Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 1 October

    Цагдаагийн дарга: хамгийн хортой хар тамхины хэрэглээг зөвшөөрөх хэрэгтэй

    Их Британидаа гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хамгийн туршлагатай хүний нэг гэгддэг Дарем хотын цагдаагийн газрын дарга Майк Бартон нь хүнд буюу хамгийн хортой гэгддэг мансууруулах бодисын хэрэглээг зөвшөөрөх ёстой гэсэн мэдэгдэл хийжээ. Гэхдээ хэн дуртай нь хүссэн үедээ, хаа дуртай газраасаа худалдан авах хэмжээнд хүртэл зөвшөөрөхгүй. Хамгийн хортой ангилалд багтдаг хар тамхийг Үндэсний эрүүл мэндийн албанаас зөвхөн ийм төрлийн мансууруулах бодист …

  • 1 October

    Хятадуудаас хахууль авч самар гаргасан цагдааг шүүж байна

     Албан тушаалаа ашиглан Хятадуудаас их хэмжээний хахууль авсан гэх хэргээр шүүгдээд байгаа  Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнөөдөр  Баянгол дүүргийн шүүх дээр хоёрдахь өдрөө үргэлжилж байна.  Шүүх хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцох юм. Шүүгдэгч У.Раднаабазар, Д.Батбаяр нарын цагдаагийн албан хаагчид албан …

  • 1 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    “Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадмын талаар дэлгэрэнгүй ярилцлага, мэдээ авах сэтгүүлчид 319015, 319017 утсаар холбогдон авна уу. 09:00 цагаас МХЕГ-ын хурлын танхимд “Шинэ байцаагч” сургалттай. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны онцлогыг таниулах, ёс зүйн хэм хэмжээ, баримт бичгийн боловсруулалт, төрийн албаны болон мэргэжлийн хяналт шалгалтын эрх зүйн талаарх ойлголтыг цэгцтэй өгөх зорилгоор уг …

  • 1 October

    Яармаг чиглэлийн замыг хугацаанаас нь өмнө ашиглалтанд орууллаа

    Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд Чингисийн өргөн чөлөө “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байгаа билээ. Уг ажил 10-р сарын 10-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэлтэй байсан тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, …

  • 1 October

    Цемнетийн үнийг барьж чадаагүй Цемент импортлогч 27 аж ахуйн нэгжээс хариуцлага нэхлээ

    Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар цементийн үнэ нэмэгдсэн шалтгааныг сонсч, үнийн өсөлтийг хазаарлах боломжийн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл сонссон. Гэтэл өнөөдөр хүртэл цементийн үнэ буураагүй байгаа тул Ерөнхий сайд үнэ хазаарлах ямар арга хэмжээ авсныг холбогдох албаныхнаас асуулаа. Барилгын материалын үнэ тогтворжуулахаар Цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэрээт байгууллагууд …

  • 1 October

    Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө

    Нийслэлийн удирдлагууд 374 жилийн ойн өдрийг  ажлаа тайлагнах өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. БАТЛАВ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  Ц.ЭНХЦЭНГЭЛ НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ № Хийх ажлын нэр Хугацаа Хариуцах байгууллага, албан тушаалтан Нэг. Зохион байгуулалтын асуудлын …

  • 1 October

    Энхтайвны гүүрийн засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөжээ

    Энхтайвны гүүрийн урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг энэ оны зам засварын ажлын төлөвлөгөөний дагуу ирэх 7 хоногт засч эхлэх гэж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулахад “Өнгөрсөн жилийн 11 сард тус гүүрийн урд хэсэгт механик эвдрэл үүсч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын …

September, 2013

  • 30 September

    Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаяр: Юун эхнэр солих манатай

     Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаярын шинэ амрагаар тодроод байгаа энэ бүсгүйг Баярмаа гэдэг. Царайлаг нуруулаг жүжигчин бүсгүй  Мөрөөдлийн театрт  ороод жил гаруй болж байгаа. Урлагийн салбарт одтой гялалзаж яваа жүжигчин залуутай нэр холбогдож олны овоо хараанд өртөөд байгаа залуу уран бүтээлч хэвлэлээр гараад байгаа шуугиан ор үндэсгүй гэж хэлж байсан. Нэг продакшнд харьяалагддаг бас ч үгүй захиргаанд нь ажилладаг жүжигчний шинэ …

  • 30 September

    Төрийн ордон кино театртай болох нь зөв үү…

    Төрийн ордны урд хэсэгт барилгын их засварын ажил хийж байгаатай холбогдуулан Монгол төрийн түүхийн музейг түр хугацаагаар хаасан. Харин өнөөдрөөс уг музейг нээжээ. Төрийн түүхийн  музей нээгдсэнээр иргэдэд өдөр бүр нээлттэй ажиллах юм.  Мөн  удахгүй Төрийн ордны баганат танхимд  кино танхим ажиллуулах юм байна.  Уг танхимаар түүхийн  баримтат киног үзүүлэх бөгөөд 10 дугаар сарын 3-нд “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр нээх аж. …

  • 30 September

    Өөдрөг үзлийн дууль \өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ “Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээл С.Пүрэвийн “Өөдрөг үзлийн дууль” өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгт ээждээ шоронгоос захиа бичиж суугаа хүүгийн ухаарал, хүсэл мөөрдлийн тухай өгүүлнэ. Өөдрөг үзлийн дууль Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан …

  • 30 September

    Авлигын эсрэг сайт ажиллаж эхэллээ

    Монголын Залуучуудын холбоо “Залуучууд авлигын эсрэг хамтдаа”, Авлигын эсрэг “Би авахгүй, Би өгөхгүй” зэрэг авилгын эсрэг олон аяныг хэрэгжүүлсээр ирсэн. Тэгвэл энэ удаад тэд авлига хээл хахуулийн эсрэг avliga.mn цахим хуудсыг шинээр үүсгэн байгуулжээ. Уг сайтад иргэд  авлига, хээл хахуулийн талаархи мэдээллийг өгөхөөс гадна ил тод байдлын төлөө үйл ажиллагаа зохион байгуулж байгаа байгууллага, хувь хүний талаарх мэдээ мэдээллийг түгээх …

  • 30 September

    Хятадууд Монгол жолоочийг зодож алсан гэх мэдээлэл нууцлагдаж байна

    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт, Ганц мод хэмээх газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэсэг хятад жолооч монгол жолоочийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироолоо гэх мэдээлэл цацагдсан билээ. Эх сурвалжийн өгүүлснээр монгол жолооч нь хоёр хилийн хооронд нүүрсний машин унаж, зөөвөрлөдөг байсан гэнэ. Энэхүү ажлаасаа болж бүлэг хятад жолооч нарт зодуулж улмаар Хятадын эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй …

  • 30 September

    Toshiba фирм 3000 мянган ажилтнаа цомхотгохоос аргагүй болжээ

    Японы цахилгаан барааны Toshiba фирм 3000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан тухай ВВС мэдээлэв. Гэхдээ зөвхөн телевизорийн үйлдвэрийн ажилчдыг цомхотгож байгаа аж. Хилийн чанадад байдаг гурван үйлдвэрийн хоёрыг нь хааж байгаа учраас ажилчдыг халахаар болжээ. Toshiba фирмийн удирдлагын зүгээс хэлэхдээ Ази, Африкийн орнуудын зах зээлд телевизор худалдаалагдахгүй байгаа юм. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 31-нд компанийн телевизор зэрэг дижитал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн …

  • 30 September

    Хардалтаас болж найзыгаа хөнөөсөн байцаагч бүсгүй

    Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдсон аймшигт хэрэг гарч, хэргийг эмэгтэй хүн үйлдсэн болох нь тогтоогдон дуулиан тарьж байсан билээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн татварын байцаагч асан Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдож, тэрбээр хардалтаас үүдэн Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэйг олон удаа …