Өнгөрсөн оны сүүлээр таалал төгссөн өмнөд африкийн ерөнхийлөгч асан нелсон манделагийн гэрээслэлийг задлар эсэх талаар багагүй маргалдсаны эцэст дэлхий нийтэд зарласан байна. арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, өмнөд африкийн ерөнхийлөгч асан мандела нийт 3 сая евротой тэнцэх хэмжээний өв үлдээжээ. Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг задалж албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Нелсон Манделагийн гэрээсэлж …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
6 February
“Анирлагч” кино үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа
Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж “Анирлагч” хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа. Хүн байгалийн нандин холбоосыг уран тансагаар илэрхийлж чадсан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл …
-
6 February
Төрийн золголтын идээг буруу зассан 3 ажилтанг халжээ
Төрийн золголтын идээг 10 үетэй буюу зовлонгоор төгсгөж зассан нь олон нийтийн тэр дундаа цахим ертөнцийнхөний дунд нэлээд шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл тус тавгийн идээг буруу зассан төрийн ёслолын албаны үйлчилгээний гурван ажилтанг ажлаас нь халсан гэнэ.
-
6 February
МАХН-аас МАН-д шаардлага хүргүүлэв
МАХН-ын хэсэг гишүүд МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад “Монгол Ардын Намын дарга М.Энхболд танаа. Сүүлийн үед МАН-ын зарим удирдах албан тушаалтан МАХН-ын дотоод асуудал, нэр хүндэд бүдүүлгээр халдаж, мөн манай намын нэрийг барьсан хөлсний этгээдүүдийн явуургүй үйл ажиллагааг өөгшүүлэн зохион байгуулж буй үйлдлийг эрс няцааж дараах шаардлагыг хүргүүлж байна. Нэг. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын …
-
6 February
Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг 4 эх үүсвэрээс санхүүжүүлнэ
Өнөөдрийн АН-аас зохион байгуулдаг сэтгүүлчидтэй уулзах 4:11 уулзалт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус уулзалтад АН-ын генсек Ц.Оюундарь, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцож энэ онд засгийн газраас хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас 2014 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг “улсын төсөв, бондын хөрөнгө, концесс, болон хувийн хэвшил”-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх юм байна. Энэ онд зургаан аймгийн …
-
6 February
“Petro Matad” компани одоогоор Монгол Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гурван гэрээ байгууллаа
Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани “NAPE Expo”-д оролцох үедээ Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулах гэж байгаа тухай тус компаниас мэдээллээ. “Petro Matad” компани одоогоор Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гурван гэрээ байгуулаад байгаа ажээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд тус компанийн мэдэлд Монгол Улсын зүүн хэсэгт байрлах газрын тосны 10.3 мянган км квадрат талбай бүхий 20 дугаар …
-
6 February
Төрийн өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын үүргийг тодорхой болгоно
Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлын чиг үүргийг тодорхой болгоно Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан …
-
6 February
Өргүй хүний 10 шинж /сонжоо/
1. Тэд бүх зүйлийг нарийвчлан шалгадаг. Та магадгүй дэлгүүрт тооцоо хийгээд талоноо нарийвчлан шалгадаггүй байж болох. Тэгвэл өр, зээлгүй хүмүүс ийм зүйлсийг нэг бүрчлэн үздэг. Тэд дэмий зүйлд мөнгөө үрэхгүй байхаас гадна хэзээ ч хугацааг нь хэтрүүлж төлбөр хийдэггүй. Өөрөөр хэлбэл алданги төлдөггүй. Өргүй байхыг хүсвэл та ч мөн ингэж болно. Сар бүр картныхаа мэдээллийг шалгаж, зарлагаа тодорхойлж орлогоо нэмэх …
-
6 February
Хоёр Солонгос дайны үеээр салсан гэр бүлүүдийг уулзуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ
Солонгосын дайны 1950-1953 оны үеэр салж хоёр улсад харъяалагдсан гэр бүлийн хүмүүсийг уулзуулах тухай асуудлыг БНАСАУ, Өмнөд Солонгос хоёр улс лхагва гарагаас эхлэн хэлэлцэж эхэллээ гэж орон нутгийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Өглөөний 10 цагаас эхэлсэн энэ уулзалтад хоёр улсаас тус бүр гурван төлөөний хүн оролцож байна. Орой болтол үргэлжлэх энэ уулзалтаар гэр бүлийн хүмүүсийг уулзуулах өдөр цаг, байрыг товлох юм. …
-
6 February
Эрх баригчид Энхбаяртнуудад халгаатай болжээ
Ерөнхий сайд өөрийнхөө халаас руу өнгийсөн сахилгагүй нөхрийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Учир нь мань эр ар, өврийг нь уудалж, өнөөх “Шинэчлэлийн 50 тэрбум”-ыг нь шиншлээд байж. Иймээс эрх баригчдад нааштай үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагад хүн гүтгэсэн үндэслэлээр өгчихсөн гэнэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж 2013 оны төсвийг хэлэлцэх үеэр Н.Алтанхуягийн халаасанд 50 тэрбумыг хийх санаачилга гарсан. Товчхондоо, кабинетынхных нь санал …
-
6 February
800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ
-Энэ жил 800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ- Буудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог билээ. Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол цаг үеийн шаардлагаар 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн юм. Энэ жилийн хувьд сар шинийн баяр эрт болсон учир зарим …
-
6 February
Эрүүл мэндийн 17 байгууллагын барилгад 3 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа. Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ. Нийслэлийн Засаг …
-
6 February
“Сартваахи”-уудын хаврын синдром эхлэлээ
Хүний амьдралд итгэл үнэмшил чухал үүрэгтэй байдаг гэдгийг судлаачид аль эртнээс тогтоожээ. Тиймдээ ч хүн төрлөхтний түүхэнд элдэв төрлийн шашин, номлол, түүнийг нь аялдан дагалдагчид байх. Шашин бүр өөр өөрийн аргаар итгэл үнэмшилээ сурталдана. Энэ бүхний завсар зарим итгэл үнэмшил ихтэй хүмүүсийн итгэл дээр дөрөөлөн “шинэ маягын номлол, арга”-ыг дэлгэрүүлэгчид олон. Манай улсын хувьд 1990 оноос өмнө шашин номлолыг үгүйсгэх …
-
6 February
65 мянган иргэнд хүнсний талон олгоно
Тав дахь жилдээ хэрэгжиж буй “Хүнсний талон” хөтөлбөр удахгүй хэрэгжинэ. Тодруулбал, Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү судалгааг гуравдугаар сард гаргаж дууссаны дараа эмзэг бүлэгт хамаарагдсан өрхөд хүнсний талон олгох аж. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжийн судалгаагаар 2014 онд нийт 65 мянган иргэнд хүнсний талон олгохоор болсон байна.
-
6 February
“Frozen”-ийн нөлөөгөөр “Walt Disney”-ийн ашиг өссөн байна
“Walt Disney” компанийн ашиг нэгдүгээр улиралд 33 хувиар өсч, шинжээчдийн таамгийг давсан байна. Энэхүү үзүүлэлтэд “Frozen” хүүхэлдэйн кино голлох нөлөөг үзүүлжээ. Дэлхийн энтертайнментийн хамгийн том компани болох “Walt Disney”-ийн цэвэр ашиг 1.84 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг нь нэг ам.доллар гурван цент болсон байна. Харин нэг жилийн өмнө нэгж хувьцаанд ногдох ашиг нь 77 цент, нийт ашиг нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл