Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 15 March

    Хууль бус эд зүйлс хилээр нэвтрүүлэхийг оролджээ

    Хилийн 0108 дугаар ангийн төмөр замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөх хот гарах чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэргээр зорчиж явсан иргэн улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг гаргахыг оролджээ. Тодруулбал, 16 боодол буюу 46 кг бог малын өлөн гэдсийг үйлчлэгч Д.Урангуа, Г.Ариунтуул, мөн галт тэрэгний зургадугаар вагоны долдугаар купенд 705 гр бугын цусан эврийг …

  • 15 March

    Алга болсон онгоцны холбооны хэрэгслүүдийг санаатайгаар салгасан нь тогтоогдоод байна

    Сураггүй алга болоод буй MH370 онгоцтой холбогдуулан Малайзын Ерөнхий сайд Najib Razak өнөөдөр мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдсэнээр алга болсон онгоцны холбооны хэрэгслүүдийг санаатайгаар салгасан нь тогтоогдоод байгаа аж. Хиймэл дагуулаас авсан мэдээллийн дагуу Бойнг 777 онгод хамгийн сүүлд холбоо барьсны дараа чиглэлээ өөрчлөн долоон цаг ниссэн байж болзошгүй гэнэ. Эрлийн багийнханд байгаа баримтууд дээр үндэслэн онгоцтой холбоо тасарсан явдал нь онгоцонд …

  • 15 March

    Үндэсний Супер лигийн аваргын өвөрмөц загвартай медаль

    МҮСБХ-ноос зохион байгуулдаг Үндэсний Супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр Спортын төв өргөөнд боллоо. Гурав дахь тоглолтын дараах байдлаар “Хасын хүлгүүд” ээлжит хожлоо авснаар цувралыг 3:0-ээр тэргүүлж байгаа. Үзэгчдийн түрлэг, хоёр багийн үнэнч хөгжөөн дэмжигчид, бүрээ, бөмбөрийн нижигнээн, туг далбаа намирсан уур амьсгал дунд хоёр багийн тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж байгаа. Үндэсний супер лигийн алт, мөнгө, хүрэл …

  • 15 March

    Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын байршил, төлөв байдал, цэвэр усны нөөц, дэд бүтцийн талаар орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулсны үндсэн дээр дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх, санал боловсруулж танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа. Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев энэ …

  • 15 March

    Азийн хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулна

    Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх зорилготой “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн хөгжлийн  банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 2,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ Түүнчлэн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн …

  • 15 March

    Уругвай улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Л.Болд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Мария дел Росарио Портелийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 14-нд хүлээн авч уулзав. Сайд Л.Болд Элчин сайд М.Портелийг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Уругвайн харилцааг хоёр орны …

  • 15 March

    Брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн талаар хэлэлцэнэ

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Маркетингийн Холбоотой хамтран “Брэнд бүтээгдэхүүн, түүний хөгжүүлэлт” хэлэлцүүлгийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Уг хэлэлцүүлгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэрэглээг өсгөх, сурталчлах, нийтэд таниулах хөгжүүлэх талаар хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээ, төр засгаас дэмжих туслах болон баримтлах бодлогын талаар бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгчид оролцож санал бодлоо солилцох, хамтран ажиллах зөвлөмж …

  • 15 March

    Өнөөдөр олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр

    “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс арав гаруй жил тэмдэглэж байгаа юм. Олон улсын хэмжээнд 1985 онд НҮБ-ын Ассамблейгаар Хэрэглэгчийн эрхийн найман зарчимыг батлаад, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр болгожээ. Одоо энэ өдрийг дэлхийн 100 орчим улс тэмдэглэдэг гэнэ. Мөн энэ онд уг өдрийг “Үүрэн телефоны хэрэглэгчдийн …

  • 15 March

    7000 орчим иргэд БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг

    УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь /2014.03.14/ өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 орчим манай улсын иргэн хууль бусаар ажиллаж байна гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа …

  • 14 March

    М.Мамиашвили ФИЛА-гийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ

    2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Итали улсын Ром хотод болсон Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн Товчооны хуралдаанаар ерөнхийлөгч Н.Лалович санал болгосноор Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилийг тус холбооны дэд ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгожээ. 1998 оноос ФИЛА-гийн Товчооны гишүүнээр ажиллаж байна. ФИЛА нь 5 дэд ерөнхийлөгчтэй ажээ. Михиал Геразиевич Мамиашвили нь 1963 онд өнөөгийн Украин улсын Конотоп хотод …

  • 14 March

    “1111 төв”-д 890 гаруй иргэн ханджээ

    Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явц, төслийн санхүүжилт болон зээлийн нөхцлийн талаарх асуулт түлхүү иржээ. Энэ асуултад Эдийн засгийн хөгжлийн яамнаас Монгол Улсын хөгжлийн банкны 70130513 дугаарын утсанд холбогдож,  төслийн шалгаруулалтын талаар тодорхой  мэдээлэл авах боломжтой гэсэн  хариу өгсөн байна. “Орон сууцны ипотекийн зээл” хөтөлбөрт амины орон сууцыг хамруулах журам хэзээ гарах талаар …

  • 14 March

    Багийн шинэчлэлийн талаар Засаг дарга нар хэлэлцэж байна

      Төрийн байгууламжийн анхан шатны нэгж багаар дамжуулан өрх гэр, иргэдэд өгөөжтэй, чанартай үйлчилгээ хүргэдэг болохын тулд Шинэчлэлийн Засгийн газар бодлогын томоохон шинэчлэл хийх гэж байна. Энэ асуудлыг багийн Засаг дарга нарт тайлбарлан ойлгуулж, тэдний санал бодлыг сонсохоор ЗГХЭГ-аас энэ онд 10 аймагт хэлэлцүүлэг хийнэ. Эхний хэлэлцүүлэг өнөөдөр Булган аймгийн төвд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх “Баг-Иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлэгт Орхон, …

  • 14 March

    3-р сарын 13-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    3-р сарын 13-ны өдөр 78 тээврийн хэрэгслийн жолооч  гэрлэн дохио зөрчсөн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

  • 14 March

    Нийслэлийн байгаль орчины дарга Г.Болормаад хариуцлага тооцох уу

    Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж тендер будлиантуулдаг, танил талдаа өгдөг үзэгдэл манайд хэдийнээс бий болчихсон. Албан тушаал, авлигын хэргээр шүүхийн хаалга татаж гэм буруутай нь тогтоогдсон эрхмүүд гарын арван хуруунд багтахааргүй олон. Улсын мөнгийг үрэн таран хийдэг, зориулалтын бусаар ашигладаг албан тушаалтнуудыг төрөөс зайлуулах тухай яригддаг ч биелэлээ тэр бүр олдоггүй. Хоёр хоногийн өмнө энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд нэлээн …

  • 14 March

    Өнөөдөр дэлхийн нойрны өдөр

    “Дэлхийн нойрны өдөр”-ийг 2008-н оноос эхлэн Олон улсын анагаах ухааны нийгэмлэг тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох буюу унтах хугацаа жилээс жилд багассаар байгаатай холбоотой ажээ. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг ба насанд хүрсэн хүний хоногт унтах зохистой хугацаа нь 7-8 цаг байдаг аж. Сүүлийн 20 жилд хүний унтах цаг хугацаа 30 минут …