Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 17 December

    Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно

    Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын нэг нь  яах аргагүй “Оны залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам  байлаа. Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн  уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь  жилтэйгээ  золгож  байна. 22 жилийн хугацаанд үнэ цэнээ алдалгүй улам амжилттай болж, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байгаа “Next …

  • 17 December

    Ким Чен Ун ялалт байгууллаа

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын тагнуулын ажилчдын тухай өгүүлэх “Ярилцлага” киноны нээлт хойшилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Киноны нээлт энэ сарын 25-нд болох байсан юм. Өчигдөр “Sony” компани “Ярилцлага” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгджээ. Дээрх мэдэгдлийн дараа тус кинонд гол дүрийг бүтээж буй Жеймс Франко твиттертээ “Ким Чен Ун ялалт байгууллаа. Гайхалтай” …

  • 17 December

    “CHRISTMAS NIGHT” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай  мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна. Улсын филармонийн дэд дарга Г.Батхуяг: Улсын филармоноос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт 12- р сарын 20-нд 18.00 цагт Соёлын …

  • 17 December

    Шинэ яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

    Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ томилгоо хийлээ. Дараах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлжээ. 1.Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын; 2.Бат-Амгалангийн Болдбаатарыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын; 3.Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын; …

  • 17 December

    “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн болж байна

    Төрийн ордны Их танхимд өнөөдөр  “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн болж байна. Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг зөвлөгөөнийг хийж байгаа юм. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх …

  • 17 December

    УИХ-ын гишүүд ОО-ийн цаастайгаа ажилдаа ирдэг болжээ

    Саяхан гадны нэгэн төлөөлөгч Монгол Улсын төрийн ордоны нойлд хүндэрээд баларсан тухай онигоо шиг зүйл яригдаж байна. Учир нь тэрээр OO-ийн цаасгүй байгааг нь мэдэлгүй орчихсон юм уу даа? Тэгээд их гайхаж бажигдсан тухай л яригдах болов. Мөн одоогоос хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүн М.Зоригт Төрийн ордонд ОО-ийн цаас тасраад хэцүү байгаа талаар жиргэж олон түмний гайхлыг ихэд төрүүлсэн. Гишүүний …

  • 17 December

    “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн А.Амарын “Монголын товч түүх”, Б.Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”, Б.Буянчуулганы “Манж, Монгол холбогдсон түүхт байдал”, Н.Магсаржавын “Монгол Улсын шинэ түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”-ийг багтаан хэвлэсэн “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт өнөөдөр …

  • 17 December

    32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

    Улаанбаатар хотын Цагдаагийн газарт 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1493 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг …

  • 17 December

    Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнг нэгтгэж байна

    Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахыг  үүрэг болгосон.  Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн …

  • 17 December

    Нийтийн эзэмшлийн 1.804 мянган метр квадрат талбайг цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1,804 мян метр квадрат талбайг цэвэрлэж, 2215 тн хог хаягдлыг ачуулжээ. Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар  …

  • 17 December

    Ичиножёо А.Ичинноров 10 kг-ийг хасахад хүрчээ

    Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд цөөн башёд үнэмлэхүй амжилт үзүүлэн “секивакэ” цол хүртчихээд буй  Архангайн Батцэнгэлийн уугуул хүү Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо жингээ хасахаар хичээж байна. Түүнийг сумогийн мэргэжилтнүүд болон багш Минато ояката нь жингээ тодорхой хэмжээгээр хасах шаардлагатайг хэлсэн байна. Учир нь Ичиножёо жингээ хасч хурдаа  нэмэхгүй бол барилдааны амжилт буурч магадгүй гэнэ. Одоогоор Ичиножёогийн жин 199 кг-д хүрчихээд байгаа. …

  • 17 December

    Эрчим хүчний шинэ тариф үйлчилж байна

    Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоосон билээ. Уг шинэ тарифыг энэ сарын 5-наас эхлэн мөрдөж байгаа юм. “Үнийг индексжүүлсэн” гэдэг нь гадаад болон дотоод зах зээлийн олон нөлөөллийг харьцуулан судалж, дүгнэсний үндсэн дээр дундажлан гаргасан шинэ тариф …

  • 17 December

    Галт тэргэнд дайруулах гэж байсан иргэнийг аварлаа

    Цагдаагийн алба хаагчид амиа хорлох гэж байсан иргэнийг аварч чадлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20-р хорооны хэсгийн байцаагч а/х Д.Мөнхболд а/а Г.Зоригтбаатар мөн олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар нар нь Б.Г.Д-н 20-р хороо Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авч шуурхай шалгасны эцэст Ю овогтой С нь согтуугаар галт тэрэгний …

  • 16 December

    Тувагаас 20 цаа буга авчирчээ

    Сүүлийн жилүүдэд цаатнуудын амин зуулга, уламжлалт аж ахуй алдагдахад хүрчээ. Учир нь, цаа бугын сүрэг цус ойртож бие нь давжаарч, тоо толгой нь цөөрөх аюулд өртөөд буй аж. Тиймээс Засгийн газар цаатан иргэдэд анхаарлаа хандуулан амьдралын төвшинг дээш лүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийг мийн хамгаал лыг сайж руулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий “Цаа бугын аж ахуйг …

  • 16 December

    Зам тээврийн осол 30 гарч, 26 хүн гэмтжээ

    Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-17-ны хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1940 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 57 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 22, осол …