Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 23-ны өдөр болж, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төслийг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа. “Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн тоо 108 071 гэж бүртгэгдсэнээс …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
25 November
Намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Тодруулбал, -УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. -УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд болно. -УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болно.
-
25 November
Байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаантай
-“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. -Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд болно. -Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад …
-
25 November
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
09:00 цагаас Эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган өнөөдөр, маргааш Төрийн ордны их танхимд эхэлнэ. МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор болох “Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулах юм. 11.00 цагт Монгол ньюс төвд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. 15.00 цагт ”UBS” телевизийн байранд ”UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын хэвлэлийн бага хурал болно. ”Албадан …
-
24 November
Японы мэргэжлийн сумогийн Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи түрүүллээ /видео/
Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны 11 сарын барилдаан буюу Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи 14-1 даваатайгаар түрүүллээ. Сумогийн энэ сарын барилдаан өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд сүүлийн өдөр буюу 15 дах өдөр Мэргэжлийн сумогийн хоёр аварга хоорондоо таарч барилдлаа. Ёкозуна Хакухо, Ёкозуна Харүмафүжи нар тус бүрдээ 13 даваа, 1 унаатай байсан бөгөөд хэн давсан нь энэ сарын барилдааны түрүүг шууд авах байсан. …
-
24 November
Хүний зан араншинг чихээр нь шинжихүй
Хөгшчүүл хүний чихийг нь хараад ямар хүн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хүнийг буян заяатай хүн гэж ярьдаг нь оргүй зүйл биш. Нимгэн чих Нимгэн чихтэй хүн ховч, хэл ам таталсан нэгэн байдаг. Ийм чихтэй хүмүүс урт насладаг. Гэвч түүний амьдралын зам тийм ч шулуун дардан байдаггүй. Чихний омог зузаан Буян заяа сайтай хүний чихний омог зузаан …
-
24 November
Махны үнэ буурчээ
Нийслэл хотын хэрэглэгчдийн махны хэрэгцээг нийлүүлдэг томоохон хүнсний захын нэг болох “Хүчит шонхор” хүнсний захын малын махны өнөөдрийн үнэ ханшийг та бүхэндээ танилцуулья. Хонины мах: ястай 5500-5800, ясгүй цул мах 6300-6500, бөөний үнэ 4500-5000 Ямааны мах: ястай 4000-4500, ясгүй 5000-5300, бөөнийн үнэ 3000-3500 Үхрийн мах: ястай 6200-6800, ясгүй 7000-7500, бөөнийн үнэ 4800-5800 Адууны мах: ястай 4700-5300, цул мах …
-
23 November
Даалууны “мод” тус бүрийг нэрлэсэн нэршил
Манжаас гаралтай даалуу тоглоом нь хуучин цагт монголчуудын мөрөөтэй тоглоомын нэг хэсэг байсан гэдэг. Хуучин цагын эрчүүд хэдэн өдрөөр даалууг мөрийцөж, мөрийнд нь амьдарч байгаа гэр, унаж явсан морь, өмсөж явсан дээлээ өгчихдөг явдал тохиолдож байжээ. Тэр бүү хэл Д.Сүхбаатар жанжин даалуу мөрийтэй тоглон гэр орноо мөрийнд нь алдаж байсан түүхтэй гэдэг. Монголчууд даалуу тоглохдоо “мод” буюу даалууны нүд …
-
23 November
ЗГ-ын хуралдаан: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа
Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн статистик байна. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд 1700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Энэ хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөмтгий, бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл орчин, тусгай эм тариа шаарддаг. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асардгаас ажил хөдөлмөр …
-
23 November
Уул уурхайн компаниудын татвар 4,5 хувиар нэмэгджээ
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс хамгийн гол татвар болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 195,3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь …
-
23 November
Бизнес эрхлэгчид жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргахаа болино
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт” өчигдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад 270 шахам бизнес эрхлэгч оролцож, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчинд хийсэн реформын шинжтэй ажлуудын үр дүнг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг товч танилцуулсны дараа бизнес эрхлэгчид найман чиглэлээр саналаа хэлсэн юм. Бизнест хамгийн …
-
23 November
Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид чуулна
Улаанбаатар хотноо энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохиогдох Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар УИХ дахь эмэгтэй гишүүд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын чуулга уулзалт нь боловсролоор дамжуулж бүс нутагт энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчид хамтын хувь нэмрээ оруулах …
-
23 November
Амралтын өдрүүдэд хүүхдүүддээ “Чоно ба долоон ишиг”-ийг үзүүлээрэй
“Хөх гацуурхан” театрын уран бүтээлчид дахин хүүхэд багачууддаа зориулан “Чоно ба долоон ишиг”, “Бардам туулай” жүжгүүдээ толиуулахад бэлэн болжээ. Тус хоёр бүтээлд “Хөх гацуурхан” театрын уран бүтээлчид оролцохоос гадна монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн хүүхдүүд хамтран тоглож байгаа юм байна.Монголын хүүхдийн ордонд энэ сарын 24-нд 12.00, 14.00 цагт “Чоно ба долоон ишиг” жүжгээ тоглох бол энэ сарын 30-нд ирэх арванхоёрдугаар …
-
23 November
Хөлбөмбөгийн 2014 оны ДАШТ-д оролцох 32 багийн нэрс
Ирэх 2014 онд Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ авахаар ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨМГИЙН ХОЛБООНД харьяалалтай дэлхийн 203 орны баг тамирчид өнгөрсөн 2011 оны 6-р сарын 15-ээс эхлэн өрсөлдөж, өдгөө ДАШТ оролцох 32 багийн нэрс тодроод байна. Үүнд: Африк: Нигер, Камерун, Кот д’ивуар, Алжир, Гана Ази: Австрали, Иран, Япон, Өмнөд Солонгос Европ: Бельги, Босния Герцеговина, Хорват, Англи, Франц, Герман, …
-
23 November
Хятадад нефтийн хоолой дэлбэрч 35 хүн нас барчээ
Хятадын зүүн нутаг дахь Шаньдун мужид нефтийн хоолой дэлбэрсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 35 хүртэл өсч, шархдагсдын тоо 166 болжээ. Дэлбэрэлт өчигдөр Хятадын нефть химийн “Синопек” корпарацид харьяалагддаг нефть хоолойн нэгэн салаанд засварын ажил хийх үеэр болсон байна. Осол гарах болсон шалтгаан нь ойролцоо орших Циндао хотын нефть боловсруулах үйлдвэрийн нефтийн хоолойд нефть шүүрснээс болсон гэнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл