Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 28 October

    Хятадад “H7N9” томуугаас урьдчилан сэргийлэх тарилга гаргажээ

    БНХАУ-ын эмч нар H7N9 томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулсан тухай Синхуа агентлагт мэдээлжээ. Тарилгын талаар Томуу өвчнийг судлах Хятадын үндэсний төвийн захирал Шу Юэлун “урьдчилан сэргийлэх тарилга дэлхийд энэ вирусын тархалтыг хянахад туслах юм. Урьд нь Дэлхийн эруул мэндийн байгууллагын шинжээчид H7N9-г бусад шувууны томуу өвчний тэмдэгтүүдтэй харьцуулан, уг вирус бусдаас түргэн тархаж, түүний мутаци өөрчлөлт өвчний эрсдэлийг илүүтэйгээр ихэсгэж …

  • 28 October

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах аж. Мөн ажлын хэсгийн хуралдаан болно. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ …

  • 27 October

    Хайрын түүх \өгүүллэг\

    Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн. …1997 оны 10 сарын хорин хэдэн …

  • 26 October

    Цагаан дарс уух нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг

    Цагаан дарсыг тунгалаг байлгадаг олон хүчлийн исэл улаан дарснаас илүү шүдний гадарга болон буйлыг гэмтээдгийг  Германы эрдэмтэд тогтоосон байна. Тус улсын Хүнс судлалын төвийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дарсан дахь согтууруулах ундааны тун болон бусад амт оруулагч бус ердөө рН хэмээх исэл л шүдэнд хортой аж. Цагаан дарсны хорхойтнууд дарсаа бяслагаар даруулан уух нь эрүүл мэндэд тустай гэж тэд зөвлөжээ. Учир нь …

  • 26 October

    “Модун Ресурс” ЗГ-тай санамж бичиг байгуулжээ

    Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Модун Ресурс” компани /ASX: МОВ/ нүүрсний шахмал түлшний үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх тухай Монголын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг мэдээлэл цацагдсанаар компанийн хувьцааны ханш 16 хувиар өссөн байна. Дээрх санамж бичигт заасны дагуу  тус компани нь Нүүрст төслийнхөө ордод олборлолт явуулах, ордод түшиглэн хагас коксон шахмал түлшний үйлдвэр байгуулах болоод шаардагдах хөрөнгө оруулалтыг …

  • 26 October

    У.Мөнх-Эрдэнэ ялагдаж, хүрэл медальтай ирэхээр боллоо

    Казахстаны Алматы хотноо болж буй Сонирхогчдын боксын насан хүрэгчдийн ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр мөнгөн медалийн төлөө тулалдсан билээ. Тэмцээнд оролцохоор явсан долоон тамирчнаас ганцаарахнаа эх орондоо медаль өвөртлөн ирэх гэж буй тамирчин маань Куба улсын тамирчин Яснер Лопезд 3:0 харьцаагаар ялагдсан юм. Тиймээс У.Мөнх-Эрдэнэ тамирчин маань Монгол түмэндээ хүрэл медальтай ирэхээр боллоо.

  • 26 October

    Францтай харилцан визгүй зорчих боллоо

    “Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар өнөөдөр /2013 оны 10 дугаар сарын 26/ Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр дипломат паспорт эзэмшигч иргэд албан ажлаар болон хувийн …

  • 26 October

    Бүх нийтийн цэвэрлэгээ явагдаж байна

    Нийслэлийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг.  Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын төрсөн өдрийн өмнө их хотынхоо “нүүр”-ийг угаах даалгавар өгсөн байна. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аравдугаар сарын 26-ны бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлажээ. Ингэхдээ төр захиргааны байгууллагууд хариуцаж авсан хуваарьт талбайгаа цэвэрлэх бол нийслэлийн дүүргүүд тухайн нутаг …

  • 26 October

    Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн танилцуулга

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 10-р сарын 4-р долоо хоногийн (2013 оны 10-р сарын 23) ажиглалтаар өмнөх долоо хоногоос 13 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 15 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 10-р сарын …

  • 26 October

    Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

    Өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар Ерөнхий сайд нар …

  • 26 October

    Д.Нацагдоржийн хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгоно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэр гаргасан. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан …

  • 25 October

    Нийтийн тээврийн маршрутыг гар утаснаасаа мэдэж болно

    Нийслэлийн Удирдлагын  зөвлөлийн 10 сарын 24-ний ээлжит хуралдаанаар ухаалаг утастай иргэд дэлхийн хаанаас ч нийслэлийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжийг олгох “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн боловсруулж байгаа талаарнийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцууллаа. Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас боловсруулж буй “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнд нийслэлийн бүхий л мэдээлэл байгаа бөгөөд та гар утсаараа нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, нийслэлийн ИТХ-ын …

  • 25 October

    Ерөнхийлөгч, Канадын Амбан захирагч нар хэлэлцээр хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоныг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урив. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Спорт, …

  • 25 October

    Д.Содном гуайд “Чингис Хааны одон”-г гардуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын өнгөрсөн оны чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр болгон орон даяар тэмдэглэн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. …

  • 25 October

    Д.Баттулга:Бид 100 мянган иргэний дарга нарын үүдийг сахиж суух үнэт цагийг нь хэмнэсэн

    Нийслэлээс үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд цаг тухайд нь хүргэх, иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, аливаа шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг одоогоос нэг жилийн өмнө  АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр Мобиком корпарцийн техникийн бааз дээр түшиглэн байгуулсан юм. Өнөөдөр нийслэлийн лавлагаа мэдээллийн төв нэг нас хүрч, хийсэн ажлаа тайлагналаа. …