Хятадын Зежян мужийн Жинхуа хотод хуримын ордны барилга нурснаас есөн хүн нурангид даруулан нас барж, 90 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хуримын ордны барилга нурах үед дотор нь 200 гаруй хүн хуримын хүндэтгэлийн зоог барьж байсан аж. Албаныхны мэдээлснээр хуримын ордны барилга хуучирсан байсан гэнэ. Одоогоор мөрдөн шалгах албаныхан барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна хэмээн “CNN” мэдээлжээ.
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
14 February
Бээжингийн агаарын бохирдол хүн амьдрахад тохиромжгүй төвшинд хүрчээ
Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ хүн амьдрахад тохиромжгүй төвшинд хүрснийг Шанхай хотын Нийгмийн шинжлэх ухааны төв анхаарууллаа. Тус төвөөс гаргасан олон улсын хотуудын хөгжлийн тайланд оруулсан 40 хотын дотор Бээжингийн экологийн индекс Москва хотын дараа буюу хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна. Экологийн индекс нь хүрээлэн буй орчны индекс, амьдрах орчин индекс, агаарын бохирдлын индекс зэрэг гурван үзүүлэлтийг нэгтгэсэн дүн юм. Энэхүү …
-
14 February
МХЕГ-ынхан ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва энэ сард өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагаар биечлэн очиж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт алдаа дутагдалтай танилцан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллан 21 аймаг, олон улсын гурван хилийн боомтын хяналтын байгууллагын хамт олонтой цахим сүлжээгээр холбогдсон юм. Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд 2067 албан …
-
14 February
848.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгоно
Монгол Улсын Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд иргэд нийт 919.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 14 мянга 868 иргэнд 848.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжихээс өмнө банкууд өөрийн эх үүсвэрээс 980 тэрбум төгрөгийн зээлийг …
-
14 February
“Буян-Ухаа” цогцолбор хорооллын журам батлагдлаа
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталлаа. Гэхдээ энэхүү журмыг батлахад Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас шалтгаалах зарчмын зөрүүтэй санал гарсан учраас журмын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар болжээ.“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчид, 40 хувьд өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийнхэн хамрагдах боломжтой юм. Төрийн албан …
-
14 February
Нийслэл рүү ордог бүс нутгуудад 24 цагийн пост ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд булгийн эх, мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 24 цагаар нийслэл рүү ордог бүс нутгуудад пост гарган ажиллаж байна. Энэ онд дүүргийн хэмээнд нийт 42.577 толгой мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, …
-
14 February
“Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гарлаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 13-ны ээлжит хуралдаанаар “Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн тухай” танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. 2014 оны 1-р сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн …
-
14 February
Улаан овоогийн ордоос Зэлтэрийн боомт хүртэлх авто замыг сайжруулахаар зэхэж байна
“Оюу толгой” уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх үлдээд байгаа гэнэ. Мөн Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford coal” компани Баруун ноён уул ордоос БНХАУ-ын Сэхэ боомт хүртэл 98 км хүнд даацын авто замыг барьж дуусгаад байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна. Харин энэ замаар бүтээгдэхүүн тээвэрлэх эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж …
-
14 February
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм. Халдвар дамжих зам: Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, …
-
14 February
“Энержи Ресурс” компани 90.3 сая ам.долларыг хүлээн авчээ
“Энержи Ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн 245 км автозамаа Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсний төлбөрт 157.8 тэрбум төгрөг буюу 90.3 сая ам.долларыг хүлээн авсан байна. Энэ талаар Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” буюу “Энержи Ресурс” компаниас мэдээлжээ. Энэхүү хатуу хучилттай хүнд даацын замыг “Энержи Ресурс”-ын охин компани “Говийн зам” барьсан байна. Харин Монгол Улсын Засгийн …
-
14 February
“11-11”төвд иргэдээс 934 санал хүсэлт иржээ
Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11-11”төв энэ долоо хоногт иргэдээс 934 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл хүлээн авчээ. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэл, Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан иргэд цөөнгүй байсан байна. Мөн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон. Тогтоолыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр …
-
14 February
Б.Бямбадорж өнөөдөр Сочид уралдана
ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн олимпд оролцож буй Монгол Улсын цаначин Б.Бямбадорж өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Улаанбаатарын цагаар 18.00 цагт гараанаас гарна. Тамирчин Б.Бямбадоржийн хувьд Сочигийн олимпод эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд өрсөлдөнө. Тэрбээр Олон улсын цанын холбооны /FIS/ 174.56 оноогоор оролцохоор болжээ. Өчигдөр манай тамирчин Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд уралдан 70 дугаар байрт орсон юм. Д.Амар
-
14 February
Улаанбаатарын утаа ургийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг Канад эрдэмтэн судална
Улаанбаатарын агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлий дэх урагт ямар нөлөө үзүүлдгийг Канадын “Simon Fraser” Их Сургуулийн профессор Райн Аллен ажиглалт хийн судлахаар болжээ. Жирэмслэлтийн эхэн үедээ байгаа хэд хэдэн эмэгтэйчүүдийг сонгож ажиглалт хийхээр болсон байна. Профессор Райн Аллен өнгөрсөн онд уг судалгаагаа эхлүүлсэн бол энэ оны зургаан сард судалгааныхаа үр дүнг нэгтгэн гаргахаар ажиллаж байгаа юм. Уг судалгаагаар …
-
14 February
Татварын алдангийн хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлтэл долоо хоног бүрийн баасан гарагт хуралдаж байхаар тогтсон Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно. 10 цагт эхлэх энэ удаагийн хуралдаанаар Монгол, Польшийн Засгийн газар хоорондын протоколыг батлах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай болон “Оюутан-цэрэг” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Харин танилцуулах асуудалд Уул уурхайн сайдын гадаад томилолтын тухай“Оюутан-цэрэг” хөтөлбөр батлах тухай, Үйлдвэр, хөдөө аж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл