Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 19 February

    Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ

    Хуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Иймд нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө. …

  • 19 February

    9 настай охиноо хэвтэрт ортол нь элдүүрээр зоджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 30 настай, эмэгтэй иргэн Д, өөрийн төрсөн охин 9 настай Л-ыг  хэвтэрт ортол нь зоджээ. Тэрээр Л-ыг гурилын элдүүр модоор цохиж, баруун гарын тохойг хугалан, хоёр хөлийг нь хөдлөх боломжгүй болтол гэмтээсэн байна. Энэхүү хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

  • 19 February

    Голын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна

    Манай орны ихэнх гол, мөрөн, нууранд халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа бөгөөд 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Иймд гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийх, мал туух, зорчихгүй байх, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг малчид, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулж байна. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ …

  • 19 February

    Дулааны IV цахилгаан станцын үр ашгийг Японы хөрөнгө оруулалтаар дээшлүүлнэ

     -Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга- Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрээр Монгол Улсын …

  • 19 February

    “Хүннү эйр” Парис руу нислэг үйлдэхээр бэлтгэж байна

    Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани ирэх зун анхныхаа уртын нислэгийг Парис хот руу хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани нь өмнө нь “Mongolian Airlines” гэх нэртэй байсан бөгөөд А319 онгоцоор үйлчилдэг байсан юм. Тэгвэл 2015 оноос эхлэн А330-200 онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна. Ямартай ч “Хүннү эйр” компани зургаадугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 29-ний өдрүүдэд долоо хоногт …

  • 19 February

    Бичихгүй байж чадсангүй

       Сэтгүүлч Жаргалын бичсэн “Хүн үү, мангас уу?” нийтлэл нийгэмд шуугиан тарьж энэ нийтлэлээс болоод төсвийн мөнгийг идэж уусан олон эрх мэдэлтнүүд шоронгийн хаалга татжээ. Энэ явдалд эмзэглэсэн нэгэн сайд сэтгүүлч Жаргалыг өөрийг нь шоронд “хатаах” арга сэдсэн байна. Ингээд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан бичдэг, олон болж бүтэхгүй зүйлийг илчилж, орон гэрээ хүртэл бусдын луйврыг илчлэхийн тулд барьцаалж, хувийн амьдралаа …

  • 19 February

    Цөмийн энергийн газар итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

    Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн дозиметрийн шалгалт, баталгаажуулалтын нэгж Стандарт хэмжилзүйн газрын итгэмлэлийн хэлтэсийн үзлэгт тэнцэж итгэмжлэлээ 4 жилээр сунгууллаа. Энэ талаар тус лабораторын ахлах мэргэжилтэн Ү.Оюунгэрэлээс тодрууллаа. Лаборатори анх хэзээ итгэмжлэгдаж байсан бэ. Ер нь итгэмжлэгдсэн лабораторын шалгуур үзүүлэлт нь ямар байх ёстой вэ? Лабораторын үйл ажиллагаа MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж мөрдөж ажиллаж байгаа …

  • 19 February

    Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог 62 тусгай зөвшөөрлийг хоёр дахин багасгаíà

    Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз  олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг …

  • 19 February

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Монгол наадам цогцолбортой хамтран ажиллана

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хүй долоон худаг дахь Олон нийтийн арга хэмжээ, Олон улсын чанартай тэмцээн уралдаан, Улсын их баяр наадам зэрэг үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэл ажилд хамтран ажиллана. Тодруулбал ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, усалгаа, …

  • 19 February

    Нийслэлийн 1124 өрхийн 160 231 толгой малыг шинжилгээнд хамруулжээ

    Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин  зөөвөрлөгдөн  орж  ирэхээс  урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо,  Багахангайн пост, Налайхын 4-р зөрлөг дэх пост,  Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун  турууны  товчоодод  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24  цагаар  ажиллан байнгын хяналт тавьж байна.  Өнөөдрөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах юм. 2014 оны …

  • 18 February

    МАН гишүүдээ хамгаална

    “Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт Тусгаар Тогтнолын ордны Бага танхимд боллоо.  Үзэл бодол, намаар ялгаварлан иргэдийн эрх ашгийг хөндөх явдал их байгааг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байна. Тиймээс МАН-ын зүгээс эдгээр иргэн, гишүүд дэмжигчдээ хамгаалж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Эрх баригчдын зүгээс өөрсдийнх нь бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийг айлгах, дарамтлах, хорих, цагдах, зэргээр …

  • 18 February

    2 сарын 17-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёрдугаар сарын 17-нд 55 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 654 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 18 February

    УДЭТ ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа

     Улсын Драмын Эрдмийн Театраас дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна. Маркетинг олон нийттэй харилцах хэлтсийн дарга / 1 / Гүйцэтгэх үндсэн үүрэг: Маркетингийн  хэлтсийн  үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Байгууллагын маркетингийн бодлого, төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх. Ажлын байранд тавигдах шаардлага: Гүйцэтгэх үндсэн үүрэг: Театрын хэмжээнд маркетингийн бодлого төлөвлөлт, судалгаа, идэвхжүүлэлтийг хариуцсан багийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Тавигдах ерөнхий шаардлага: Маркетинг, бизнесийн …

  • 18 February

    Усны үнэ цэнийг нэмэгдүүлэх компанит ажил эхлүүллээ

    Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг Монгол Улс ч бас сүүлийн жилүүдэд тогтмол тэмдэглэх болсон. Тэгвэл бизнес, эдийн засгийн мэдээ мэдээллийн “Mongolian Economy” сэтгүүл энэ удаагийн усны өдрийг угтан “Усны үнэ цэн” компанит ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд төрийн засгийн холбогдох албаныхан, иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад усны асуудал чухам ямар төвшинд …