2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
15 December
Тайландын хунтайж гурав дахь эхнэрээсээ салжээ
Тайландын угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорн өөрийн гурав дахь эхнэр Срирасмигаас салж буйгаа албан ёсоор зарлажээ. Дэлхийн хэвлэлүүд Тайландын гүнжийн үлгэр гунигтайгаар төгслөө хэмээн бичиж эхэлсэн байна. Срирасми арав гаруй жилийн өмнө Тайландын цорын ганц хаан ширээ залгамжлагч хунтайжийн эхнэр болж байсан билээ. Харин тэрээр нөхрөөсөө салснаар хааны гэр бүлийн цол хэргэмээ албан ёсоор хураалгах юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Срирасмигийн …
-
15 December
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулах 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгах зэрэг асуудлуудаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах …
-
15 December
Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана
Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа. Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, …
-
15 December
Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас …
-
15 December
Ирэх оноос эхлэн Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан. Энэ хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээллэнэ. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим …
-
15 December
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмаа томилогдлоо
Манай шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг, түүхийн ухааны доктор Банзрагчийн Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана. Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй. Ажилласан байдал: · 1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор · …
-
15 December
О. Чулуунбат Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллана
Манай шилдэг банкир, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор О.Чулуунбатыг Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхөөрөө томиллоо. О.Чулуунбат нь ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, валют, санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, Орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрээр 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ажилласан байдал: 1981-1987 онд Улсын Банкны …
-
15 December
О.Магнай: Ц.Оюунгэрэл “Циркийг шалгахаа зогсоо” гэж утсаар ярьсан
ШӨХТГ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Аса” циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, “Зориулалтын дагуу ашиглахгүй байна” гэсэн дүгнэлт гаргаж, зөрчлөө арилгах есөн сарын хугацааг тус циркийн удирдлагуудад өгсөн. Энэ талаар өчигдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цирк циркээрээ л үйл ажиллагаа явуулах байх ёстой. Гэтэл баар цэнгээний газар болж хувирлаа. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш. Анхнаасаа …
-
15 December
Нийслэлд золгүй байдлаар 3 хүн амиа алджээ
Энэ сарын 15-16-нд шилжих шөнө буюу өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийгхолбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 12, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, танхайрах гэмт …
-
15 December
Төрийн сангийн данс улайжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаараа Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нартайгаа санал бодлоо солилцсон байна. Ингэхдээ Засгийн газрын гишүүдийн чиг үүрэг, эрхлэх асуудлыг еерчлөхөөр болбол УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв гэж үзжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан учраас МАН-ын бүлэг дээрх саналыг гаргаж байгаа бололтой. Мөн тус намын бүлэг …
-
15 December
Төрийн соёрхолт Л.Болд хамгийн өндөр үнээр дуулна
Шинэ жилийн баяр монголчууд бидний уламжлалт баяр биш. Гэлээ ч олон жил үндэсний томоохон баяруудаас дутахааргүй өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн билээ. Энэ нь хүмүүсийн шинэ жилийн баярт өгч буй ач холбогдлоос тодорхой харагдана. Харин энэ баярын үеэрх үйлчилгээний үнэ ханш, өртөг жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн үс засалт, нүүр будалт, гоёлын даашинз, ээмэг зүүлт, гоёл чимэглэлд зарцуулах …
-
15 December
Ё.Отгонбаяр: Бурханыг манайхаас гарсан эсэхийг нотлох хэрэгтэй
Занабазар хийцийн бурхан Франц Улсад их хэмжээний мөнгөөр зарагдсан гэх мэдээллийн талаар БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаяр тайлбар хийжээ.Тэрбээр сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ талаар тайлбар хийхдээ “Ар, Өвөрмонгол нэгдмэл нэг л улс байсан шүү дээ. Тиймээс Өндөр гэгээн Занабазарын хийцийн бурхан энд тэндгүй л байдаг. Харин сая Парист зарагдсан бурханыг манай улсаас гарсан эсэхийг бид нотолж чадвал буцааж авах …
-
15 December
Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулна
УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа яам, агентлагуудын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын шат дамжлагыгцөөлөх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх зарчим …
-
15 December
Шинэ салбарын шанг таталцсан 5 жил
Монголчууд та бүхэндээ, интернет хэрэглэгчид, вэбсайтын уншигчдадаа ирж буй шинэ жилийн халуун мэндийг Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд, түүний Удирдах Зөвлөлийн гишүүдийн өмнөөс хүргэн мэндчилье. Өнгөрч буй 2014 он Монголын Сайтын Холбооны хувьд салбарын бодлого, шинэчлэлд анхаарч нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дотроо хамтдаа хөгжих, эрх ашгаа нэгдэж хамгаалах тал дээр бие биеэ дэмжиж ойлголцсон дэвшилтэт он болж өнгөрлөө. Бид харьцангуй шинэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл