Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 2 October

    Б.Баатар: Улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилнө

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тун удахгүй Мигель Сервантесийн “Дон Кихот” амилна. Найруулагч Б.Баатар энэ жүжгийг тавихыг эртнээс мөрөөдөж, таван жилийн өмнө ажлаа эхлүүлсэн ч санхүүжилт нь шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч Мигель Сервантес “Дон Кихот” зохиолоороо алдаршсан түүхтэй. Аавыгаа нас барснаас хойш гэрийнхээ санхүүгийн бүх ачааг үүрч явсан тэрбээр хүнсний барааны борлуулагчаар ажиллаж байхдаа хөлөг онгоц …

  • 2 October

    Өнөөдрөөс нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдаалж эхэлнэ

     Нүүрс хөтөлбөр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нэг тонн нүүрс 80 мянга, 40 кг-ын шуудай нүүрс 3200 төгрөгөөр худалдаалагдах юм. Нүүрс хөтөлбөрийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 09:00 цагт 22-ын товчооны урд талд байрлах нүүрс ачиж буулгах ангид ажиллаа. Г.Сонор ugluu.mn 

  • 2 October

    Байнгын хороод хуралдана

     УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:   Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны …

  • 2 October

    Нийтийн тээврийн зогсоолуудад хамтарсан үзлэг хийж байна

    Иргэдийн шаардлагыг хангасан, соёлтой үйлчилгээг бий болгох, нийтийн эзэмшлийн зогсоол, талбайг зориулалтаар нь ашиглах, кадастрын зураглалд оруулан баталгаажуулах, бүртгэлд бүрэн хамруулах, өөрчлөх, шилжүүлэх шинээр байгуулах, байршлыг оновчтой тогтоох үүднээс Нийтийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар хамтран “Нийтийн тээврийн зогсоол”-уудад хамтарсан үзлэг, шалгалт хийхээр боллоо. Шалгалтаар  мэргэжлийн байгууллагууд хамтран …

  • 2 October

    Нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өсчээ

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн нийт хүн амын  580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй бөгөөднасны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд  320354, 15-44 насны  651613,  45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны 27  иргэн …

  • 2 October

    “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болно

    Нийслэлийн өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучууд, нийслэлийн иргэдэд биеийн тамир спортыг сурталчлах, спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг, бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөгийг 10 дугаар сарын 05-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн …

  • 1 October

    Хэвлийд байхдаа өөрийнхөө ихрийг залгисан хүү

     Хятадын “Huaxi” аймагт эмч нар хоёр настай хүүгийн гэдсэн дотор хүүхэд бойжсон байхыг олж илрүүлжээ. Хүүг Хиао Фенг гэдэг ба хүүгийн гэдэс өдрөөс өдөрт томорч, сүүлдээ амьсгалахад бэрхшээлтэй болж эхэлсэн тул эцэг, эх нь гайхшран эмнэлэгт авч очжээ. Ингээд эмч нар хүүгийн гэдсийг рентген зургаар хараад бяцхан хүүг жирэмсэн болохыг мэдсэн байна. Энэ  хачирхалтай зүйлийн шалтгаан нь  хүү гэдсэндээ хөгжил нь …

  • 1 October

    Тавхан хором \өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ Э.Үржинхандийн “Тавхан хором” өгүүллэгийг хүргэж байна. Энэ өгүүллэгт  үрээ алдсан эхийн шанлал болоод сэтгэлд үлдсэн харуусал  насан туршид даган явдаг гэдгийг нэгэн гунигт явдлаар харуулжээ. Тавхан хором -Ердөө хэдхэн хоромд…, алхсан мөрийг нь хүртэл ор сураггүй алдчихсан юм шүү дээ гээд Далай гараа зангидсанаа нүүрээ даран хоолой нь зангирахад Очироо архи хундагалангаа: -Харин тийм, ёстой хачин юм …

  • 1 October

    17 настай хүү галзуу чононд хазуулжээ

    Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хөлийн цагаан толгой” гэдэг газар чоно 17 настай хүү болон  мал, нохойруу дайрч хазжээ. Нутгийнхан  хүн хазсан  чоныг устгаж сэг зэмээс дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчинөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Тйимээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон гэнэ. Галзуу чононд хазуулсан залуугийн …

  • 1 October

    Олны нүдэн дээр үнсэлцсэн гээд хоёр бүсгүйг шоронд хийжээ

    Бразилд болсон евангиласт сүсэгтнүүдийн уулзалтын үеэр хоёр эмэгтэй олны өмнө үнсэлцснийхээ төлөө шоронд хоригджээ. Номлогч Марко Фелисиано индэр дээрээс үг хэлэх үедээ хоёр бүсгүй үнсэлцэж буйг анзаарч, улмаар тэднийг баривчилж, гавлахыг чанга дуугаар орилон шаардсан байна. “Тэд эндээс заавал гавтай гарах ёстой” гэж номлогч Марко Фелисиано хэлээд хамгаалалтын албаныхан болон цагдаа нарыг дуудсан байна. Тус сүсэгтнүүдийн уулзалтад 70 мянган хүн …

  • 1 October

    Энэ сарын 5-нд “Гэрэлт зул” өргөх ёслол болох гэж байна

    Жил бүр уламжлал болгон зохиодог “Гэрэлт зул” өргөх ёслол энэ сарын 5-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Энэхүү “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2007 онд “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч амжилттай зохион байгуулсан билээ. Зул өргөх зан үйл дэлхий дээрх Буддын шашинт улс орнуудад өөр өөрийн гэсэн зан заншил, уламжлалаасаа шалтгаалж өөр өөрийн онцлог шинжийг …

  • 1 October

    Эрчим хүчний яам жилийн ажлаа тайлагнав

    “Эрчим хүчний яам нэг жилд” сэдэвт уулзалтыг салбарын удирдлагууд Гадаад харилцааны яаманд өнөөдөр хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ хүрээнд дулааны цахилгаан станцуудын хүчин чадал, дотоод нөөц бололцоо, ашиглалт болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг тоймлон танилцуулсан юм. Эрчим хүчний салбарынхны ид ачааллын үе буюу өвлийн улирал дөхөж буй энэ үед өвлийн бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд хэрэглээний ачааллыг …

  • 1 October

    Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам “Маэстро” цолоо гардан авлаа

      Домог” хамтлаг “Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртжээ хэмээх ” баяртай мэдээг дуулгасан цаг саяхан. Уг уралдаанд 20 гаруй орны 60-аад бүтээл өрсөлдөн хоёр төрөлд “Домог” хамтлаг шилдэг гэдгээ харуулан гранпри шагналын эзэд болсон билээ. Мөн хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Генийн “гоцлол хөгжим”-ийн төрөлд багш, төгөлдөр хуурч Д.Баярцэцэгтэйгээ …

  • 1 October

    Засгийн газрын ээлжит бус хурал боллоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр болж, Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны нэгдсэн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • 1 October

    “Гал үндэстэн” холбооны гишүүн Н.Чагнаадоржийн биеийн байдал нь мууджээ

    УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн өдөр буюу өнгөрсөн сарын 16-нд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Н.Болдбаатар, Чагнаадорж нар Төрийн тусгай объект руу галт зэвсэгтэй нэвтэрч улмаар тэднийг баривчилсан. Ингээд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Мөн гурван хүнийг нэмж барьвчилсан билээ. Харин тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.13, 177.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж …