Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 22 January

    Б.Болд, Э.Чулуунчимэг нар хөдөө орон нутгийнханыг “ИЛБЭНЭ”

    Өнгөрөгч долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16,17-ны хоёр өдөр Монгол бөхийн өргөө алга ташилтаар хур буулгаж, хайрын дуунд өвлийн жаврыг мартсан хүмүүсийн халуун илчээр дүүрэн өнгөрсөн. Энэ бол залуу дуучин Б.Болд, Э.ЧУлуунчимэг нарын энх мэндийн аялгуугаар монгол түмнээ илбэсэн “Илбэе” анхны уран бүтээлийн тоглолт байсан юм. Амьд хөгжмийн Маршалл хамтлагтай хоршин нийтийн дуу ямар сайхан эгшиглэж болохыг, уран бүтээлийн анд …

  • 22 January

    “Гал үндэстэн”-ийхэнд 21 жилийн хорих ял оноожээ

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдрийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж, өчигдөр 23:00 цагт шийдвэрээ гаргажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн …

  • 22 January

    24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгджээ

     Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг …

  • 22 January

    Дэлхийд үнэлүүлсэн жүдочид 10 мянган долларын шагналаа авчээ

    ОУХМ Д.Төмөрхүлэг,  Гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус бүр жингээ тэргүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-оос дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчдадолгодог 10 мянган долларын шагналыг авах эрхтэй болсон билээ. Тэгвэл эл мөнгөн шагналыг ОУЖБХ-оос Монголын Жүдо бөхийн холбоонд илгээсэнийг өчигдөр тус холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат тэргүүтэй албаны хүмүүс тамирчдад гардуулан өгсөн байна.

  • 22 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт “Мерекс” ХК-иас хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. 11.30 цагаас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын улс төрийн намын тухай хуулийн талаар хийсэн мэдэгдэл, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн Говь-Алтай аймгийн Засаг даргад явуулсан албан бичигтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ. 12.00 цагт  “Номтой нөхөрлөе” клубээс “Цагаан сарын ухаалаг бэлэг-Ном бэлэглэцгээе” хэмээн уриалж мэдээлэл …

  • 22 January

    Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

    Дэлхийн эдийн засгийн 44 дэх чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь, Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” гэсэн утгатай бөгөөд  40 гаруй улсын Төрийн тэргүүнүүд, 100 орны засаг захиргаа, бизнес, нийгмийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Мөн манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенш­тейний Вант Улсад хийсэн …

  • 22 January

    ШӨХТГ-аас усны үнийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ

    Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн онд аж ахуйн нэгж, үйлдвэр, иргэдийн ахуйн хэрэглээний усны үнийг шат дараа­тайгаар нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлээд нэмэх шаардлагагүй гэсэн хариуг аваад хэсэг чимээгүй болсон. Тэгвэл ШӨХТГ-аас ус­­­­­­ны үнэ тарифыг хоёр да­хин, түүнээс илүү ху­виар нэмэхээр төлөв­лө­сөн байна гэж Мон­голын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ний­­гэмлэ­­гүү­дийн нэгдсэн хол­бооноос мэдэгдлээ. Тод­руулбал дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны айл …

  • 22 January

    ”Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлэг үндэсний кино урлагийн түүхийг өгүүлнэ

    Монгол улсад үндэсний  кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ойд зориулан  “Монгол кино” нэгтгэл  “Монголжин”  студийн    санаачилгаар ”Absolute picture”, ”Bro’s records”-той хамтран  ”Гайхамшигт дэлгэц”  цуврал нэвтрүүлэг хийж байгаа билээ. Төслийн хүрээнд нэвтрүүлгийн анхны дугаар битүүний орой Монгол орон даяар гарах гэж байна. Ийнхүү нэгэн зууныг ардаа орхисон Монголын кино урлагийн түүх үзэгчдийн хүртээл болох аж. Энэхүү ”Гайхамшигт дэлгэц”  төсөл үндэсний кино …

  • 22 January

    Цэцийн Дунд суудлын хуралдаан болно

    Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр 9.30 цагаас эхэлнэ. Учир нь нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн …

  • 22 January

    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлт; Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд …

  • 21 January

    Шаардлагатай тохиолдолд цагдаа нарыг зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ

    Киев хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас бэртсэн хүмүүсийн тоо 200 хүрээд байна. Цагдаа нар Ерөнхийлөгчийн ордон болон парламентын байр руу жагсагчдыг нэвтрүүлэхгүйн тулд бэхлэлт маягаар замыг нь хааж зогсжээ. Хэдийгээр цагдаа нар жагсагчдыг тараахын тулд ямар ч оролдлого хийгээгүй боловч жагсагчид цагдаа нар руу чулуу шидэж байжээ. Украйны Дотоод …

  • 21 January

    Баяраас өмнө гэр хорооллын зарим гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох ажил эхэллээ

    Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, …

  • 21 January

    Алт ба геополитик

    Монгол  Улсын эдийн засаг эрдэс баялгийн сал­бараас, тэр дундаа нүүрс­ний экспортоос үлэмж хамаа­ралтай болсныг ойлгоход заавал “эмчийн магадлагаа” шаардах нь утгагүй биз. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 90-ээс илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, хамгийн багаар бодоход үүний 40 орчим хувийг зөвхөн нүүрсний худалдаа эзэлж байна. Төсвийн орлогын бүрдэлт, төгрөгийн ханшийн савлагаа зэрэг эдийн засгийн бүх л үзүүлэлтүүд эцсийн дүндээ нүүрснээс хамаарах …

  • 21 January

    Бээжингийн захиргаа иргэдийнхээ сэтгэлийг “хиймэл цэлмэг тэнгэр, нараар” аргацааж эхэлжээ

    Хятад улсын нийслэл Бээжин хотын тэнгэрт утааны өтгөн үүл үүссэн ба ард иргэд нар нь нар харалгүй хэдэн долоо хоног болж байгаа билээ. Тиймээс засаг захиргаанаас иргэдийнхээ сэтгэлийг дээрдүүлэх үүднээс Бээжин хотын бүхий л хэсгээр том дэлгэцэн дээр цэлмэг тэнгэр, нарны дүрсийг гаргаж байгаа аж. Ард иргэд сайхан цаг уур болон цэлмэг тэнгэрийг үгүйлж байгаа бөгөөд энэ дэлгэцний өмнө очиж …