Өчигдөр буюу 2014.04.08-ны орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1778 төгрөг 5 мөнгөнөөс 1782 төгрөг 4 мөнгө хүрч 3 төгрөг 99 мөнгөөр чангарлаа. Харин юань төгрөгийн эсрэг 286 төгрөг 21 мөнгөнөөс 287 төгрөг 36 мөнгө хүрч 1 төгрөг 15 мөнгөөр, евро төгрөгийн эсрэг 2439 төгрөг 13 мөнгөнөөс 2453 төгрөг 25 мөнгө хүрч 14 төгрөг 12 мөнгөөр, иень төгрөгийн эсрэг …
Мэдээ мэдээлэл
April, 2014
-
9 April
Овъёосны агшаамал хавдраас сэргийлдэг
Хүүхэддээ овъёосны агшаамал өгч байгаарай. Хүүхдэд төдийгүй томчуудад хамгийн ашигтай агшаамал бол овъёосных юм байна. Түүний бүтцэд орсон олон төрлийн витамин, микро элемент нь сэтгэл санаа, биеийн эрч хүчид эерэгээр нөлөөлөхөөс гадна “муу” холестерины түвшнийг бууруулж, тэр бүү хэл наслалтыг уртасгадаг гэж эрдэмтэд баталж байна. АНУ-ын Хойд Каролина мужийн Хөдөө аж ахуй, техникийн их сургуулийн шинжээчид олон жил судалгаа явуулсны эцэст …
-
9 April
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2014 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн …
-
9 April
200 орчим м3 хальсан бохир усыг цэвэрлэж ариутгаж дууслаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013.03.19-ны өдрийн А/71 тоот захирамж гарсны дагуу 3-р сарын 19-21 ны хооронд 56г, 58в байрны орчимд хальсан хөлдүү бохир усыг цэвэрлэх ариутгах ажил зохион байгуулагдаж дууслаа. Уг ажлаар 200 орчим м3 хөлдүү бохир усыг цэвэрлэж ойр ормын газрыг ариутгах арга хэмжээг авч ажиллаж холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгч ажилласан байна.
-
9 April
Тэнгэр дэх хар нүхний талаарх судалгаа
Хар нүх хэмээх ойлголт өнгөрөгч зууны эхээр оддын мөхлийн талаар хийж байсан эрдэмтдийн судалгаан дундаас анх урган гарчээ. Энэтхэг-америкийн астрофизикч, хожим нобелийн шагнал хүртсэн Субраманьян Чандрасекар тухайн үед цагаан одой одны онолын судалгааг хийж байв. Харьцангуй залуу одод гравитацын буюу татах хүч, дулааны энергийн үйлчлэлээр үүсэх тэлэх хүчний тэнцвэр дээр хэлбэржин оршдог. Харин энергиэ алдан хөгширч буй оддын хүчний тэнцвэр …
-
9 April
Иргэд 1284.mn цахим хуудсаар хэрэглэгчийн эрхийг зөрчсөн санал гомдлоо өгөх боломжтой
Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байдаг. Энэ удаа 11-11 төвд тус газрын дарга О.Магнай оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр 5300 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа. Иргэд шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдол, өргөдлөө 1284.mn цахим хуудсаар дамжуулан өгөх техникийн …
-
9 April
Нийтийн дууны урлагийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур” наадам айсуй
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдана. Тус наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байсан удаатай. Энэ жилийн хувьд “Алтан хуур” наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд тус …
-
9 April
Долоон өөр ертөнцийн эхний ертөнцөөр өнөөдөр аялаарай!
