Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 9 July

    32-ын тойргийн уулзварыг өргөтгөнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зуслангийн чиглэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор “Авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/645 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагдэвсгэр “32-ын тойрог”-оос“ Хайлаастын уулзвар” хүртэлх автозамын дагуу байрладаг худалдаа үйлчилгээний төвүүдийн орц, гарцыг шинээр төлөвлөх, 32-ын тойргийн уулзварыг өргөтгөх, 7 буудлын эцсийн зогсоолын талбайн зохион байгуулалтыг өөрчлөх, Чингэлтэйн автобусны …

  • 8 July

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

      Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.07.8/ хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд үг хэлэх гишүүн байгаагүй учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Түүнчлэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг байнгын хорооны гишүүд …

  • 8 July

    Соёлын төв өргөөг билетний шагчид эзэлжээ

     Үндэсний их баяр наадам гурав хоногийн дараа болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх, наадмын билет Соёлын төв өргөө, Бөхийн өргөөгийн кассаар зарагдаж эхэлсэн ч олдоц муутай байгаа ажээ. Соёлын төв өргөө, Бөхийн өргөөгийн кассаар билетийг өчигдөр, өнөөдөр, маргааш бүтэн гурван өдөр хуваан борлуулахаар Наадмыг зохион байгуулах комисс шийдвэрлэсэн ч өчигдөр, өнөөдөр 10:00 цагаас борлуулагдсан билет нэг цаг гаруйханы дараа дууссан байна. …

  • 8 July

    “Гавшгай 15 залуус” маргааш ажилдаа гарна

    МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт саяхан болж хөдөө орон нутагт ажиллах “Сумын залуус” төсөлд хамрагдсан “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд ажлын үнэмлэх, тугийг гардуулан өгсөн. Тэгвэл “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн 3 төслийг хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлт маргааш …

  • 8 July

    Наадмын билет шаглагдаж эхэлжээ

     Уг нь энэ жил наадмын билетийг иргэдэд аль болох хүртээмжтэй байх, мөн шагчдын гарт олноор төвлөрүүлэхгүй байх үүднээс нэг хүнд дээд тал нь дөрвөн билет худалдах журам гарсан. Үүнийг ч холбогдох байгууллагынхан давхар хянаж билетийг борлуулж байгаа билээ. Харамсалтай нь билет аль хэдий нь дамчдын гарт орчихсон жинхэнэ үнэнээсээ даруй 3 дахин өнөр үнээр СТӨ-ний гадаа борлуулагдаж байна. Бүр зарим …

  • 8 July

    Баяр наадмын тасалбарын үнэ, суудлын байршлын талаарх мэдээлэл

    Жил жилийн наадмын тасалбар  борлуулалт араасаа хэл ам дагуулдаг. Тухайлбал, суудалын дагуу суух боломжгүй байгаа тухай, шагийн үнээр зарагдаж  байгаа тухай,  хуурамч тасалбар худалдаалагдсан тухай, цагдаа нар тасалбаргүй хүмүүсийг цэнгэлдэхэд оруулсан тухай яриа тасардаггүй. Харин энэ жилийн тухайд наадам хараахан эхлээгүй байхад  наадмын тасалбар худалдан авахын төлөө хүмүүс  хонон өнжин дугаарлаж байгаа гэнэ.  Энэ жилийн наадмын тасалбарын борлуулалтыг  наадам зохион …

  • 8 July

    Бөхчүүдийг 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ

     Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 9,10-нд Монгол бөхийн өргөөнд 09:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөн дээр бүртгэнэ. Бөх­чүүд өөрийн биеэр цолныхоо үнэмлэхтэй ирж бүртгүүлэх бөгөөд тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд наадамд барилдуулахгүй байх заалттай. Өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах бөх­чүүдийг энэ сарын 8,9-нд 09:00-18:00 цагийн хооронд Хүүхдийн ордон дээр бүртгэнэ. Өсвөрийн барил­даанд …

  • 8 July

    “Түмэн хишигтэн” симфони туульс өнөөдөр эгшиглэнэ

       Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон  “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын нээлтийн ёслол өнөөдөр 20:00-н цагаас УДЭТ-ын гадна тайлбайд  болох аж. “Түмэн хишигтэн” симфони туульсыг“Үндэсний их найрал хөгжимчид”-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин …

  • 8 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын талаар танилцууллаа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол нөгөөдөр буюу долдугаар сарын 10-нд болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Хүннү гүрэн, …

  • 8 July

    Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо “Ерөнхийлөгчийн хоригийг” хэлэлцэнэ

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал одоо 15:00 цагт эхлэх гэж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх ажээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тавьсан хоригтоо “УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр …

  • 8 July

    Баяр наадамд хурдлах морьдыг маргааш бүртгэж эхлэнэ

     Үндэсний их баяр наадмын Хурдан морьдын уралдаанд давхих морьдын бүртгэлийг маргааш эхэлнэ. Наадмаар эрлийз болон монгол морьдыг хэрхэн ялгах талаар тодорхой журам гаргасан байна. Эрлийз морьдыг ялгахдаа үндсэн дөрвөн үзүүлэлтийг харах гэнэ. Нэгдүгээрт, биеийн галбир, хоёрдугаарт, сүүлний өтгөн шингэн болон урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, содон тэмдгүүдийг харгалзан үзэх юм байна. Биеийн өндрийн хувьд азарга, соёолон 140 см, их …

  • 8 July

    Д.Бат-Эрдэнэ Франсис Делоныг хүлээн авч уулзлаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй Франц улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делоныг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар байлцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг …

  • 8 July

    Монголын газар нутгийн 50 хувьд нь геологийн судалгаа хийгдээгүй

     Геологи, уул уурхай, үйлдвэрийн сайд асан, Геологийн эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа. Тэрбээр хэсэг эрдэмтдийн хамт төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад байгаа юм. -Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ баримт бичигт ахмад эрдэмтэдийн санаа бодол ихээхэн туссан гэж ойлгож байгаа. Учир нь та бүхэн ажлын хэсэг гарган ажилсан байгаа?  -Бид …

  • 8 July

    ТНБД Ж.Хатанбаатарыг чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ

    Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор түүний оронд  П.Гантулгыг томилсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Эрдэнэтуяа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Эрүүл мэндийн …

  • 8 July

    Т.Билэгтийг баривчилжээ

     НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд бууж, гэртээ очсон дариуд нь АТГ-ынхан баривчилжээ. Шүүхээс авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бөгөөд гадаадад оргон зайлаад байсан юм. Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон …