Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 18 February

    Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн тогтоолоо

    Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон халдварын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Засаг дарга 2014 оны 2 дугаар сарын 14-нд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх, хөрөнгө гаргах тухай А/90 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, …

  • 18 February

    Төмөр замын 27 зөрлөгийг шинэчлэнэ

    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал ОХУ-ын Москва хотноо болжээ. Хуралдаанаар байгууллага хоорондын санамж бичгүүдэд гарын үсэг зурснаас гадна 2015- 2020 он хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээний талаарх урьдчилсан тооцоог нарийвчлан хэлэлцсэн байна. Уг тооцооллоор, 2015 онд нийт ачаа эргэлт 34.1 сая тонн, 2020 онд 45.1 сая тонн хүрэх юм. Энэ нь 2012 …

  • 18 February

    Хилийн чанадад зорчихдоо визийн зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа

    Бүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтанд байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласаны үр дүнд  түүнийг 2 дугаар сарын 12-ны өдөр эх оронд нь авчрав. Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж 3 сар гаруй …

  • 18 February

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн бага хурал Улаанбаатарт болно

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази,  Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал 2014 оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Улаанбаатар хотноо болох энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 46 орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар уригдсан бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж …

  • 18 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10:00 цагт 21 аймаг болон нийслэлийн 100 сургуульд физикийн лабораторийг сургалтанд ашиглах аргачлалыг танилцуулах сургалт Багшийн хөгжлийн ордон, 44-р сургууль дээр тус тус зохион байгуулагдана. Сургалтын нээлтэнд БШУ-ны сайд оролцоно. Харилцах утас: 97113649, 98119897 12:00 цагт “Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд болно. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын …

  • 18 February

    Украйн дахь жагсаал өндөрлөх тийшээ хандлаа

    2 сар үргэлжилсэн украйны Засгийн газрын эсрэг жагсаал намжиж төлөвт шилжжээ. Засгийн газраас жагсагчдыг өнөөдрийн дотор нийслэл дэх жагсаал цуглаанаа зогсоовол жагсаалын үеэр баривчлагдсан иргэдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг санал болгосноор асуудлыг ийнхүү тайвшруулах нөхцөл бүрэлдсэн байна. Сони: Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович өршөөлийн шинэ хуулийн талаар иргэдэд санал тавьсантай холбогдуулан нийслэл Киев хотын төв талбайд цугласан жагсагчид 2 сар үргэлжилсэн …

  • 18 February

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, М.Батчимэг нар олон улсын хуралд оролцож байна

     УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрийн Вена хотноо болж буй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцож байна. ЕАБХАБ нь дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд манай улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ дахь ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар тус …

  • 18 February

    Энэ жил 50-60 мянган ажлын байр нэмж бий болгоно

    “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилт бол дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох. Энэ зорилтыг биелүүлэхээр “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 8 хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд …

  • 17 February

    Нойргүй хоносоноос толгой руугаа цохиулсан нь дээр

    Шведийн судлаачид нойр  нь хүний биед ус агаараас дутахгүй хэрэгтэй гэдгийг анхааруулжээ. Нойр алдах нь хүний тархинд “толгой руугаа цохиулаад авсан” мэт хүчтэй сөрөг үйлчлэл үзүүлдэг гэнэ. Нойргүй хоносоны дараа хүний уураг тархинд  NSES-100B гэдэг нэртэй биошингэн ялгардаг нь тархины хүнд гэмтлийн үед илэрдэг шинж гэнэ. Хэрвээ байнга дутуу нойртой явах юм бол энэ нь нас өндөр болох үед Альцгеймэр, …

  • 17 February

    Хүүхдийн иж бүрэн эмнэлэг байгуулах аянг орон даяар зарлалаа

    Манaй улсад эмнэлэг тэр дундаа төрөлжсөн хүүхдийн эмнэлэг байдаггүйгээс болж хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихтэй байдаг билээ. Мөн эмч, эмнэлгийн орны хангалтгүйн улмаас эмнэлгийн коридорт эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хүүхэд багачууд үйлчлүүлж, зарим нь эмчлүүлж ч чадахгүй бүр эмнэлгээсээ ч өвчин тусаж байгаа. Тэгвэл   Монголын залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын скаутын холбоо зэрэг хүүхэд залуучуудын байгууллагууд нэгдэж, олон …

  • 17 February

    Яшар Догугийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд манайхан амжилттай оролцлоо

    Турк улсын Стамбул хотноо Олимп, Дэлхийн аварга Туркын алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит эрэгтэй чөлөөт тамирчдын тэмцээн 2-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, 57 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Гацуурт Олимп клубын бөх Батболдын Номин түрүүлж, 65 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Алдар спорт хорооны бөх МУГТ Ганзоригийн …

  • 17 February

    С.Жавхлан тоглолтынхоо орлогыг “осгосон” 5 настай охинд хандивлана

    Зохиолын дууны “ханхүү” гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүний төрсөн өдөр энэ сарын 21-нд тохиож байгаа бөгөөд 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт үзэгч фэнүүдтэйгээ 3 өдрийг хамтдаа дуулж өнгөрүүлэх юм. Түүний төрсөн өдрийн бэлэг нь тоглолтод хүрэлцэн ирэхдээ үзэгч олон монгол дээлээ өмсвөл хамгийн том “бэлэг” хэмээсэн. …

  • 17 February

    Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 5 барилгын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад өнгөрсөн сард хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад нийт 5 дүүргийн 45 барилга дээр ажиллаж буй 164 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Харин Чингэлтэй, Багануур, Налайх дүүргүүдэд барилгын ажил зогссон байсан учраас хяналт, шалгалт явуулаагүй байна. Шалгалтад хамрагдсан дээрх аж ахуйн нэгжүүдээс барьж буй барилгын талаар олон …

  • 17 February

    Хумсаар нь эрvvл мэндийг нь шинжэе

    Эрvvл хvний хумс бага зэрэг ягаавтар өнгөтэй байдаг. Хvнд өвчтэй хvний хумсан дээр дарахад ягаан өнгө нь тvргэн эргэвэл эдгэрэх, эсрэгээр бол өвчин аюултай байгаагийн шинж гэж эртний оточ нар vздэг байжээ.-Хумс шарлах нь элэг цөсний өвчнийх -Ногоовтор шар өнгө идээт процессийн шинж – Бараан хvрэн өнгө нь хvнд хэлбэрийн ханиад, мэнгэр -Улаан өнгө vе мөч vрэвссэнийх – Цайвар улаан …

  • 17 February

    Америк эмэгтэй найзынхаа өсвөр насны хүүг хүчирхийлжээ

    АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч, ганц бие дөрвөн хүүхдийн  эх, 36 настай Жонел Форли гэгч эмэгтэй найзынхаа өсвөр насны хүүг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хохирогч хүү 15 настай дунд сургуулийн сурагч байсан бөгөөд Жонел өнгөрсөн оны 11, 12-р саруудад хүүтэй бэлгийн харьцаанд орж байсан аж. Хамгийн харамсалтай нь энэ тохиолдол бүртхүүгийн эцэг, эх гэмт этгээдийг найзын хувиар гэртээ урьж, дайлж цайлж байсан …