Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 17 February

    Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 700 гаруй хүний саналыг тусгасан байна

    Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран 2008 оноос яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн юм. Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулсан хөндлөнгийн “Шинжээчдийн баг” 2013 оны 11 дүгээр сарын 15-ны …

  • 17 February

    “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс дахин тоглогдоно

    Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсаа дахин тайзнаа амилуулахаар болжээ. Монголын соёл урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Гоо …

  • 17 February

    ГССҮТ-ийн захирлыг өнөөдөр сонгон шалгаруулна

    Жил гаруйн хугацаанд албан ёсны захиралгүй үйл ажиллагаагаа явуулж буй ГССҮТ-ийн захирлын дөрөв дэх удаагийн сонгон шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Одоогоор тус эмнэлгийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Энхбаяр ажиллаж байгаа юм. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авсан бөгөөд зургаан хүний материал тунж үлдээд байгаа гэнэ.

  • 17 February

    Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.9 хувиар буурсан байна

    Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 12-ны байдлаар өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.9 хувиар харин долоо хоногийн өмнөхөөс 0.2 хувиар буурсан байна. Харин махны үнэ энэ сарын 14-ний байдлаар өмнөх сарынхаас 2.7-3.1 хувиар өмнөх долоо хоногийнхоос 0.3-0.6 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хонины ястай мах хоёрдугаар сарын 12-ны байдлаар нэг кг нь дунджаар 6640 төгрөг, харин үхрийн …

  • 17 February

    Төрийн өмчийн хороог сан болгох Ажлын хэсэг байгуулагджээ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд Төрийн өмчийн хороог сан болгохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ. Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийн үйл ажиллагааг хянаж, чиглүүлдэг бөгөөд тус хороог төрийн өмчит компаниудыг зохистой удирдаж чаддаггүй, төрийн компаниудыг шахааны бизнесийн үүр уурхай болгосон гэсэн …

  • 17 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Гэр хорооллыг орон сууцжуулах ОНӨҮГ-аас өнөөдөр 10:00 цагт ХУД-ийн 7,8-р хорооны иргэд, хэсгийн ахлагчид СХД-ийн 30 дугаар хороо “Хилчин хотхон”-ны төслийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулж байна. 11:00 цагаас “Монгол мөхөшгүй” тоглолтын хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно. 11:00 цагт “Coal Mongolia-2014” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал Уул уурхайн яамны хурлын …

  • 17 February

    Нийслэлийн нийгмийн даатгалаас 1 дүгээр сард 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ

    Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард даатгуулагч, иргэдэд 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сургалтын болон эмчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлт олгосон байна. Нийт зардлын 77.1 хувийг тэтгэврийн, 10.5 хувийг эрүүл мэндийн, 4.0 хувийг ҮОМШӨ-ний, 6.3 хувийг тэтгэмжийн, 2.1 хувийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон зардал эзэлж байна. Тэтгэврийн даатгалын сангаас 1-р сард 126.9 мянган иргэн тэтгэвэр авч, 32.1 тэрбум төгрөгийн …

  • 17 February

    “Харанга”-ын Лхагваа шинэ цомгийн баяраа хийнэ

    Монголын рок, попын домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог хэвлэлтээс ирэхэд цөөхөн хоног үлджээ. Тэрбээр энэ сарын 19-нд “Blue sky tower”-ын  “Diamond ball” танхимд 10:30-д шинэ цомог, тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийхээр товлолоо.  Сонирхуулахад тэрбээр шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд “Монгол ээж” тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр болжээ. “Монгол ээж” цомог нь дуучин …

  • 17 February

    “Гудамж” төслийн багийнхан Багануурт ажиллалаа

    Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж  төсөл”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ. “Гудамж” төсөл Улаанбаатар хотноо хэрэгжсэнээр 33 уулзварыг шинэчлэх ажил хийгдэн Улаанбаатарчуудын талархалыг хүлээгээд байгаа билээ. Тэгвэл нийслэлийн алслагдсан дүүрэг болох …

  • 17 February

    Усны үйлчилгээний чанарыг сайжруулна

    Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр нээж үг хэлсэн. Тэрбээр” Улаанбаатар хотын усан хангамж бол төр засгийн бодлогын төвд байх тулгамдаж буй  гол асуудлын нэг болсныг онцолсон юм. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотын усан хангамж, ариутгах татуургын …

  • 17 February

    Гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурсан байна

    2014 оны нэгдүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 дахин буурсан нь хэрэглээний импорт буурсантай холбоотой байна.Монгол Улсын импортын үнийн дүнд голлох жин дардаг автобензин, дизелийн түлш, ачааны автомашины импорт буурсан нь нийт импортын 32.3 хувийн бууралтад нөлөөлсөн байна. Монгол Улс өнгөрсөн 2013 оны эхний сард 57.3 сая ам.долларын автобензин, 129 сая ам.долларын дизелийн …

  • 17 February

    Ерөнхийлөгч ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркелтэй утсаар ярьжээ

    Өчигдөр ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркел Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хоорондын хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцаж мөн бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцов. Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа юм.

  • 17 February

    Гэр хорооллын иргэдийн хоногийн усны хэрэглээ орон сууцны иргэдээс 30-40 дахин бага байна

    Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 2 сарын 14-нд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр нээж үг хэлсэн. Тэрбээр” Улаанбаатар хотын усан хангамж бол төр засгийн бодлогын төвд байх тулгамдаж буй нэг гол асуудлын болсныг онцолсон юм. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотын усан …

  • 17 February

    Ам.долларын ханш өсчээ

    Монголбанкны албан ханшаар ам.доллар хоёрдугаар сарын эхэнд 1723 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өчигдрийн байдлаар нэг ам.долларын албан ханш 1749 төгрөг болж, сарын эхэн үетэй харьцуулахад 26 төгрөгөөр өсчээ. Ам.долларын ханш он гарсаар 1720 орчим төгрөг дээр тогтвортой байсан ч хоёрдугаар сар гарсаар ийнхүү нэмэгдсэн байна. Гэхдээ ханш аажмаар өссөөр дээрх төвшинд хүрлээ.Өөрөөр хэлбэл, огцом өсөлт төдийлөн ажиглагдсангүй. Монголбанкны хувьд …

  • 17 February

    Улаануудад АПЛ -ээс өөр тэмцээн үлдсэнгүй

    Английн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээний 5 -р шатанд Арсэналтай учраа таарсан Ливэрпүүл өнөөдөр Эмирэйтс-д зочлон тоглолоо. 8 хоногийн өмнө АПЛ -т тааран тоглохдоо талбай дээрээ 5:1 харьцаатай бут ниргэсэн Улаанууд харамсалтай нь энэ удаад Буучдыг нутаг дээр нь хожиж чадсангүй, 2:1 -ээр ялагдал хүлээлээ. Эхний үед Алэкс Окслэйд Чэмбэрлэйн Улаануудын дутуу цэвэрлэсэн бөмбөгийг амжилттай цохин гоолдож, тоглолтын салхийг хагалсан. Харин …