Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 4 February

    ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар маргааш эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй  сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэж, 2014 оны 4 дүгээр сарын 21-ны орой 18:00 цагт дуусах ажээ. Сурагчид урьд жилүүдийн адил  www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. Мөн энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр …

  • 4 February

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварт 3 тэрбум төгрөгөөр зарцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа.Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа.  Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ. Нийслэлийн Засаг дарга …

  • 4 February

    Хор багатай антибиотик бүтээжээ

    АНУ-ын хэсэг эрдэмтэд хүний эрүүл мэндэд хор багатай аминогликозидийн антибиотик бүтээсэн байна. Антибиотик нь өвчний бактерууд бүхий ри­бо­сомыг устгахдаа бактергүй рибосомуудад хор хөнөөл уч­руулдаг аж. Харин аминогликозидийн нэгдлийг ний­лэг аргаар гаргаж авсан антибиотик бактеруудтай тэмцэхдээ хүний рибосомыг бага хэм­жээ­гээр гэмтээх гэнэ. Эрдэмтдийн туршилт амжилттай болсон учраас хор хөнөөлгүй шинэ анти­биотик гарган авна гэж найдаж байгаа юм байна.

  • 4 February

    17 ба түүнээс дээш давхар барилгуудыг шалгалж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нараас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн Нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад  шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Буяннэмэх ахалж байгаа бөгөөд төлөвлөгөөнд багтсанаар Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан …

  • 4 February

    “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

     Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ оны 02, 03 дугаар сард зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 05-ны …

  • 4 February

    Жүжигчин Р.Адъяа: Ухвал зөвхөн сайн үрийг л суулгая

       Монголын хошин урлаг болоод кино ертөнцөд өөрийн авъяас билэг, өвөрмөрц жүжиглэлтээрээ хэдийнэ өөрийн орон зайг бий болгож, тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн “Амар медиа” продакшны захирал, жүжигчин Р.Адъяатай цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна. – Өөрийг тань үзэгчид хошин мэдрэмжтэй, элдэвтэй хичээнгүй жүжигчин гэж таньж хүндэлдэг. Тэгвэл шинэ кино продакшн …

  • 4 February

    Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

    Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит, “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ” эхэллээ. Энэ удаагийн УАШТ анх удаа хамгаалалтын дуулгагүй болж байгаа бөгөөд тэмцээнд 24 байгууллагын 150 орчим тамирчин оролцож байгаа аж. Боксчид долоон өдрийн турш өрсөлдөн аваргаа шалгаруулах ба Н.Төгсцогт МУГТ, олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Э.Идэрхүү, Б.Түвшинбат зэрэг жин жингийн шилдгүүд оролцох юм. Харин УАШТ-ий 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, …

  • 4 February

    Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорыг шалгаж эхэлжээ

    “Ноёд” группын за­хирал Г.Буяндоржид хол­бог­дох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн хя­налтын про­курор хянаад хэрэг­сэхгүй болгосон тухай мэ­дээлэл цацагдсан. Тэгвэл түүний хэрэгт хя­налт тавьж байсан проку­рорыг ямар шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгов гэдгийг шалгаж эхлээд байгаа аж.

  • 4 February

    Анхаар! Томууны хүрээний В вирус манай улсад тархаж эхэлжээ

    БНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж, томууны хүрээний В вирус манай улсын хүн амын дунд тархаж эхлээд байгаа. Ийм шалтгаанаар МХЕГ-аас ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж ирж буй шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан шинжлэх үүрэг өгсөн …

  • 4 February

    Иенийн ханш чангарч байна

    Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1723 төгрөг 22 мөнгөнөөс 1722 төгрөг 89 мөнгө хүрч 0.0 төгрөг 33 мөнгөөр суларчээ. Евро төгрөгийн эсрэг 2351 төгрөг 51 мөнгөнөөс 2322 төгрөг 97 мөнгө хүрч 28 төгрөг 54 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2852 төгрөг 10 мөнгөнөөс 2824 төгрөг 42 мөнгө хүрч 27 төгрөг 68 мөнгөөр суларсан бол иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 82 …

  • 4 February

    75 ортой хүүхдийн цэцэрлэг барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” А/34 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу тус газарт байгаа 5 иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо. Иргэдэд …

  • 4 February

    ”Монгол цэргийн жавхаа’’ уралдаанд анги нэгтгэлүүдийн тохижилтыг харгалзан үзнэ

    Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын санаачилгаар анх удаа цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор нийслэлд байрлах анги, нэгтгэлүүдийн дунд тэргүүний жагсаалч хамт олныг шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг зохион байгуулж, эхний гурван байрт орсон жагсаалч хамт олныг мөнгөн шагнал, байраар шагнаж урамшуулсан юм. Харин энэ жилийн хувьд  цэргийн алба хаагчдын ажиллаж …

  • 3 February

    Хөшигтөд дэд станц ашиглалтад орлоо

    Төв аймгийн Хөшигтийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал баригдахаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд Хөшигтийн хөндийн 84 км 110 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орж нээлтээ хийлээ. Энэ станцыг “Алтай Трест” компани шинээр хийж гүйцэтгэн, өнөөдөр хүлээлгэн өгөв. Хөшигтийн хөндийн дэд станцад 2-ыг харьцах 16-гийн мегватын хүчин чадалтайгаар, 110, 10-ын киловолтын станцын барилга …

  • 3 February

    ТОП-20 индекс 0.73 хувиар өслөө

    Монголын Хөрөнгийн бирж дээр морин жилийн эхний өдрийн арилжаагаар 16 ХК-ийн 4154 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийт 37 хэлцэл хийгдэж, 4,583,165.96 төгрөгийн арилжаа явагдсан байна. ТОП-20 индекс 16128.65 нэгж болж өмнөх арилжаанаас 116.89 нэгж буюу 0.73 хувиар өсчээ. Энэ өдөр “Сэлэнгэ дулаанхаан”ХК-ийн үнэт цаас 15 хувь, “Арилжаа импекс”ХК 15 хувь, “Бишрэлт инпастриал” 14.18 хувь, “Агротехимпекс”ХК 14.13 хувь, “Гермес центр”ХК …

  • 3 February

    Эрүүл мэндийн салбар 8 гавьяатаар хүрээгээ тэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Арван долдугаар жарны “Ялгуусан” хэмээгч модон морин жилийн босгон дээр эрүүл мэндийн салбараас найман гавьяат төрлөө. Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Төрийн дээд цол тэмдгээр энгэрээ мялаалгасан гавьяатуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Мөн эдгээр эрхэмүүдийг алдаршуулж яамны “Хүндэт дэвтэр”-т бичсэн гэрчилгээг гардуулан өглөө.  Монгол Улсын Хүний …