Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 15 December

    Нийслэлийн авъяаслаг хүүхдүүд шалгарлаа

    Монголын хүүхдийн ордноос анх удаа оны шилдэг авъяаслаг, оюунлаг, бүтээлч хүүхдийг тодруулах “Гэрэлт цох” ногоон хивсний ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монголын хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов. “Гэрэлт цох” өргөмжлөл нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, …

  • 15 December

    Өнөө цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй гаансаар Улайстайн Амбан Сайд Чүлтэм бэйсийн гаанс тодорч байна

    Монголчуудын өнө эртнээс өвлүүлж үлдээсэн их уламжлал, ур ухаан, сэтгэлгээний өвөрмөц онцлог, гүн ухаан болон нүүдэлчин ард түмний ахуй амьдралын хэв маягийг гүнээ тусгасан соёлын өв, Монгол дархчуулын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг сурталчлан танилцуулах зорилгоор цувралаар хүргэж байна. Монгол эрчүүдийн хувьд хаш, пийсүү зэрэг чулуун соруултай гаанс, мөнгөн болон ган хэт цохилуур, тамхины уут, шүдэнзний мөнгө, ган хайрцаг хэрэглэж байжээ.Тансаг чимэг, …

  • 15 December

    Автомашин сонирхогч залуус сайн үйлсийн аянд нэгдлээ

    Мерседес машин сонирхогч залуусын клуб  https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=tsгэдэг фейсвүүк группт энэ төрлийн автомашин унадаг, сонирхдог 60 гаруй залуус нэгдсэн байдаг ажээ. Энэ группийн залуус үнэтэй, ганган машин унадаг гэж бардамнаж ихэрхэлгүйгээр үе үе сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулдаг уламжлалтай болоод удаж байга агэнэ. Энэ удаа тус клубын залуус нэгдэн дарь-Эхийн гэр хороолод амьдардаг бүтэн өнчин 4 хүүхдэд хандив цуглуулан өгч туслажээ. …

  • 15 December

    Зарим чиглэлийн замуудыг дугаарын хязгаарлалтаас хаслаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины …

  • 15 December

    Талын Монголын хацар гоо Т.Батцэцэгээ өмөөрнө өө

    Өвлийн жавар тачигнахтай зэрэгцэн улс төрийн байр суурь өнөөг хүртэл тогтворжоогүй, сандал суудлын асуудал бүрэн шийдэгдээгүй, эдийн засаг, улс орны хямрал зэрэгцэн нийгэм бухимдалтай байна. Гэхдээ гурван сая иргэдээ өмөөрмөөр омогшсон үйл явдлууд энэ өдрүүдэд Монголчуудыг нэгтгэж, огшоож чадлаа. Монгол эх орныхоо онгон дагшин байгаль, мөнх цаст хайрхан ууландаа аялж явдаг цэнхэр үст Э.Цэрэндолгор хатагтай цахим ертөнцөд цөөхөн Монголчууд ямар …

  • 15 December

    ”Зүрхээр наадагч” шүүхэд дуудагдах бололтой

    “Хувьсал” продакшны бүсгүйчүүд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа багагүй амжилт олоод байгаа. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь. Учир нь уг кино нь дээр жүжигчдийн нэр мөн кино нь дээр хэлэгддэг шүлгийн мөртийг тэд зөвшөөрөлгүй ашигласан гэнэ. А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь   Яруу …

  • 15 December

    Б.Ганхуяг: Миний цолыг хүчингүйд тооцохдоо хүрвэл 2008 оноос хойш аймгийн цол хүртсэн бөхчүүд бүгд цолоо хураалгана

    Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм. МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн …

  • 15 December

    Ой тогтоолтын ДАШТ-ээс монголчууд 10 медаль хүртлээ

    БНХАУ-ын Хайнань мужид энэ сарын 11-ээс 14-ний өдрүүдэд Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдсөнөөс тэмцээний “Нэр-Царай”, “Хоёртын тоолол”, “Тооны марафон” гэсэн төрлүүдэд манай тамирчид нийт 10 медаль хүртсэн бол дунд насны ангилалд өрсөлдөж буй Э.Пүрэвжав, Э.Энхмөнх, А.Анударь, Т.Энхжин нар …

  • 15 December

    Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байна

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2014 оны төсвийн тодотголын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав. -Та сайдаар томилогдсоныхоо дараа 2014 оны  төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ямаршуу төрхтэй байна вэ? -Энэ богино хугацаанд Засгийн газрын бүтэц, зайлшгүй санхүүжүүлэх зардалтай холбогдуулан 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байна. Маш олон …

  • 15 December

    Дугаарын хязгаарлалтыг 08.00-20.00 цаг болгон өөрчиллөө

    Өнөөдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлд зорчиж буй автомашины дугаарын хязгаарлалтын цаг, бүсийг шинэчлэн тогтоолоо. Уг тогтоолоор авто машины дугаарын хязгаарлалтын хуучин мөрдөж байсан 07.00-22.00 цагийн шинэчлэн өөрчилж 08.00-20.00 цаг болгон өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тогтоолоо. Мөн дугаарын хязгаарлалтын мөрдөж буй бүсийг өвөл, зуны цагийн хуваарйн дагуу ялгавартай байхаар тогтоолоо. Үүнд өвлийн цагийн хуваарьт шинээр ашиглалтанд орсон замуудыг буюу …

  • 15 December

    Кафед барьцаалагдсан иргэдээс 5 хүн зугтаж чаджээ

    Сидней хотын бизнес дүүргүүдийн нэг болох Мартин плэйст байрлах “Lindt” кафед үл таних этгээдүүд олон тооны хүн барьцаалсан тухай бид мэдээлсэн билээ. Энэхүү хэрэг явдлаас хойш зургаан цаг өнгөрч байгаа юм. Тэгвэл саяхан барьцаалагдсан иргэдээс тав нь зугтаж ирсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. “New South Wales”-ийн цагдаагийн дэд комиссар Кэтрин Бёрн “Бид бүхэн барьцаалагч этгээдүүдийн талаар илүү их мэдээлэл олж …

  • 15 December

    Ноёд группын Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

    “Ноёд” группын Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэний дагуу  Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхээр 2014 оны 12 дугаар сарын 12 ны өдөр хянан хэлэлцсэн байна. – Яллагдагч Г.Буяндорж, Д.Батжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “2012 оны 03 дугаар сарын 30 ны өдөр Г.Буяндоржоос  С.Билэгтэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р …

  • 15 December

    Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын уулзалтыг зохион байгуулжээ

    Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210 дугаартай албан даалгаврын хүрээнд тус аймгийн Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид сар бүр уулзалт зөвлөгөөн зохион байгуулахаар болсон ба энэ ажлын  хүрээнд 12 дугаар сарын уулзалт зөвлөгөөнийг аймгийн Прокурорын газраас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнд  аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Сум …

  • 15 December

    С.Бямбацогт: Дэд сайдад нэр дэвшигчдэд олон шалгуур тавина

    МАН-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд дэд сайдад нэр дэвшигчдэд тавих шалгуур, шаардлагын талаар мэдээлэл хийжээ. Дэд сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүн тус намд олон байгаа аж. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Бид дэд сайдад нэр дэвшигчдийг шалгаруулахдаа өрсөлдөөний зарчим баримтална. Ажлын туршлага, мэдлэг боловсрол, намын төлөө сэтгэлээ зориулж зүтгэж байсан эсэх зэрэг олон шалгуур …