Улсын драмын эрдмийн театр энэ оныг их бүтээлийн жил болгож байгаа гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тэд өнгөрсөн оны сүүлчээр алдарт “Дон Кихот” болон “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгүүдээр үзэгчдэдээ бэлэг барьсан. Тэгвэл энэ сард багтааж, долоон өөр найруулагчийн долоон өөр ертөнцийг үзэгч түмэндээ дэлгэн харуулна хэмээн амласан. Энэхүү “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн нээлт өнөөдөр болно. Тодруулбал, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч …
-
9 April
МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦ-2014
Орчин үеийн менежментийн эцэг гэгддэг их сэтгэгч Питер Дракер “КОМПАНИ БҮРТ МАРКЕТИНГ, ИННОВАЦИ ГЭСЭН ҮНДСЭН 2 ЧИГ ҮҮРЭГ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ” хэмээсэн байдаг. Өөрөөр хэлвэл аж ахуйн нэгж бүр хэрэглэгч юуг хүсч, эрхэмлэж, хэрэглэж байгааг мэдэж, инноваци буюу шинэтгэл хийх замаар тэдний хэрэгцээ, шаардлагад нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хэрэгцээг нь хангах, ашиг орлого олох, оршин тогтнох жам ёсыг өгүүлсэн …
-
9 April
“Номин холдинг”-д түрээслүүлсэн байраа төр буцаан авна
Төрийн өмчийн хороо хуралдаж “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК-д түрээслүүлж байсныг төрийн өмчид буцаан авах болжээ. Уг байр нь Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж буй гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгч, төрийн тусгай хамгаалалтад байдаг иргэн, албан тушаалтныг байрлуулдаг байсан онцгой обьект юм. Тус компани түрээслэх хугацаандаа зохих хууль, …
-
9 April
Шинээр 6 чиглэлд Сурагчдын автобус явж эхэллээ
2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүрэгт шинээр 6 чиглэлд Сурагчдын автобусыг үйлчилгээнд явуулж эхэллээ. Тодруулбал: “7 буудал-Дөлгөөн нуур”, “Ботаник-Токиогийн гудамж”, “Дамбадаржаа-Хүч бөөний төв”, “Баянзүрх цогцолбор сургууль-Эмийн ургамал”, “Шархад-Токиогийн гудамж”, “Зүрх уул-5-р сургууль”-ийн чиглэлд сурагчдад үйлчилж байна. Өмнөх 6 чиглэлд : “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль”, “Нисэх-120” мянгат чиглэлд сурагчдад …
-
9 April
Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-нд оролцох манай тамирчид тодорлоо
Казахстаны Астана хотноо дөрөвдүгээр сарын 23-26-нд “Даулет” цогцолборт болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчдын бүрэлдэхүүнийг зарлалаа. Манай эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм. Үүнд: ЭРЭГТЭЙ: 57 кг: ОУХМ Д.Цогтбаатар /Алдар/ 61 кг:Н.Лхамгармаа /Алдар/ 65 кг: Б.Батмагнай /Ажнай/ 70 кг: ОУХМ Б.Батзориг /Хилчин/ 74 кг: ОУХМ П.Өнөрбат /Хасу …
-
9 April
“Mongolia Mining 2014” маргааш эхэлнэ
“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн маргааш “Буянт-Ухаа” цогцолборт үүдээ нээхээр зэхжээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia mining 2014” өмнөх жилүүдийнхээс улам өргөжиж, 16 улсын 120-иод компани оролцохоор бүртгүүлсэн тухай эл үзэсгэлэнг зохион байгуулж буй “Minex Mongolia” компанийн зохицуулагч П.Чимэдням онцоллоо. Тодруулбал, АНУ-ын “Joy Global”, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч “Cummins”, ХБНГУ-ын …
-
9 April
Монгол Улсын цагийн этолон дэлхийн хэмжээнд хүрсэн
Стандартчилал хэмжил зүйн газар нь Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай, Монгол Улсын Шадар сайдын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг төрийн удирдлагын байгууллага юм. Тус агентлаг нь найман хэлтэс албатай, 150 албан хаагчтай. Монгол Улсын жин хэмжүүрийн этолон буюу нарийвчлалыг тогтоон өндөр төвшинд хадгалан доод зэргийн этолоныг баталгаажуулдаг үйл ажиллагааг явуулдаг. Энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мөн стандартчилалын чиглэлээр …
-
9 April
Галидасын Үүлэн Зардас
Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу. Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм. Зохиолын эх нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл