гишүүн, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан залуу эхнэртээ 12 тендерийг авч өгсөн байна. Түүний эхнэрийг нь Оросоогийн Цэеэнбадам гэх бөгөөд тэрээр туслахаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон хүн. Түүний нэр …
-
15 December
Баянхошуу орчимд цахилгаан хязгаарлана
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн төвшинг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яамны захиалгын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа юм. Энэ хүрээнд “35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээ болгох” ажил хийх тул өнөөдөр 11-16 цагийн хооронд Баянхошууны 9, 10, 11, 24, 25-р хороо, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд …
-
15 December
Зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы …
-
15 December
Хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн хамгийн супер шоу болно
Өвлийн өвгөн аав нь цас мөсний орноос хөгжилтэй алиалагчид, эргэлдэн нисэх акробат, гайхаж бахдам уран нугараачид, галын шидтэнүүд гээд олон сонирхолтой сюрпризээ цана чаргандаа ачаад, хүүхэд бүрийн хайртай үлгэрийн баатруудын хамт ирж явна, хүүхдүүд ээ! Хамгийн их хүсэн хүлээсэн шинэ жилийн баяраараа гоё бэлэг авч, алиалагчидтай хамт хөгжилдөн баясаж, хайртай баатруудтайгаа зургаа татуулан, бас мөрөөдлөө биелүүлэх мартагдашгүй содон шинэ жилийн …
-
15 December
“Christmas night” шинэ жилийн хөгжмийн тоглолт болно
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийн баярыг улс орон даяараа угтах гэж буй энэ цаг мөчид монгол улсын Филармони шинэ жилийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо 12-р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Christmas night” шинэ жилийн шилдэг хөгжмийн тоглолтонд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баян монгол джаз оркестр, хөгжмийн найруулагч, …
-
15 December
УИХ дахь Өргөдлийн байнгын хороо Дорноговь аймгийн 50 гаруй иргэний өргөдлийг хэлэлцлээ
Өргөдлийн байнгын хороо 2014.11.28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдал дээр үндэслэн ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцлээ. Байнгын хороо ШУА-ын археологи, палеонтологи, түүхийн …
-
15 December
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэн авах, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга, цайны газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид …
-
15 December
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл /2014.12.15/
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. ДЭЛХИЙ ДАХИНД: Эбола вируст халдвар, дэлхий дахинд, албан мэдээ 2014 оны 12 дүгээр сарын 07-ныбайдлаар дэлхийн 9 улсад 18008хүн өвчилж, 6437(35%) хүн нас барж, 12дүгээр сарын …
-
15 December
Нийслэлийн төв талбайн сүлд мод гэрэлтэж эхэллээ
Нийслэлийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн дагуу Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нийслэлийн иргэд оролцож хамтдаа сүлд модны гэрлээ асаалаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга …
-
15 December
Улаанбаатар хот Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөтгөх санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзлаа. Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлт, түүний дотор гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр Улаанбаатар …
-
15 December
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” –ийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Тус хөтөлбөр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, Улаанбаатар хотын үерийн аюулын эрсдлийг бууруулж, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үерт өртөх шууд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл